Нойрноосоо сэрэхэд гэрт харанхуй ноёлж би буйдан дээрээ унтсан байлаа... Гайхан Сэхүнийг хайж ийш тийш харахад тэр байсангүй! Юу вэ? Энэ бүгд зүүд байсан хэрэг үү? Хэт их гомдсоноосоо болж тэрнийг надаас уучлалт гуйгаад ирж байна гэж зүүдэлсэн хэрэг үү? Байж боломгүй юм! Бүгд бодит байсан шүү дээ тэрний тэврэлт, үг бүр, үнсэлт нь хүртэл бодит байсан байхад өрөөнүүдээрээ хайсан ч тэр байсангүй! Би яг л хаягдсан гөлөг шиг бүх итгэл найдвар хайр минь мөхөж байх шиг... Өвдгөө тэврэн буйдан дээрээ суухад нулимс минь хацрыг минь даган урсана...Би: Зүүд байж! (шивнэх) Тэрний хэлсэн үг бүр, тэрний тэврэлт, үнсэлт, сарнай гээд бүгд зүүд байж!!! (инээх) Инээдтэй юм Сура! Чи үнэхээр инээдтэй юм!!!
Сура хэдэн цаг ганцаараа гөлийж сууснаа мэдэхгүй ч Сэхүнийг хүлээн сэтгэлдээ нууцхан итгэл тээн сууна...
Сэхүний талаас
Тэрнийгээ хэтэрхий их гомдоож байгаагаа мэдэж байгаа ч Ханимын дуудлагыг аваад хурдхан шиг машиныхаа түлхүүрийг аван гарлаа... Эмнэлэг дээр ирэхэд Ханим уйлчихсан харин Хансолыг эмч нар үзэж хиймэл амьсгаа хийж байлаа...Би сандарсаар: Юу болсон юм? Яагаад зүгээр байж байгаад???
Ханим уйлсаар: Таныг явсны дараа бид хоёр харьж байхад дахиад эртээдийн ах нартай таарсан тэгээд зугатаж байгаад гэнэт багтраан хөдлөөд... (уйлах) Би эмийн хайсан ч дуусчихсан байсан...
Би түүнийг яаж тайвшируулахаа мэдэхгүй зогсож байтал Ханим намайг тэвэрч уйлахад өөрөөсөө түлхэж чадсангүй зүгээр л тэврүүлэн зогслоо... Эмч нар хүүг хагалгааны өрөө рүү авч орон сарын дараа хийгдэх байсан хагалгаа одоо хийгдэнэ гэж хэллээ...
6 цаг үргэлжилсний эцэст хагалгаа дуусаж эмч нар гарч ирнэ хагалгаа амжилттай болсон гэхэд л санаа минь амарлаа... Ханим эмч нарын гарнаас атган байн байн бөхийж баярлалаа гэдэг үгийг давтан хэлнэ... "Энэ охин өрөвдөлтэй юм хүү нь ч бас өдий жоохноосоо ингэж их зовлон амсах гэж"
Хансолыг гарч ирсний дараа энгийн тасаг руу шилжүүллээ...
Ханим хүүгийнхээ бяцхан гарнаас барин залбиран уйлна...Би Хансолыг нэг харчихаад Ханимд: Өнөөдөр ахан явлаа.. Маргааш ирж сахиж өгнөө гэж хэлээд явах гэхэд
Ханим: Сэхүн ахаа өнөөдөр бид хоёртой хань болоод хонож болохгүй гэж үү?
"Би уг нь Сура дээр очиж уучлалт гуйх ёстой юмсан.."
ESTÁS LEYENDO
[Дууссан] ⭕️Personal Taste❌
RomanceДүр: У Сэхүн, У Сура Дэггүй эхнэрийн нөхөртөө тавьж буй галзуу санаанууд~ [Rated M]