/6-р хэсэг/Үнэн...

989 68 0
                                    

Хав хар үүлс тэнгэрийг бүрхэнэ........харж чадахгүй ч мэдэрч байна салхи ширүүсэж цонхыг минь байн байн чангаар нүдэн, цонхоор минь орж ирэхгүйч хүйтэн өрөөгөөр минь тэнүүчлээд эхэлчихэж Гадаа хүчтэй салхилах салхины исгэрсэн чимээ сонсогдоно, орон дээрээ хэвтээд байлгүй бослоо гараараа тэмтчсээр цонхон дээрээ очин хуруу төдий зай гаргатал нойтон чийгний үнэр хамрыг минь бараг л тасдчихсангүй бороо орох гэж байна....Багахан гаргасан зайгаараа гараа гарган Борооны эхний дуслыг хүлээн гараа тослоо....

Жижигхэн хүйтэн борооны эхний дусал гарын алганд минь хүрхэд яг л гижигдэж байгаа мэт мэдрэмж төрнө дахиад дахиад улам их дусал алган дээр минь буухыг хүснэ.........Борооны дусал шиг бага багаар ч гэсэн бүх зүйлийн талаар мэдэхийг хүснэ..........

——————-

Жэксон
Үүр цайж байгаа хэдий ч гадаа яг л шөнийн тэнгэр шиг бүүдгэр харанхуй бараан үүлсээр хучаастай нэг л жихүүдэс хүрмээр байв.Өчигдөр тэрнийг өрөөнөөс нь гаргаагүй юм ч идүүлээгүй өлсөж байгаа байхдаа хөөрхий охин сул дорой.....бас өрөвдөлтэй ...

Шөнө дунд дахиад л тэр охин бишээ Vivian-ы өрөөлүү явчихаж магадгүй гэсэндээ өрөөгөө гаднаас нь түгжүүлсэн. Маркыг 8цагт хаалга онгойлгоорой гэж хэлсэн цагаа хартал дөнгөж 5цаг....Нойр сэргэчихсэн байсан болхоор орноосоо босон Италиас авчирсан ногоон навчин тамхиа асаан, цонхоо онгойлголоо...Их хүчтэй аадар бороо орох бололтой бараан үүлсийн завсраар аянга байн байн цахина Уушгиа тамхины утаагаар дүүргэн нэг сайн сорохдоо нүднийхээ буланд нэг жижигхэн гарыг олж харав...

Жэксон-Энэ чинь???

Цонхны завсраар гараа гаран бороон дуслын мэдрэн зогсох охин......Жэксон тэрнийг харахын тулд тонгойн бороонд ч бас норон зогсов.Татаж байсан тамхи нь борооны дусалд аажим аажмаар унтран тамхины утаа хүйтэн чийгтэй салхинд замхарн алга болно. Харж чадахгүй хэдий ч бороог мэдрэх охин нүүрэндээ багахан инээмсэглэл тодруулан зогсож байлаа тэрний нүд аниастай хэдий ч яг л харж байгаа мэт жаргалтай харагдаж байв..Гэм зэмгүй эрхэм нандин бас үзэсгэлэнтэй....

Жэксон-Жаргалтай байна гэжүү???..........ийм үед ч

———————-

——————–

Тансаг модон хийцтэй коридороор хар арьсан цүнх барьсан эмч таг таг хийн алхан байшинд орж ирхэд тэрнийг Марк угтаж аван замчлан дээд давхрын өрөөлүү гарав..Том байшин олон өрөөнүүд гэхдээ тэр олон хаалга дундаас нэг өрөөний хаалга л их л содон чамин хийцтэй байв. Марк халааснаасаа сүлжилдсэн олон түлхүүр гаргаж ирэн хамгийн жижиг гялалзсан түлхүүрээр тэр чамин хаалгыг онгойлгоход эмний үнэр цоргив, Өрөө тэр чигтээ цагаан өнгөөр чимэглэгдсэн байх ба бүх тавилга эд зүйлс маш үнэтэй чамин хийцтэй тэр хот байтугай тэр улсад ч үзэгдэж харагдаагүй чамин тансаг зүйлүүд өрөөтэй харагдана. Жижиг хаалгатай хэдий ч маш том өрөө .....Эмч Марк хоёр өрөөнд орж ирэн өрөөний голд байх тансаг цагаан том орны хажууд очин нимгэн торгон торыг сөхөхөд туранхай жижигхэн.................тансаг цагаан даавуунаадаасаа ч дутхааргүй цагаан царайтай охин арай хийн амьсгалан хэвтэж байлаа

Марк-Эмчээ би таныг түр орхиё Эзэнтэнг дуудаад ирэе

Эмч-за тэгдээ....

—————-

——————————————-

Марк

Эзэнтний өрөөлүү явахдаа жасмин цайг нь бэлтгэн аваад явлаа..Өчигдөр ч гэсэн уусан байх дотор нь хэцүү байгаа байх гэж бодон алхаж байхдаа Vivian-ны өрөөний урд өөрийн мэдэлгүй хөл минь зогсов. Өчигдөр тэр юм идээгүй......сул биетэй байгаа дээрээ бүр дордчихсон бол яанаа???. Ямар ч буруу зүйл хийгээгүй байж яагаад тэр ингэж шийтгэгдэх ёстой гэж.........Манай аав ээж эмээ өвөө бүгд л Жэксон эзэнтний гэрт үе дамжин үйлчилж ирсэн. Энэ бүх хугацааны турш маш олон зүйл хийж ирсэн сайн ч муу ч .....Харин энэ удаа зүрх минь шаналаад байх юм харж чадахгүй байгаа гэдгийг нь мэдэж байгаа хэдий ч тэр охин яг л нүдрүү минь эгцлэн ширтээд аврал ирээд байгаа юм шиг санагдах юм....Хийж байгаа зүйлсдээ харамсаж өрөвдөж байгаагүй харин энэ удаа өөр байна.......

Марк буцаад Эзэнтнийхээ өрөөлүү чимээгүй алхан хаалганы урд ирээд бас л халаасаа ухан сүлжилдсэн олон түлхүүрээ гаргаж ирэн Жэксоны өрөөг онгойлготол

Тэрнийг хоосон хүйтэн өрөө угтаж авав. Цонх онгорхой байгааг ашиглан нөгөөх хүйтэн салхи чинь өрөөгөөр сэлгүүцэн жиндүүлсэн байлаа..Тэр түгжээтэй өрөөнөөс яаж гарав арай цонхоор үсэрчихсэн?? Марк барьж байсан цайгаа ширээн дээр тавин яаран цонхруу гүйн доош хартал тэр байсангүй????????

Тэр хааччихваа?????????Марк өрөөг бүхэлд нь нэгжин шалган коридороор эзэнтнийгээ хайн гүйж байтал гэнэт нэгэн сонин бодол толгойн дундуур нь цохиод авах шиг орж ирлээ

Марк-арай?????

Тэр хурдлан Vivian-ы өрөөний урд иртэл хаалга онгорхой байна............................

Марк хаалгыг зөөлхөн онгойлгон завсраар нь хартал үнхээр Эзэнтэн байв.........

Тэр хоёр цонхоор орж байгаа бороог харан зогсоно.........Чимээгүй зогсож байгаа хэдий ч хоорондоо яг л бодлоороо ярилцаад ч байгаа мэт нэг л нууцлаг...Эзэнтний хувцас норчихож тэр тэгхээр тагтаар дамжин Vivian-ы өрөөнд орж..............Тэрний мэдэх эзэнтэн хэзээ ч ийм зүйл хийхгүй....Тэр яагаад ийм сонин үйлдлүүд хийгээд байгаа юм.

Марк-Удахгүй тэрнийг алах болхоороо.........гэмшсэндээ өрөвдсөндөө уучлал ирсэндээ ингэж өөрчлөгдөөд байгаа юмуу та эзэнтээн.........../шивнэх/

—MN4EVER—

admin Murun

⊗⊗VIVIAN⊗⊗  [Complete]Место, где живут истории. Откройте их для себя