11-р хэсэг

693 59 0
                                    

Хаалгаа налан хэсэг уйлж суув утас минь зогсоо зайгүй хангинана Хаалганы гаднах Гикваны дууг сонсох болгонд хоолой минь зангиран нүдэнд минь өөрийн эрхгүй том том нулимс бөмбөрөн хичнээн уйлахгүй гэж хичээсэн ч миний хүслээр болохгүй байв.Энэ бүхэн хэдийнээс эхэлсэн юм бол өгүүллэг уншдаг болсон цагаас эхэлсэн юм боловуу??Энэ өгүүллэгийг уншдаг болсон үеэс юм боловуу???эсвэл хийсвэр нэгэн өгүүллэгийн дүрд дурласан миний сэтгэлээс эхэлсэн юм боловуу???Энэ нулимсны үнэ цэнэ юу юм бол???яагаад ингэж их шаналаад яагаад ингэж их өвдөөд байгаа юм бол Хүмүүсийн хэлдгээр хайр үнэхээр хэцүү юм Эхлэл нь үнэхээр аз жаргалтай сайхан байсан ч Хайр аз жаргал өгөхөөсөө илүү өвдөлт өгөх юм.Яг л өгснийхөө хариуг хэд нугалж авч байгаа мэт үнэхээр аймшигтай юм.
Гикваны талаас
Тэрний хэлсэн үг юу гэсэн үг юм бол???Би чиний хүлээж байгаа хүн чинь биш гэж???тэр арай надаас нэг мөсөн холдхоор шийдсэн юм биш байгаа???Зүгээр л уурласан!! өчигдрийн явдлаас болоод намайг гэрт нь очсноос болоод зүгээр л уурлачихсан!!!! тиймээ зүгээр л уурлачихсан байгаа тэр ч гэсэн надад сайн болхоор бүх зүйлийг ийм амархан орхиж чадахгүй!!!Одоо бүх зүйл болох юм шиг санагдаж байгаа ч чи өөрөө над дээр ирэх болно.Ми на чи миний эмэгтэй болох болно!!.Надад хайртай гэж хэлэх болно!Бүгд намайг орхидог гэхдээ чи тэгэж болохгүй!! бусад нь холдож болох ч чамайг явуулхыг хүсэхгүй байна.Чи өөрөө над дээр ирэх болно Ми на!!!.....................
*******
******************
***********
Ээж-Хөөе нойрны мангас минь сэрээчээ!!!!хичээл чинь орох цаг боллоо өчигдөр эрт унт гэж хэлээ биздээ!!!!Юугаа хийгээд компьютер ширтээд байдынбээ???Тоглоод суугаад байдынмуу хичээлээ хийгээд байдынмуу???
Би-Ёоё яг 5минутын дараа бослоо бослоо жаахан унтаадхы..........
Ээж-Босоо бос бос 5минут минут гээд ахисаар байгаад босдоггүй биздээ чи!!!Хичээлдээ яваачээ чи!!Хоцорлоо!!!
Би-Чөлөө авчяаааа!!!
Ээж-Алив бос/хөнжил сөхөх/хэн чамайг шөнөжингөө нэт ухаадах гэсийн бос бос!!!
Би-Эээээ.э.э.э.э.э..э.э 5 5 5минуталдаа!!!!!
Хонх дуугарах
Би зүүднээсээ цочин сэртэл хаалганы хажууд тэр чигтээ нам унтчихсан байв гараа дэрлээд унтчихсан байсан болхоор хөөрхий муу боолттой гар минь янгинаад хорсож байв.Би ярвайсаар гараа эргүүлж тойруулан харчихаад шүлсээ арчин хаалганы дурангаар хартал гадаа Жүнхён зогсож байв тэрнийг харсан даруйдаа айж түгшиж зүгээр л чимээгүй байж байгаад явуулчдаг юм билүү гэж бодон чимээгүй зогсож байтал Жүнхён намайг дурангаар харж байгаа гэдгийг мэдсэн юм шиг хуруугаараа дуранг дараад
Жүнхён-Гэртээ байгааг чинь мэдэж байна Хурдан хаалгаа тайлаадах гэж зандрангүй хэлхэд нь дотор пал хийгээд л явчихав.Тэр намайг гэртээ байгааг мэдэж байгаагаас хойш хурдан тайлахгүй бол болохгүй гэж бодон хаалгаа онгойлготол тэр надруу нэг л ширүүн харцаар хараад зогсож байв.Өчигдрийн явдлаас болоод тэрэнд юу гэж хэлэхээ ч мэдэхгүй гацан нүдээ эргэлдүүлсээр доошоо хартал нэг л хүйтэн хөндий хоолойгоор
Жүнхён-Хурдан хувцсаа солиодох Юсоб дээр очиё Найз маань чамайг ирхийг хүлээгээд байж байгаа байх гэж хэлэв.
Би ч гэм хийсэн болхоороо дугай л толгой дохин өрөөлүүгээ гүйж очоод аятайхан өнгөлөг хувцас өмсөөд нүүрээ тэгэж их ч будсангүй тос түрхсэн болоод гарав.Жүнхён уул нь ийм хөндий хүйтэн ууртай хүн биш ч гэсэн тэр ихэнхдээ ийм төрхтэй байдаг тааварлахын аргагүй нууцлаг хүн төв бөгөөд чимээгүй чанга хатуу хүн шиг харагддаг ч дотроо бол эсэргээрээ тийм л зөөлхөн хүн харж байгаа харц хэлж байгаа үгс нь хатуу байдаг ч үнэн үг байдаг.Тэр мэдээж надад дургүй байгаа байх Сайн найз нь надаас болж зовж гэмтэж шаналж байгаа болхоор магадгүй намайг үзэн ядаж байгаа байх
Замын турш бид хоёр юу ч ярьсангүй. тэр төв царай гарган нэг зүйлийн талаар нухацтай бодон чимээгүй явав би замын турш л амандаа ус балгацан юм шиг бас л чимээгүй зөвхөн бодолдоо л өөрөө өөртэйгээ ярин Юсобд санаа минь зовж байсан ч Миний шаналал айдас эмнэлгийн өрөөний хаалганы өмнө ирхэд л бүх зүйл бодит гэдгийг мэдрэв.Хаалганы бариулаас зөөлхөн барин онгойлгож чадахгүй зогсоно.Энэ хаалгыг татхад би өөрийнхөө ертөнцдөө очвол бүх юм маш амархан байхсан гэж бодон санаа алдаж байтал ардаас Жүнхён хаалгыг түлхэн онгойлготол өөдөөс минь хурц гэрэл тусан нүд гялбав.Би ч гараараа нүүрээ даран удаанаар буулгатал Юсоб орон дээрээ босоод суучихсан цонхоор гадаахыг хараад сууж байв.Цагаан өнгийн өрөөнд гунигтайгаар цонхоор ширтэх тэрний төрх, Толгойндоо боолттой байх тэрний цөхөрсөн өвдсөн шаналсан төрх хэн нэгнийг хүлээн хэн нэгнийг бодон тарчилж буй зүрх үнэхээр өрөвдмөөр юм. Тэрнийг удаан харах болгонд би улам л муу хүн болоод байгаа юм шиг санагдан дотор минь зуран өөрийн эрхгүй цээж хөндүүрлэн өвдөв.Хаалга онгойсон хэдий ч орж зүрхлэхгүй чимээгүй тэрний ажиглан харж байсан намайг Жүнхён түлхтэл Юсоб хүн ирхийг сая л анзаарсан бололтой бид хоёрлуу хараад инээмсэглэхэд нь өөрийгөө улам илүү узэн ядан Хаалганаасаа холдож чадахгүй зогсон доошоо хартал
Юсоб-Чи ирчихснүү ^.^ Чамайг ирхийг чинь хүлээж байлаа гэж зөөлхөн дуугаар хэлхэд нь
Би юм хэлэе гэсэн ч амнаас минь үг гарахгүй байсан болхоор шууд л өөрийн мэдэлгүй өвдөг дээрээ сөхөрчихөв.
Би-Ннн—намайг уучлаарай надаас болоод чи чи !!!! намайг үнэхээр уучлаарай!!! уучлаарай!!! гэж хэлж байгаад минь уучлаарай дандаа уучлаарай гэж хэлэх зүйл хийдэгт минь уучлаарай!!гэж хэлтэл Нэг мэдхэд Юсоб урд минь ирээд суучихсан өөдөөс минь харж байв.Хамаг чангаараа дотор байсан үгээ нэг үгээр хэлчихсэн чинь эргэн тойронд юу болж байгаагаа анзаараагүй бололтой орноос бууж ирж байгаа тэрнийг ч анзааралгүй сууж байдаг би үнэхээр тэнэг хүн юм гэж дотроо өөрийгөө хараан гараа чанга атгасаар сөхрөн сууж байтал
Юсоб-Яагаад уйлаад байгаа юм!!!

-Уншигч-  [Complete]Место, где живут истории. Откройте их для себя