"Архи, тамхи хэрэглэдэг үү?" гэсэн дуу нэгэн өрөөнөөс гарна. Өрөөн дотор орвол сорочка өмссөн бүдүүн залуу ширээний ард паглайтал суучихсан урд нь өндөр, урт үстэй бүсгүй зогссон байлаа. Энэ бүсгүй ажилд орох гэж байгаа бололтой. Гэхдээ та оффис, супермаркет-д ажилд орно гэж бодож байна уу? Үгүй дээ, энэ бүсгүй энгийн нэгэн кафед зөөгчөөр ажилд орох гэж байгаа юм. Харин бүдүүн залуу бол кафены эзэн. Бүсгүйг Зулаа гэдэг ба түрүү жил Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд сурч байгаад голч нь 3.2 хүрээгүй тул жилийн чөлөө авсан билээ. Эцэг эх нь хөдөө мал дээр байдаг ганц охинтой айл. Аав ээж нь сургуулиасаа гарсан гэдгийг нь мэдээгүй болохоор энэ жилийн сургалтын төлбөрийг шилжүүлчихсэн билээ. Зулаа мөнгөө авч явж байгаад автобусанд суйлуулцан юм. Одоо мөнгө олох гэж энэ кафед зөөгчөөр ажилд орох гэж байгаа.
Зулаа: Архи, тамхи хэрэглэдэггүй ээ.
Захирал: Сайн байна. Тэгээд сарын цалин 200 мянга шдээ.
Зулаа: Болно болно. Захирал аа!!!
Захирал: Татвар шимтгэл гээд чамд 150 үлдэнэ шүү!!!
Зулаа: Аан тиймүү. Зүгээр ээ.
Захирал: Өдөрт кафенаас чамд нэг аяга ус, шоколадтай аяган бялуу өгнө. Үйлчлүүлэгчдийн өгсөн цайны мөнгийг чи өөрөө авч болно.
Зулаа: Ойлголоо.
Захирал: Тэгвэл ажилдаа ор. Гал тогоонд чиний хувцас байгаа шүү. Тэгээд үйлчлүүлэгчид рүү очиж захиалгаа авна. Мэдэж байгаа биздээ.
Зулаа: Мэдэж байгаа. Эрхмээ.
Зулаа захирлынхаа өрөөнөөс гарна. Тэр доошоогоо бууж кафеныхаа гал тогоонд орлоо. Тогоочид бусад зөөгч нар Зулааг ерөөсөө анхаарахгүй ажлаа хийцгээж байлаа. Зулаа дотроо "Би ч энэ кафед ганцаардах нь дээ, гэхдээ надад өдрийн тэмдэглэл минь байгаа шүү дээ" гэж бодно. Хувцасны шкафны хамгийн сүүлийнх дээр нь Зөөгч: Зулзаяа гэж бичсэн байлаа. "Энэ миний хувцасны шүүгээ юм байна" гэж бодсон Зулаа Захирлынхаа өгсөн түлхүүрээр хувцасны шүүгээгээ онгойлгоод өлгүүрт куртик, өмд болон бусад хувцаснуудаа өлгөөд дээд талын тавиурт цүнхэндээ байсан юмнуудыг эмх цэгцтэй гаргаж тавиад цүнхээ доод талын өлгүүрт түрээсийн байрныхаа түлхүүр, хувцасны шүүгээнийхээ түлхүүртэй хамт хийгээд зөөгчийнхөө хувцсыг өмслөө.
YOU ARE READING
Баян эрийн аяган бялуу
RomanceӨндөр, царайлаг бүсгүй нэгэн кафед ажилд орно. Гэхдээ тэрнийг нэг залуу тайван суулгахгүй байлаа. Сургуулиасаа хөөгдсөн бүсгүй, баян залуу хоёр бие биедээ хайртай болох болов уу? Эсвэл баян залуу шал дэмий бүсгүйг панаалдаад байв уу?