Дөрөв

458 28 4
                                    

Өглөөний 10 цаг. Баяраа ванны өрөөндөө гар нүүрээ угааж байв...
Тэрний амьдардаг газар бол яг л шилтгээн шиг. Хэрэв энд Зулаа ирж тэр хоёр хамт амьдарвал Үнсгэлжин ханхүү хоёр шиг л зүйл болох байсан биз... Баяраагийн хамраас нь цус гоожиж байлаа. Тэр урд шөнө халуурсан юм. Тэгээд халуунаас болоод цус гоожсон хэрэг. Тэрний бие яг л шөнөжингөө нүдүүлсэн хүн шиг л сульдсан нь харагдана. Гэнэт iphone 7-нь дуугарна. Тэр дулаан хөнжил дотроо орон утсаа аван "Байна уу? Хэн бэ?"
-Ээж нь байнаа. Миний хүүгийн бие нь зүгээр үү?
Баяраа: Зүгээрээ. Аав та хоёр одоо хаана явна.
Ээж: Египед. Энд аягүй гоё үлэг гүрвэлийн яс зардаг юм байна. Амандаа хийнгүүт хайлаад л. Ээж нь хүүдээ авч очноо за.
Баяраа: Заза.
Ээж: Чамд нөгөө Ромео Жульетта-ийн хос тасалбар байгаа биздээ.
Баяраа: Байгаа...
Ээж: За тэгвэл өнөө орой нөгөө ТСУ-ийн захирлын охинтой тэрийг үзчих. Ээж нь тэр охинд хэлчихлээ. Орой 18 цагт УДЭТ-ийн гадаа уулзаарай.
Баяраа: Гэхдээ би...
Утас тасрана. Баяраагийн халуун бүр аймар өвдөх шиг. Зулаагийн утсыг мэдэхгүй тэр өвдөлтөө тэвчин зүгээр л кафе руу явлаа.
Кафен хаалгаар ороход Баяраагийн дуртай аяган бялууны үнэр үнэртэнэ. Тейкний ард зогсох бүсгүйгээс өөр хэн ч үл харагдана. Баяраа тийшээ очоод Зулааг асуутал 2 давхарт байгаа гэв. Кафенд 2 дахь давхар байдаг ч гэдгийг мэдэхгүй Баяраа хамгийн хойд талд байрлах шатаар өгсөж дээшээ гарлаа.

 Кафенд 2 дахь давхар байдаг ч гэдгийг мэдэхгүй Баяраа хамгийн хойд талд байрлах шатаар өгсөж дээшээ гарлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Кафены хоёр дахь давхар яг л буудлын ресторан шиг байв. Энийг кафе гэж хэлэх ч хэцүү байлаа. Хоёр давхарт бас л үйлчлүүлэгч байсангүй. Харин Зулаа ширээг цэвэрлэж байлаа. Баяраа гараараа дохио өгөөд булангийн ширээнд суув. Зулаа хэдэн минутын дараа шоколадны үйрмэгтэй шарвин авчрирч урдаас нь харан суулаа.
Баяраа: Би шарвин захиалаагүй шүү дээ.
Зулаа: Надаас чамд өгч байгаа бэлэг гээд л ойлгочих.
Баяраа: Ямар амттай бэлэг вэ?
Зулаа: Чамд маш их баярласан шүү. Ёоо би бүр ичээд байнаа. Байр авч өгсөн хүнд шарвин бариад сууж байх ч гэж дээ.
Баяраа: Зүгээрээ. Амттай шарвин байна. Өнөөдөр жүжиг үзнэ биздээ.
Зулаа: Мэдээж.
Энэ үед нэгэн гэр бүл хоёр давхарт орж ирэв. Зулаа босож тэдэнд үйлчилэхээр явлаа. Харин Баяраагийн толгой яг хагарах гэж байгаа юм шиг өвдөнө.

 Харин Баяраагийн толгой яг хагарах гэж байгаа юм шиг өвдөнө

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

17 цаг 30 минут Жүжиг эхлэхээс цаг гучин минутын өмнө.
Баяраа том зузаан ногоон цамц, хар биеийн тамирын өмд, пүүз өмссөн байлаа. Бие нь гайгүй байгаа бололтой. Тэрний утас нь дуугарна. Дугаараа нууцалсан хүн залгасан байлаа. Утсаа автал "Арагшаа хар" гэж түүнийг тушаав. Баяраа арагшаа хартал үсээ задгай тавьсан эмэгтэй түүний толгойг араас нь барьж өөр лүүгээ татан уруул дээр нь зөөлхөн үнслээ. Энэ үйл явдлыг УДЭТ-ийн хаалганы тэндээс кино шиг үзсэн Зулаагийн Баяраад өгөх гэж байсан "Бүрэнхий" нэртэй зузаан ном нь гарнаас нь мултарч газар шалбаагт унана.

Баян эрийн аяган бялууWhere stories live. Discover now