Сура Сэхүний хүзүүгээр тэвэрсээр нүдээ аажмаар нээн Сэхүний царайг хараад уулга алдан: Ханиа!!!
Сэхүн Сура луу муухан инээмсгэлсээр ор нь дээр аваачиж тавихад Сура Сэхүний гарнаас татаж өөрийнхөө хажууд суулган хацарнаас нь барисаар: Юу болсон юм бэ ханиа! Нүүр чинь яагаад? Ийм орой хаана ийм болчихоод ирж байгаа юм? Надад хэлж чадахгүй асуудал байгаа хэрэг үү ммм???
Сэхүн Сура руу нэг бүрчлэн харж байгаад санаа алдан инээмсэглээд: Зүгээрдээ хайраа! Ажлын газрынхантай жоохон ууж байгаад ийм юм болчихсон юмаа!
Сура санаа зовсоор: Гэхдээ ханиа!
Сэхүн Сураг тэвэрсээр: Зүгээр дээ хайраа эрэгтэй хүмүүсийн хооронд ийм асуудал байх шүү дээ!!!
Сура санаа алдсаар Сэхүнээс хөндийрөн хацарнаас нь барьсаар: Гэхдээ миний ханийн царайг ийм болгосон чөтгөр хэн юм? Би очоод үзүүлээд өгье л дөө!!! (хөмсгөө зангидах)
Сэхүн инээмсгэлсээр Сурагийн гар нь дээр гараа тавин: Унтдаа хайраа би усанд орчихоод унтах болохоор түрүүлээд унтаж бай!
Сура хацрын илбэсээр: Байж бай! гэж хэлэн угаалгын өрөө рүү орж анхны тусламжийн хайрцаг авч ирнэ Сэхүний өө сэвгүй царайнд бий болсон хэд хэдэн шалбархайг нь цэвэрлэж өгөөд лент наана дээр нь үнсээд: За болчихлоо! (инээмсэглэх) Хурдан усанд орчоод гараад ир ханиа! Би унтахгүй хүлээж байя!
Сэхүн Сурагийн духан дээр үнсээд: Зүгээр дээ хайраа унтаж бай! Үүр цайх гэж байна ш дээ!
Сура ор нь дээр өвдөглөн суун инээмсгэлсээр: Үгүй ээ! ханиа хэлэх юм байгаа болохоор хурдан усанд ороод гараад ир!
Сэхүн инээмсэглэн: Зөрүүд эмэгтэйг дээ!!! За тэгьеэ тэгвэл! гэж хэлээд угаалгын өрөө рүү орлоо...
Сура орон дээрээ тирийн хэвтээд Сэхүний нэг зүйл нуугаад байгааг мэдэрсэн ч өөрийг нь мэдэх ёстой зүйл бол цаг нь болохоор хэлэх биз гэж бодон хэвтэнэ...
Сэхүн усанд орно гарч ирэхэд Сура орныхоо толгойг түшин утсаараа тоглон сууж байлаа... Сэхүн толгойгоо арчаад Сурагийн хажууд очиж суухад Сура утсаа тавин Сэхүний уруул дээр үнсээд гарыг нь мөрөөрөө давуулан мөрийн дэрлээд: Хоёулаа дахиж сургууль руу явахаа больё!
Сэхүн Сураг яагаад гэнэт бодлоо өөрчилснийг нь гайхсан ч түүн рүү харан инээмсгэлсээр: Тэгьеэ чиний хэлснээр болоё!
ESTÁS LEYENDO
[Дууссан] ⭕️Personal Taste❌
RomanceДүр: У Сэхүн, У Сура Дэггүй эхнэрийн нөхөртөө тавьж буй галзуу санаанууд~ [Rated M]