2016 оны 9 дүгээр сарын 22
Хайрт өдрийн тэмдэглэл минь. Би чамд нэр өгөхөөр шийдлээ. Ди гэж. Англиар өдрийн тэмдэглэлийг Диари гэдэг болохоор тэрний эхний хоёр үсгийг авч чиний нэр болгохоор шийдэв. Өнөөдөр надад их баяртай үйл явдал болсон. Түрээслэж байгаа байр минь минийх болчихсон. Тэр залуу надад худалдаад аваад өгчихсөн. Зарим хүмүүс тэр залууг муу хүн гэж бодож байгаа байх. Надад л лав сайн хүн шиг санагдсан. Тэр чинь дэлхийд алдартай 100 баяны нэгнийх нь хүүхэд гэсэн. Аав ээж нь гадаадад ажиллаж хагартлаа баяжсан юм гэнэлээ. Тэгтэл энд бол хүмүүс алт ухаж байгаль сүйдлээд л баян болж байна. Аав ээж хоёр нь зөв баяжсан юм шиг санагдсан. Тэрний хувьд 70 сая гэдэг бол юу ч биш байхаа. Маргааш би тэрэнтэй уулзана. Бүр тэрэнтэй хамт жүжиг үзнэ. Сэтгэл догдолчихлоо... Би тэрэнд ХАЙРТАЙ.9 сарын 22
Энэ бол Ухаанбаярын өдрийн тэмдэглэл. Хэн ч гар хүрч болохгүй.
Би өглөө сэрсэн чинь нөгөө бүсгүйнд байсан. Тэр аз жаргалыг юугаар ч орлуулж болошгүй. Би тэрний уруулан дээр үнссэн. Ёоо үнэхээр сайхан байсан. Тэгээд утсанд нь мессеж ирсэн. Мессежийг унштал (би тийм хүний юманд дуртай бишлдээ.гэхдээ уншмаар санагдаад) Байрны эгч гэж хадгалсан дугаараас "Зулаа миний дүү байрныхаа мөнгийг төлөөрэй. Эгчид нь мөнгө хэрэгтэй болчихлоо" гэсэн байсан. Миний сэтгэл санаа сайхан болоод тэр дугаар луу залгаад байрыг шууд л авчихсан. Би тэрэнд тусалчихлаа гэж бодоход би түүнд илүү сайн дуралчих шиг. Өөрийгөө сайн хүн гэдгийг итгүүлэхийн тулд захиа бичиж үлдээгээд гарчихсан. Гэхдээ яагаад ямар учраас гарснаа ерөөсөө санахгүй юм. Тэгээд дахиж орж ирээд дугтуйнд байсан 2 жүжгийн тасалбарын нэгийг нь аваад нэгийг нь үлдээгээд байрнаас гарсан. Тийм хөөрхөн бүсгүй ийм байранд амьдардаг гэхэд итгэхгүйнээ. Одоо би тэрний ажилладаг кафены дотор өдрийн тэмдэглэлээ бичиж байна. Яг одоо тэр орж ирэх шиг санагдаад л...
Энэ бүлэг сонирхолгүй санагдсан бол уучлаарай. Энэ хоёрынхоо дотоод сэтгэлээр нь аялахаар шийдсэн юм. Дараа дараагийн бүлгүүд их сонирхолтой байх болноо. Амлаж байна.
YOU ARE READING
Баян эрийн аяган бялуу
RomanceӨндөр, царайлаг бүсгүй нэгэн кафед ажилд орно. Гэхдээ тэрнийг нэг залуу тайван суулгахгүй байлаа. Сургуулиасаа хөөгдсөн бүсгүй, баян залуу хоёр бие биедээ хайртай болох болов уу? Эсвэл баян залуу шал дэмий бүсгүйг панаалдаад байв уу?