Зулаа жижиг кафеныхаа том танхим руу орлоо. Зөөгчийн хувцас нь түүнд яг сайхан зохиж байв. Улаан даашизан дээр шар хормогч зүүгээд үсээ том цагаан боолтоор боосон нь түүнийг улам дэгжин харагдуулах шиг. Хэн ч түүнийг хараад 7 хоногийн өмнө ямар ч мөнгөгүй болоод гудамжинд хонож байсан гэж бодохгүй байх. Зулаа тейк рүү харлаа. Тейкний арааны шүлс асгаруулам амттануудын ард өөрөөс нь насаар бага бор үстэй хөөрхөн охин зогсоно. Зулаа "Би Тейкны ард зогсож үзэх юмсан" гэж бодсон ч тэр хэзээ ч тейкны ард зогсож чадахгүй билээ. Зөөгч юу гэж тейкны ард зогсох билээ дээ. Зулаа хэнд ч хэрэггүй бодлоо толгойноосоо арчин нүүрэндээ хуурамч инээмсэглэл тодруулаад их танхим руу харлаа. Булангийн цонхны тэнд гуниглан суух эрээс өөр хэн ч кафед орж ирээгүй байв. Арга ч үгүй биздээ өглөөний 9 цаг юм чинь. Зулаа эр лүү очиж хажууд нь зогслоо.
Зулаа: Ноёнтоон. Та юу захиалах вэ?
Залуу: Тийм их ёсорхох хэрэггүй ээ. Өөрөө мэдээд нэг юм аваад ир.
Зулаа: Ойлголоо.
Зулаа тейк рүү очин өнөөх хөөрхөн охиноос зөөгч нарын иддэг нэг ширхэг аяган бялуу аван залууд өглөө.
Залуу: Ямар гоё харагдаж байнаа. Та миний урд суугаач. Тэгвэл би их баярлах болно.
Зулаа: Үгүй ээ. Би ажилтай байна.
Залуу: Надаас өөр хэн ч алга байна шдээ. Гуйж байна.
Зулаа: За яахав тэгье.
Зулаа залуугийн урд очин суулаа.
Залуу: Танд маш их баярлалаа. Ингэхэд таны нэр хэн билээ.
Зулаа: Зулаа. Зөөгч
Залуу: Та их хөөрхөн юмаа
Зулаа: Баярлалаа.
Залуу: Миний нэр бол Ухаанбаяр Баяраа гэж дуудаж болно.
Зулаа: Аан. Бялуу амттай байна уу?
Баяраа: Маш их.
Баяраа бялуугаа идээд Зулаад тооцоо болох 3500 төгрөг бас цайны мөнгө өглөө. Зулаа таваг болон сэрээг хураагаад ахлах зөөгчид тооцоогоо өгөн цайныхаа мөнгийг тооллоо. 10 мянган төгрөг. Тэрний хувьд 10000 гэдэг бол маш их мөнгө. Гал тогооныхоо жижиг цонхоор их танхим руу хартал Баяраа ширээн дээр хөлөө тавиад унтах гэж хэвтэж байв. Зулаа тэрнийг хараад "Аргагүй манай кафе их чөлөөтэй байхыг зөвшөөрдөг нь л Баяраад аз болж дээ" гэж бодно. Удалгүй дахин Баярааг хартал тэр аль хэдийн унтчихсан байв. Сандалны үзүүр дээр толгойгоо тавьсныг нь хараад Зулаа "Хүзүү нь гоёодчих вий дээ" гэж бодоод өөрийнхөө дэрийг аваад Баяраагийн толгойн дор хийв.
"Оройн 21 цаг"
Баяраа унтаад л байлаа. Зулаа түүнийг ингэж их унтахад нь гайхаад өглөөнөөс хойш 3,4 удаа Үхчихсэн юм болвуу? гэж шалгасан ч Баяраа амьд байсан юм. Зулааг захирал нь дуудахад Баярааг ахин нэг шалгаад захирал руугаа очив.
Захирал: Өнөөдөр сайн ажиллаа. Одоо явж болно. Чи тэр ширээн дээр хөлөө тавиад унтаад байгаа архичинд өглөө үйлчилсэн билүү.
Зулаа: Тиймээ. Тэр яагаад архичин болчихдог билээ.
Захирал: Баян айлын ганц хүүхэд юм байгаан. Шөнөжингөө шоудаад өдөржингөө манай кафед унтдаг юм. Чи үйлчилсэн юм чинь тэрнийг аваад яв.
Зулаа: Гэхдээ яагаад
Захирал: Манай кафе тийм дүрэмтэй. Үйлчилсэн хүн чинь унтаад байвал түүнийг заавал авч явна. Чи кафенаас гаргаад гудамжинд хаяж болно гэртээ оруулж болно. Тэр чиний дур.
Зулаа кафены хамгаалагчаар Баярааг өргүүлээд таксинд суулгуулав. Тэр Баярааг гудамжинд орхиж хөлдөж үхүүлэхийг хүсээгүй болохоор түрээсийн байрандаа оруулахаар боллоо. Түгжрэл бага байсан болохоор Такси 10 минутын дотор л Зулаагийн түрээслэдэг байрны гадаа ирлээ. Төлбөрөө төлөөд таксины жолоочоор Баярааг өргүүлж гэртээ оруулав. Хоол хийж идчихээд Баяраад нэг аяга хоолоо үлдээлээ. Дараа нь гутлыг нь тайлаад орон дээр хэвтүүлэв. Оймсыг нь харсан чинь үнэхээр заваан санагдсан тул Зулаа оймсыг нь тайлаад ванны өрөө рүү очиж угаалаа."Үүрийн 6 цаг 30 минут"
Зулаа сурсан зангаараа эрт сэрээд хажуу тийшээ хартал Баяраа алга байв. Гайхаад гал тогооныхоо өрөөнд ортол ширээн дээр цаас, дугтуй хоёроос өөр зүйл алга байлаа. Цаасыг хартал
"Зулаа чамд маш их баярлалаа. Чи намайг хөлдөж үхэхээс аварлаа шүү дээ. Энэ кафеныхан зун намайг дандаа гадаа хонуулдаг байсан юм. Зун юм чинь хөлдөж үхэх нь гайгүй л дээ... Тэгээд намар болсон. Хааяа дулаахан өдөр гадаа даарсан ч гэсэн хонодог байсан чинь өнөөдөр хүйтэн байгаад.... заза дэмий юм биччихлээ. Ямартай ч чамд маш их баярлалаа. Тэгээд энэ байр түрээсийн байр гэдгийг мэдсэн юм. Миний амийг аварсны чинь хариу болгож энэ байрыг худалдаж авав. Байрны ордерыг 7 хоногийн дараа хорооноос очиж аваарай. Дугтуйг задлахаа мартваа.
Баяраагаас"
Зулаа энэ зүүд биш байгаа гэж өөрийгөө хэд хэд чимхсэн ч бодит амьдрал дээр ийм юм болчихлоо. Маш их баярлаад байр түрээслэдэг эгч рүү дуудлаа.
"Утас 5 удаа дийд гэж дуугарсны дараа"
Эгч: Байнуу.
Зулаа: Байна байна. Сайн байна уу? Эгчээ.
Эгч: Өө Зулаа. Миний хөөрхөн дүү юу гэж эгч рүүгээ залгав.
Зулаа: Энэ байр минийх болчихсон юмуу
Эгч: Тийншдээ. Саяхан нэг хүн залгаад наад байрыг чинь авий гээд нэрийг нь чам дээр шилжүүлээд над руу 70 сая төгрөг мобайлдцан. Чи мэдээгүй юмуу.
Зулаа: Аан мэдсэн мэдсэн. Баярлалаа эгчээ.
Эгч: Эгч нь өөрт байсан бүх түлхүүрүүдээ өнөө орой чамд өгье. Гэртээ байж байгаарай.
Зулаа: За эгчээ. Орой уулзая.
Эгч: Баяртай миний дүү.
Зулаа их баяртай байсан ч энэ зөв үйлдэл болов уу? Зүс мэдэх төдий хүн бүр бүхэл бүтэн 70 сая төгрөгийг зүгээр л май гээд өгчихсөн гэж үү? Амийг нь аварсан ч гэсэн.
Зулаа дугтуйг задалж үзтэл Уиллям Шекспирийн Ромео Жулетьа жүжгийн нэг тасалбар байлаа. Арагш нь эргүүлтэл маргааш оройных байв. Нүүрний суудал. Маргааш тэр хоёр тааралдах болов уу?
YOU ARE READING
Баян эрийн аяган бялуу
RomanceӨндөр, царайлаг бүсгүй нэгэн кафед ажилд орно. Гэхдээ тэрнийг нэг залуу тайван суулгахгүй байлаа. Сургуулиасаа хөөгдсөн бүсгүй, баян залуу хоёр бие биедээ хайртай болох болов уу? Эсвэл баян залуу шал дэмий бүсгүйг панаалдаад байв уу?