ТӨГСГӨЛ

465 29 8
                                    

Цагдаа нар орж ирнэ. Тэд хамгийн түрүүнд том өрөөнд ороход Баяраа газар ЁОЛСОН хэвтэж байлаа. Ард нь явж байсан Зулаа түргэн хүрч ирэн Баярааг тэврэн "Сэр л дээ" гэж хашгирна. Нүд нь хөхрөөд маш их өвдөж байгаа ч гэлээ нүдээ нээгээд Зулаад дохио өгөх Баяраа зүгээр л хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг харагдав.

2020 оны 3-р сарын ямар нэгэн өдөр
-Чи надтай гэрлэсэндээ харамсдаг уу? Зулаа.
Зулаа: Юу гэж дээ. Баяраа минь. Чи яах гэж энэ тухай асууваа.
Баяраа: Эмнэлэгт чи намайг нэг сар сахих мөчид чи их гунигтай харагддаг байсан. Өчигдөр нь би чамаас "Надтай гэрлээч" гэж асуусан шүү дээ. Харин тэгэхэд чи шууд зөвшөөрсөн. Би тэр үедээ чи миний л эхнэр болж байвал болоо гэж бодсон юм.
Зулаа: Би чамтай гэрлэсэн дээ хэзээ ч харамсдаггүй.
Баяраа: Би харин чамтай гэрлэсэн дээ харамсдаг.
Зулаа: Яахлаараа
Баяраа: Би чамтай гэрлэснээс хойш чи надад нэг ч удаа тэр аяган бялууг эвч өгөөгүй шүү дээ.
Зулаа: Хүний их эмч юу гэж нөхөртөө бялуу авч өгдөг юм.
Баяраа: Зөөгч гэвэл илүү тохирно.
Зулаа: Ёстой муухай золиг.
Бие биенийгээ шоглох залуу сайхан хосууд анхны үрээ хүлээж сууж байлаа. Хааяадаа тэр аяган бялууг хоёулаа санадаг ч гэсэн дахин тэр бялууг амтлахгүй гэхээс харамсалтай. Гэхдээ аяган бялуу амтлахын оронд ариун хайрыг амталж байгаа шүү дээ.
Шөнийн 12 цагт залуу хосуудын байшингийн гэрэл нь унтарч миний түүх ч гэсэн ийнхүү төгслөө.

За ингээд миний анхны Романс төрлийн хайртай зохиол маань аз жаргалтай төгслөө. Хамт байсан бүх уншигчдаа баярлалаа.
Зохиогч: Бүүвэй<3

Баян эрийн аяган бялууWhere stories live. Discover now