Түүний хэлсэн энэ үг сэтгэлд минь аянга цохих аятай хүндээр буулаа.Зөв сонссон эсэхдээ эргэлзэн Дугюуг руу хартал тэр үргэжлүүлэн:Өрөвдөлтэй лусын дагинa
Би түгдчин:Тэ-тэр аз жаргалтай төгсдөггүй юм уу
Дугюуг:Үгүй дээ,их гунигтай одоо энэ талаар ярихаа зогсоосон дээр байх
Би юу ч дугарахгүй байрандаа зогссоор л...Дугюугийг худлаа ярьж байгаа байх гэж бодсон ч үгүй бололтой.Тэгвэл жинхэнэ худлаа ярьсан хүн Жонгүг юм байна тийм үү
Дугюуг миний үсийг сэгсийлгээд:Эндээ хүлээж байгаарай,би хурдан нэг газар руу явчихаад ирье
Би харцаа газраас аажмаар дээшлүүлэхэд Дугюуг аль хэдийн эндээс холдсон байв.Тэр лусын дагинийг яагаад хамгийн сүүлд хөлөг онгоцны тавцан дээр гунигтай гэгч нь зогсож байсныг одоо л ойлголоо.Цээж хөндүүрлээд,үг нь дугарахад ч бэрх байна.Нэг л хөдлөх юм бол нүднээс шингэн зүйл урсчих гээд ч байгаа юм шиг.Ойролцоох сандал дээр сууж байтал Дугюуг баглаатай цэцэг барьсаар надруу ирж байгаа харагдлаа.Түүний нүүрэнд баярын мишээл тодорсон байна.
Дугюуг надад цэцгээ өгөөд:Рина энийг чамд
Би аргагүйн эрхэнд нүүрэндээ хуурамч инээмсэглэл тодруулан түүний цэцгийг авлаа.Кинон дээр л хардаг байсан зүйл шүү дээ.Хэзээ нэгэн цагт ийм цэцэг авахыг үргэлж хүсдэг байсан.Гэхдээ одоо яагаад баярлах сэтгэл төрөхгүй байгааг гайхаж байна.
Би:Баярлалаа,энэ үнэхээр надад таалагдаж байна
Түүний цэцгийг аван сандлаас босох гэтэл тэр намайг зогсоогоод:Хүлээгээрэй
Дугюуг миний урд өвдөглөж суусны дараа халааснаасаа жижигхэн хайрцагтай зүйл гаргаж ирэв.Түүнийг хайрцгаа нээх мөчид дотроос нь гялалзсан бөгж гарч ирлээ.
Би:Дугюуг
Дугюуг миний хуруунд бөгжийг зүүгээд:Одоо хэлэхэд хэтэрхий эрт байгаа ч Рина надтай үерхээч
Би сандран:Үерхэх гэнээ
Дугюуг:Гэнэтийн сонсогдож магадгүй л дээ,гэхдээ одоо л гуйхгүй бол цаашдаа хэн нэгэнд алдчих юм шиг санагдаад...Үнэндээ өмнө нь чам шиг эмэгтэйг харж байгаагүй.
Би:Би би-
Дугюуг:Одоо хариугаа хэлэх шаардлагагүй дээ,би чиний үгийг сонсохоос айж байна.Тийм болохоор маргааш *амьсгаа авах* маргааш хэлээрэй
Би:Ойлголоо
Эндээс цааш бидний хэн хэн нь ч дугарсангүй гэрийн үүдэнд ирлээ.Энийг л хүсэж хүн болсон,өнгөрсөн бүх зүйлийг ганц тэрний төлөө хийж байсан шүү дээ.Энэ сэтгэл,зүрх яачихаад огтхон ч догдлохгүй,сандрахгүй юу ч мэдрэхгүй байгаа юм бэ? Хэн нэг нь надад хэлээч.