Ep 12

3.4K 276 21
                                    

Катерина:Аль алинд нь би чиний бодол дотор чамтай хамт байна.18  нас хүрч байгаа өөр лусын дагины хүслийг ашиглан чамтай ярилцаж байгаа  болохоор яадаг ч байсан сэрж болохгүй шүү

Би:Өөр лусын дагины хүсэл ашиглах чинь хориотой зүйл биз дээ

Катерина:Миний чамтай ярилцаж байгаа нь ч бас хориотой.Одоо гол зүйлээ хэлэх ёстой байх

Би:Тэр чинь юу юм

Катеринагийн гуниг хурсан хар нүд дахин надруу чиглэхэд тэрний  хэлэх гэж байгаа юм сайн зүйл биш болохыг мэдлээ.Тэр юу ч дугарахгүй  хэсэг удсаны эцэст:Марина чи эндээс явахдаа аавд юу гэж хэлж хүн болсноо  санаж байна уу

Би:Санаж байна.14 хоногийн дотор жинхэнэ хайрыг бүтээвэл хүн болно

Катерина толгойгоо сэгсрэн:Наадах чинь аавын хэлсэн үг.Харин чи  эрэг дээр байнга харагддаг шаргал үстэй залууд хайртай болчихсон  болохоор хүн болох замыг сонгосон.Тийм биш гэж үү

Би:Тийм л дээ

Катерина:Харамсалтай байна.Бид бүх зүйлийг буруу бодсон

Би:Би чиний ярианаас юу ч ойлгохгүй байна

Катерина:Аав чамайг 14 хоногийн хугацаатай хүн болгохдоо хайрын шившлэг ашигласан.Гэхдээ...

Би:Гэхдээ юу гэж

Катерина:Чи хэнд ч хайртай болоогүй байхад аав чамайг хайрын  шившлэгээр хүн болгочихсон.Өөрөөр хэлбэл  шившлэг хийгдэж байх хооронд  чи хэнд ч сэтгэлээ өгөөгүй байсан гэсэн үг

Би эсэргүүцэн:Худлаа.Хэрвээ би хэн нэгэнд сэтгэлээ өгөөгүй байсан бол хайрын шившлэг надад үйлчлэхгүй байх байсан

Катерина:Наадах чинь л миний толгойг эргүүлж байна

Би:Магадгүй чи андуурсан байх эсвэл буруу бодоод байна.Ингэхэд чи намайг хэнд ч дурлаагүй байсан гэдгийг яаж батлах юм бэ

Катерина толгойгоо гудайлган:Далайн шулам хэзээ ч худлаа яридаггүй шүү дээ

Тэрний сүүлийн өгүүлбэрт зүрх рүү минь ямар нэгэн хүнд зүйл дэлсээд авах шиг боллоо.

Би:Чи далайн шулам дээр очсон хэрэг үү.Катерина чи үнэхээр солиорчихсон бололтой.Далайн шулам ямар аюултай гэдгийг мартаа юу

Катеринагийн нүдэнд дахин нулимс цийлэгнэж:Марина би чамайг  алдмааргүй байна.Бас одоо хэлэх гэж байгаа зүйлээ ч хэлж чадахгүй нь.Бүх  зүйлийг тайлбарламаар байгаа ч чамтай ярилцах цаг дуусч байна.Би зарим  нэг юмны учир шалтгааныг одоо хүртэл олоогүй.Үнэхээр олдохгүй байвал  дахиад далайн шулам дээр очих болно.

Aqua Marina /Дууссан/ Where stories live. Discover now