/5-р хэсэг/Мэдрэмж...

975 61 0
                                    

Хүний гэрт хүний өрөөнд, энэ нэгэн шинэ өдөр би сэрлээ..Эзэнтэн гэх залуу шөнө уйлж дууссаныхаа дараа хажууд минь унтаад өгчөө би ч мөн адил....

Анх удаагаа хүнтэй хамт унтсан минь энэ байв.Өглөө сэрхэд намайг нарны илч биш, өөр нэгний зүрхний чимээ сэрээв. яг өөдөөс минь намуухан амьсгалах амьсгаа бас зүрхний цохилт...бас нэгэн сонин мэдрэмж. Тэр хүн яг урд минь унтаж байсныг мэдэж байсан хэдий ч гараа зүгээр аяархан явуултал тэрний хацарт хүрчихлээ.Зөөлхөн бас дулаахан, тэрнийг сэрээхгүйн тулд гараа маш сэрэмжтэй аяархан тэрний нүүрэн дээгүүр гүйлгэн төсөөлөлдөө тэрний царайг зурав..Өтгөн хөмсөг том ч биш жижиг ч биш яг нүүрэндээ таарсан хамар том давхраатай нүдтэй бололтой эрэгтэй хүн хэдий ч их зөөлхөн толигор арьстай юм..Гараа доошлуулан тэрний төвөнхөд хүрж үзлээ..урьд өмнө нь хэзээ ч ингэж эрэгтэй хүний биенд хүрж үзээгүй болхоор үнэхээр сонирхолтой санагдаж байв.Хажууд яг нар ойрхон мэт халуунаар төөнөн, нэг тийм онцгой гайхалтай үнэр тэр хүнээс үнэртэж байлаа өглөө эрт сэрдэг, би босохыг хүссэнгүй нүдээ анин тэр хүний хажууд үргэлжлүүлэн хэвтхээр шийдэв..Тайван дулаахан мэдрэмж тэр хүнээс төрж байна яг л диваажинд байгаа мэт...

Vivian

Диваажин яг ийм байдаг боловуу???

*********

*******

Марк– Vivian босоогүй байгаа юмуу МАРИА????

Мариа-нөгөө нөгөө????/сандрах/

Марк-яасан бэ??ямар нэгэн зүйл болоо юу??

Мариа– Vivian хадагтай унтаж байгаа....

Марк-0.0 Хаана???? би дөнгөж сая өрөөнд нь очиж үзчихээд ирж байна шдээ???

Мариа-Эзэнтний өрөөнд.

Марк...................

****************

Хэдэн цаг унтсан юм бүү мэд бүх цагийн баримжаа минь алдагдчихаж ганц мэдэж байгаа зүйл минь хажууд минь хэн ч байхгүй байлаа бас би буцаад өөрийнхөө өрөөнд ирсэн бололтой хүйтэн байв.Тэрнийг хажууд минь байхгүй байхыг мэдсэн даруйдаа шууд л орноосоо бослоо хаалга хүртэл 15н алхам...

Амандаа тоогоо тоолон урагшаа гэж бодсон зүгрүүгээ гараа урдаа савчуулан алхаж байгаад азаар төөрсөнгүй шууд л хаалгаа олов.Хүйтэн төмрөн бариуланд хүрэн онгойлгох гэсэн боловч түгжээтэй байв.Гайхан хэд хэдэн удаа эргүүлтэл үнхээр түгжээтэй байлаа..Яагаад намайг түгжсэн юм бол??Мариа юу эсвэл Маркуу??эсвэл эзэнтэн юм боловуу??

⊗⊗VIVIAN⊗⊗  [Complete]Место, где живут истории. Откройте их для себя