Үнсэлт хэчнээн минут үргэлжилсэн гээч. Бүхэл бүтэн 10 минут. Баяраа толгойгоо татах гэсэн боловч бүсгүй их хүчтэй байлаа. Харин энэ бүгдийг харч зогссон Зулаа дотроо "Тэр угаасаа надад хайргүй байх. Заза. Байр авч өгсөн юм чинь хамт жүжиг үзье даа" гэж бодно. Зулаа шалбааганд унасан номоо алчуураар арчин цэвэрхэн болгочихоод зайрмаг долоож үүдний сандал дээр тайван суув. Тэр яаж ингэж тайван байж чаддаг байнаа, бусад бүсгүйчүүд аль хэдийн очоод тэр эмэгтэйг үсдээд, чирээд, алгадаад өгчихсөн байх биз. Баяраа нүднийхээ булангаар Зулааг харан сандарна. Тэр их уурлаж эмэгтэйг хойш нь түлхээд хэн болохыг нь танилаа. Түүний анхны үнсэлтийн эзэн. АМКА!!!. Ёоо толгойгоо татаад татаад татагдаагүй шалтгаан нь энэ байжээ. Амка бол боксын тамирчин. Баяраа шууд л Зулаа руу гүйв. Сандалны тэнд амьсгаадаж зогссон тэрнийг анзаараад Зулаа "Сайн уу?" гэхээс өөр юуг ч үл хэлнэ.
Баяраа: Саяны үйл явдал чиний бодож байгаа шиг юм биш шүү.
Зулаа: Зүгээрээ. Нэг эмэгтэйтэй үнсэлцээ л биз.
Баяраа: Чи надад гомдоогүй гэж үү?
Зулаа: Театр-т оръё тэгэх үү? Хүйтэн байна.
Баяраа: Тэгье.
Тэр хоёр театр луу орно. Зулаа гаднаа зүгээр байсан ч дотроо тэр эмэгтэйг цохиод авчихмаар санагдаад байсан юм. Хөдөө мал дээр өссөн хүүхэд, хотын боксын тамирчин хоёрын хэн нь илүү бол???
Театрт орж суутал Баяраа халуун шоколад авчирахаар явлаа. Харин цонхны цаана тэр эмэгтэй Зулааг үзэн ядсаар зогсохыг хэн ч мэдсэнгүй. Театрт жүжигчид ирнэ. Хүмүүс босож жүжигчдийг шавах үед халуун шоколад ирж тэр хоёрын яриа эхлэлээ.
Баяраа: Тэр миний анхны үнсэлтийн эзэн юмаа.
Зулаа: Аан май. Чамд өгөх миний өчүүхэн бэлэг.
Зулаа номоо түүн рүү сунгав. Баяраа номыг аваад
-Хоо. Twilight. Цус сорогч, хүн хоёрын хайрын түүх. Миний номнууд дунд яг энэ л дутаад байсан юм. Бусад цуврал нь надад байгаа л даа. Шинэ сар, Хиртэлт, Үүрийн гэгээ гээд л.
Зулаа: Наад ном чинь кино болсон гэсэн. Кино нь ямар уу? Гоё уу?
Баяраа: Чи киног нь үзээгүй юмуу?
Зулаа: Бүр номыг нь ч уншаагүй.
Баяраа: Тэгвэл нөгөөдөр Бүтэнсайн юм чинь хоюулаа манайд киног нь үзэж номыг нь унших уу?
Зулаа: Бодож үзье.
Жүжиг эхлэх цаг болжээ. Тэр хоёр гар гараасаа хөтлөлцөе гэсэн ч ер чадсангүй. Танхимд ороод суудлаа эзэллээ. 1-р эгнээний 15,16-р сандал. Зулаа халуун шоколадаа ууж дуусгаад савыг нь бариад сууж байлаа. Харин Баяраа тэр номыг маш чангаар тэвэрч орой хүртэл энэ өдрийг сайхан байлгаасай гэж хүснэ.
Жүжиг эхлэв.
Ромео, Жульетта хоёрын гайхалтай дурлал. Тэднийг нийлүүлэхгүй гэсэн эцэг, эхийнхнийх нь тэмцэл. Баяраа өөрийгөө Ромео шиг зоригтой болчихоосой гэж бодно. Хайрынхаа төлөө үхэж чаддаг. Нэг л мэдэхэд 2,3 цаг өнгөрч жүжиг дуусна. Нэг ч үг дуугараагүй байсны эцэст
Баяраа: Хоюулаа жүжигчидтэй нь зургаа авахуулах уу?
Зулаа: Болох юмуу.
Баяраа: Болноо.
Зулаа: Хэрэггүй байхаа. Бас миний нойр хүрч байна.
Баяраа: Би хүргэж өгөх үү?
Зулаа: Би алхчихнаа.
Тэр хоёр салцгаана. Баяраа Зулааг хүргэж өгье гэж дотроо зөндөө их хүссэн ч яаж ч чадахгүйгээ тэр дор нь ойлгосон байлаа. Зулаа театраас гараад шөнийн салхинд харанхуй гудамжинд алхана. Гэнэт хоолойд нь иртэй нэг зүйл тулгалаа. Эмэгтэй хүний гар гэдгийг ойлгосон Зулаа "Хэн бэ?" гэж асуув.
Эмэгтэй: Миний Баяраагаас хол байгаарай. Хөдөөний мангуу минь. Үгүй бол...
Зулаа: Үгүй бол юу гэж.
Эмэгтэй: Би чамайг ална. Чи ч намайг таньж байгаа байлгүйдээ. Оройны Баярааг үнссэн бүсгүй байна.
Зулаа: Өө. Чи байсан юмуу. Сайн уу?
Эмэгтэй: Чи ч ёстой мангуу юмаа. Миний Баяраагаас хол байгаарай. Бас тэрэнтэй дахиж битгий уулз. Би чамайг тагнаж байгаа. Яахав тэр авч өгсөн байранд нь амьдарч л бай. Удахгүй минийх болох юм чинь.
Зулаа: Чи бид хоёрыг бүр анхнаас нь....
Эмэгтэй: Тиймээ. Бас тэр кафенаасаа гар. Сарын дараа хөдөө рүүгээ яв. Мангуу минь.
Зулаа: Яагаад заавал хөдөө гэж.
Эмэгтэй: Би чамд бүх зүйлээ дэлгэх ёстой юу? Би хэлэх гэсэн зүйлээ бүгдийг нь хэллээ. Дахиж л Баяраад ойртох л юм бол хоолойг чинь хэрчинэ шүү!!!
Зулаа: Чи хүн алж чадах юмуу.
Эмэгтэй: Яг ингэж.
Тэр эмэгтэй Зулаагийн хүзүүг жоохон зүсээд хар хурдаараа гүйгээд явлаа. Харин Зулаа харанхуй гудамжинд уйлна. Гэхдээ хүзүүгээ зүсүүлээд уйлж байгаа юм биш. Дахиж Баяраад ойртож болохгүйдээ уйлж байлаа.
YOU ARE READING
Баян эрийн аяган бялуу
RomanceӨндөр, царайлаг бүсгүй нэгэн кафед ажилд орно. Гэхдээ тэрнийг нэг залуу тайван суулгахгүй байлаа. Сургуулиасаа хөөгдсөн бүсгүй, баян залуу хоёр бие биедээ хайртай болох болов уу? Эсвэл баян залуу шал дэмий бүсгүйг панаалдаад байв уу?