/11-р хэсэг/Дулаан...

785 61 0
                                    

Танил үнэр үнэртэнэ. Там эсвэл диваажин миний мэдэх нэг газартай адилхан бололтой.......Чих хэзээ ч сонсож байгаагүй хачин чимээгээр дүнгэнэнэ яг л чихэнд минь нэг зүйл тулаад ирчихсэн юм шиг.......

Хүйтэн байна...гар минь хөл минь даарна.....цээж минь хорсоно байн байн жярс хийн дахиад нэг зүрхтэй болчихсон юм шиг аймшигтай чангаар хүчтэй лугшина...энэ мэдрэмж юу вэ???

Харж чадахгүй хэдий ч арай хийн зовхио нээв..Харанхуй дахиад л харанхуй...Хуруугаа хөдөлгөж үзлээ бага багаар удаан хэдий ч хөдлөнө..хөлийн хуруу ч гэсэн.

Би там эсвэл диваажинд байнуу???Хэн нэгэн байнуу???дугарах гэсэн боловч уруул минь хатаж бас арай хийн л хөдөлж байсан болхоор дуу битгий хэл авиа ч гарсангүй.

Vivian-би үхчихснүү???

Бүрээ даагарах

Vivian

Танил бүрээн дуу.......... өдөр бүр нар мандах үед Ноён Карл яг энэ бүрээн дууг тоголдогсон тэр ч бас үхчихсэн юм боловуу???

Нүдээ аних

—————————

—————————-

Будаг нь халцарсан цагаан цэнхэр хана, чяхран дуугарах модон сандал урагшаа хойшоо урагшаа хойшоо......чихэнд чийртэй хэдий ч сонсоод байхаар чи энэ дуунд дасах болно..Сандалны хөдлөх хэмнэл яг л чамайг бүүвэйлж байгаа мэт нэг л амгалан бас тайван...

Эмч– Vivian Эмээ уух цаг чинь болсон байна..................

Жижигхэн хуучирсан модон сандалны чяхрах дуу зогсчээ...Урьд урьдынхаасаа илүү цоньхынсон охины харц нь үл харагдана тэр нүдээ аниастай сууна. Бас үс нь ургаад нуруугаа аль хэдийн давж цагаан нимгэн даашинзандаа жижигдсэн юм шиг турчихжээ...Тэрний нүдийг харахгүй хэдий ч ямар их гунигтай байгааг нь мэдэрч болно.

Vivian эмнэлэгтээ бас........төрсөн гэртээ ирээд аль хэдийн хэдэн сарыг хойноо үдэж...эхний хэдэн долоо хоног тэр бүх зүйлд итгэхгүй байсан. Харин өдөр хоног өнгөрөх тусам тэр эвлэрсэн.......Тэр улам л дуугай болно...цаг үргэлж цонхруу харан сандал дээрээ сууна хааяа нэг ирэх эмчтэйгээ биеийн байдлынхаа талаар л ярилцана тэр яриа нь ихэвчлэн тийм үгүй гэсэн үгийн хязгаартай.

Бороо орох бүрт тэрний цээж өвдөнө. Эсвэл шаналдаг байх.............тэрний зүрх байсаар л харин хамт байхыг хүссэн хүн л явчихсан.. Зүрх нь биш тэр хүн явчихсан.

Карл-Охин минь ???чи байнуу.......

Нас дээр гарсан ноён Карлын нүд бас бараг л хархаа байжээ....Гадаах хүржигнэсэн тэнгэрийн дуунаар тэр нойрноосоо цочин сэрсэн байв...Дайнд авсан хугарсан гар нь тэнгэр муухайрахтай зэрэгцэн янгинаж эхэлжээ...

⊗⊗VIVIAN⊗⊗  [Complete]Место, где живут истории. Откройте их для себя