Зохиогчын талаасСура сонин царайлсаар өрөөнөөс гарч явахад Сэхүний нүүрэнд инээмсэглэл тодрон сууна.
Жимин: Сэхүн зүгээр үү? Ганцаараа яагаад тэнэг хүн шиг инээгээд байгаа юм?
Сэхүн инээмсэглэн: Зүгээр л~ Өхөөрдөм эхнэрээ бодсон чинь инээд хүрээд байна. *инээх*
Жимин: Киахх, чамд үнэхээр атаархчихлаа байна. Сэхүн Сура ямаршуухан эмэгтэй вэ? Үнэндээ би Суратай өнөөдөр л танилцсан юм л даа! Тэгээд анх хараад маш их таалагдсан *инээх*
Сэхүн уруулаа жимийн инээчихгүйг хичээсээр: Сура юу? Миний мэдэхээр гайхалтай эмэгтэй ч гэлээ жоохон гаж сонирхолтой гэж бодож байна *жуумалзах*
Залуу минь эхнэрээс минь сэтгэлээ тат!
Би хоолойгоо засан: Юу? Жиминаа би нойл орчихоод ирье! гэж Жиминийг үг дуугарахаас өмнө тэндээс гараад явлаа.
Сура ариун цэврийн өрөөнд Сэхүнд гомдоллон гоншгоносоор гараа хүйтэн усаар норгон хацрандаа наана тайвшрах гэж хичээж байв. Тэр хэвийн байдалдаа орсон ч хэдхэн мөчийн өмнө нөхрийнхөн хийсэн үйлдэл мөн биеийг нь бүрхэн авсан гэдсэнд нь өт гүйлдэх мэдрэмж нь алга болохгүй байлаа.
Сура мэдээж нас биед хүрсэн хүн. Тэр Сэхүний хийсэн үйлдлээс болж гормоноо хянаж чадахгүй байлаа. Сура толинд тусах өөр лүүгээ харан: Хараал идээсэй У Сэхүн! *бувтнах*
Сура ариун цэврийн өрөөнөөс гаран хурдхан шиг Жимин Сэхүн хоёрын байгаа өрөөнд орлоо.Сура суудал дээрээсээ хүрэм болон гар цүнхээ аваад: Жимин-ши намайг үнэхээр уучлаарай надад ажил гарчихлаа гэж яарсан байдалтай хэлэхэд
Жимин суудлаасаа босон гайхсаар: Ямар нэгэн юм болоо юу? Би чамайг хүргээд өгөх үү?
Сура гараа сэгсрэн: Өө хэрэггүй дээ би машинтайгаа яваа гэж хэлээд эргэж харан хаалга руу алхахад
Жимин: Сура-ши бид дахин уулзаж болох болов уу?
Сурагийн бодол санаа дэндүү өөр зүгт байсан тул Жимины асуултыг нэг их анзаарсангүй: За гэж хэлээд хурдхан шиг тэндээс гарлаа.
Сэхүний талаас
Нүүрэндээ ялалтын царай гарган машинаа асаагаад гэрийнхээ гадаа ирж байтал утас дугарлаа... Харвал Жимин!
Би: За андаа юу болсон? (инээдээ тэвчих)
Жимин: Чи яагаад хэлэлгүй явчихаж байгаа юм бэ?
Би: Аан гэрт харин ажил гараад Сура хэлээгүй гэж үү? Сураг чамд дамжуулаад хэлчээрэй гэж хэлсэн юмсан...
Жимин: Сура хэлээгүй ээ! Тэр ч бас яарч сандарсан байдалтай ажилтай гээд гараад явсан...
Би: (инээх) "У Сура аль хэдийн дур хүсэл чинь оргилоод эхэлжээ" Аан тийм үү! Заза тэгвэл дараа тухтай уулзъя найз минь! (инээх)
Жимин: Заза! (инээх) Дараа эхнэртэй чинь бас Суратай дөрөвүүлээ уулзъя!
Би: (жуумалзах) "Тийм юм болохгүй байхдаа андаа" Ммм за болвол тэгээд уулзнаа (инээх) За найз нь ажилтай байна! дараа ярья гэж хэлэн утсаа таслаад үхтлээ инээлээ...
VOUS LISEZ
[Дууссан] ⭕️Personal Taste❌
Roman d'amourДүр: У Сэхүн, У Сура Дэггүй эхнэрийн нөхөртөө тавьж буй галзуу санаанууд~ [Rated M]