/3-р хэсэг/Buttler

1.1K 76 0
                                    

Шөнөжингөө зүрх минь савалсан болхоор хором ч унтаж чадсангүй зүрх минь чичэрхийлсээр тэр залуугын уучлаарай гэж байгаа хоолой, одоо болтол чихэнд минь сонсогдсоор байв..Тэд нар намайг нэг өрөөнд оруулсан их гоё үнэртэй бас хэзээ ч миний хүрж байгаагүй даавуу болон нэрийг нь ч мэдэхгүй зүйлүүд байлаа.Ор нь хэтэрхий том бас зөөлхөн байсан болхоор муухай болгочих юм шиг санагдаад унтах битгий хэл гараараа ч хүрч чадсангүй орны хажууд суугаагаараа шөнөжин суув.

Өглөө болсныг сануулж цонхоор нар тусаж ..Хүйтэн бага багаар алга болж өрөө дулаацаж байсан юм..

Яахаа мэдэхгүй байсан болхоор томоотой байхаар шийдэн нөгөөх газраа суусаар байтал хаалга онгойх чимээ гарав.Зөөлхөн бас ойр ойрхон гишгэх алхаан чимээ сонсогдлоо Эмэгтэй хүн орж ирсэн бололтой..

Мариа-Хадагтай та яагаад газар байж байгаанбээ???алив босоорой гэж хэлэн сандран гүйж ирээд мөрнөөс минь түшин намайг орон дээр суулгав. Надад их л санаа зовсон бололтой шкаф ухан зөөлхөн гоё алчуур гаргаж ирэн намайг орооход нь тайлбарлаж хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрлөө..Дулаахан юм энэ эмэгтэйн гар.....

******************

Юм хэлэхгүй байхад тэр надтай ярисаар л байв. Тэр энэ байшингын үйлчлэгч бололтой тэр тусмаа минийх.Өөрийгөө Мариа гэсэн үйлчлэгч охин надаас 3-аар эгч байв.Тэр хэдэн цагийн турш өөрийнхөө болон байшингын тухай нөгөөх эрэгтэйн тухай ч бас надад ярж өглөө.Тэрний ярианаас тэр миний ах болон хамаатан садан биш гэдгийг мэдэж авсан юм.

Мариа-Чи их хөөрхөн юмаа.Үсийг чинь ингээд боочихвол бүр хөөрхөн харагдаж байна.

Vivian

Мариа намайг усанд оруулж их л гоё торгомсог хувцас өмсгөж бас үсийг минь самнаж өглөө хэрвээ би харж чаддаг байсан бол өөрийгөө харахсан ямар харагдаж байгааг, даан ч надад тийм боломж байхгүй юмдаа..

Мариа-За боллоо одоо бууж хоолоо идэцгээе өлсөж байгаа биздээ???

Vivian

Над шиг ийм хэрэггүй сохор хүнийг тэр хүн яагаад гэртээ байлгаж байгаа юм бол??? сонирхол минь улам буцална

Мариа-Чамайг зөвхөн хараагүй л гэсэн Яагаад ярихгүй байгаа юм бэ???хүсэхгүй байгаа юмуу

Vivian

Надад хэлэх үг байсангүй яагаад ярихгүй байгаагаа мэдэхгүй юм зүгээр л амнаас минь авиа гарахгүй байна..Чимээ гаргахгүй харж ч чадахгүй болхоор хэн ч намайг анзаарахгүй гэж бодоод байгаа юм боловуу доторх хүн минь....

********

**********

Эмнэлгийн хаалгаар гархаас эхлээд бүх зүйл миний хувьд цоо шинэ зүйл байсан тэр газраас би хоосон дэвтэртэй гарсан бол цаг хором мөч өнгөрөх тусам шинэ зүйлс тэр дэвтэр дээр минь бичигдэж байлаа хэзээ ч амталж байгаагүй гайхалтай амт цайны үнэр бас хаанаас ч юм уянгалах хөгжим..Мариа тэр хөгжмийг төгөлдөр хуур гэж надад хэлсэн.Төгөлдөр хуур гэж ямархуу харагддаг ямар хөгжим байдгыг мэдэхгүй ч үнхээр гайхалтай ая гарч байлаа.Намайг юм ярихгүй байсан ч Мариа дагуулж явсаар л........

Бид хоёр нилээн алхасны дараа нэг сандал дээр тэр намайг суулган түр хүлээж байхыг надаас гуйлаа Би ч чимээгүй л тэрний үгэнд орон сандал дээр сууж байтал

Салхи салхилан модны чимээ сонсогдов цэцгийн дэлбээ унаж байгаа бололтой өвөр дээр минь бууж ирэв.Үнхээр гоё үнэртэнэ дотор нэг л уужраад тайвширтал

Марк-Салхилж байгаа юмуу???

Өчигдрийн эрэгтэй үйлчлэгч байна...

Марк-мм чи ёстой хөөрхөн харагдаж байншүү энэ даашинзыг зохино гэж мэдээд байсан юмаа

Vivian

Харж чаддаг байсан бол би ч гэсэн өөрийнхөө ямар харагдаж байгааг хармаар байна. Эмнэлгийн цагаан хувцаснаас өөр юм өмсөж үзээгүй надад энэ торгон даашинз яг л намайг шинэ хүн болгосон юм шиг санагдаж байсан юм.

Марк-Надтай ярихыг хүсэхгүй байгаанмуу????

Vivian

Марк-Гомдмоор байна шүү..Яг л гологдчихсон юм шиг санагдчихлаа Т.Т ядаж ганц ч үг хэлж болохгүй юу???Нэрийг чинь хэн гэдэг юм бэ?

Vivian

Марк-хмм ярихгүй нь бололтой чамд саад болоод яахав би ингээд явлаа.Хэрэгтэй зүйл байвал дуудах өө чи чинь ярихгүй шүүдээ... за за баяртай гэж хэлэн хажуунаас минь босход нь гэнэт л хоолойн дээр минь гацчихсан байсан үгнүүд бөглөөс нь гарсан юм шиг амнаас минь сая л нэг гарлаа

Н—намайг Vivian гэдэг......

Марк-бодож байсаншиг минь их гоё хоолойтой юмаа...Нэр чинь ч гэсэн их сайхан юм..Латин нэр биздээ Vivian гэж.....Амьдрал гэдэг утгатай байхаа.....

Тэрний хэлсэн үг намайг гайхшруулж орхилоо нэрээ Vivian гэдгийг мэдэх хэдий ч ийм утгатай гэдгийг нь сая л мэдсэн юм. Энэ намуухан хоолойтой залуу нөгөө ширүүн ууртай залуугын адил сонирхлыг минь ихээр татаж байв...

Vivian-Надад нэг зүйлийг хэлээд өгөөч!

Марк-За асуу асуу чамд тусалж чадах зүйл байвал юу ч хийж өгч чаднаа..

Vivian-Н—нн-ннамайг энд яагаад байлгаж байгаа юм?????

—MN4EVER—

admin Murun

⊗⊗VIVIAN⊗⊗  [Complete]Место, где живут истории. Откройте их для себя