Ep 15

3.1K 252 0
                                    

Шулам:Катеринагаас өөр бөмбөлөг нуух шившлэг мэддэг дагина байхгүй,арай чи

Миний талаас

Зүрхэн дэх өвдөлт аажим аажмаар багасаж үгүй болохтой зэрэгцэн хаалга дугарч хэн нэгэн орж ирэх нь мэдэгдлээ.Удахгүй нэг давхарын гэрлийг асаах дуу ч тод сонсогдов.

-Рина ..Хөөе чи байна уу заза байгаа л биз

Саяны өвдөлтөнд дэндүү тамирдсан бололтой амнаас олигтой дуу гарч өгөхгүй байлаа.Шатаар өгсөх дуу улам тодрон ирж би ч хэвтэж байсан газраасаа босон хөл дээрээ тогтох төдий байдалтайгаар хаалга рүү зүгэллээ.Хүчтэй салхинд нь л унаад өгөх нь үү гэлтэй явсаар нэг л мэдэхэд шатны наана ирсэн байв.Жонгүг ? Тэр хаана байна аа.Ойлгомжтой тэр өөрийнхөө өрөөнд орчихож.

Би Жонгүгийн өрөөний өмнө ирээд хаалгыг нь зөөлөн тогшин:Жонгүг чи энд байна уу

Өрөөн дотроос " Тийм ээ" гэх Жонгүгийн хүйтэн хэрнээ намуухан өнгө аястай хоолой сонсогдоход сая л тайвшрах шиг боллоо.

Би:Жонгүг би орж болох уу

Тэр хариу хэлсэнгүй.

Би:Жонгүг миний бие-

-Яаралтай асуудал биш бол дараа болж болох уу

Энэ үг миний гайхшралыг төрүүллээ.Магадгүй тэр завгүй байгаа бололтой.Гүнзгий гэгч нь санаа алдчихаад доошоо буулаа.Тэр дахиад л муухай ааштай болчихжээ.Уг нь бол... Үгүй ээ тэр надтай сайхан харьцаж байгаагүй.Би тэрний хувьд ядаргаатай амьтан бас зүгээр л хайрт бүсгүйтэй нь холбож өгөх гүүр.Энэ үгийг бодоход яагаад ч юм зүрхэнд гуниг,нүдэнд нулимс цийлэгнээд ирэв.Тийм ээ би ямар нэг өвчин тусчихаж,бүр хүнд өвчин.Хаалга хүчтэй нээгдэх дуунаар бодлоосоо салан хойшоо харлаа.

Жонгүг төв царайлан:Сая юу хэлэх гэж байсан юм ?

Би шатан дээрээс босоод:Нөгөө... Юу ч биш ээ

Бие өвдсөн тухайгаа хэлж чадсангүй,түүнд дахиж төвөг удна гэхээс эмээж байна.Тэр надаас улам холдох байх.

Жонгүг:Зүгээр хэл өлссөн үү?

Би инээн:Үнэхээр юу ч биш

Жонгүг:Би тойруулаад эсвэл нуугаад байдаг хүмүүст дургүй,чамд хоол хийгээд өгье

***

Жонгүг тавагтай хоол барьсаар ирэн миний урд тавиад:Дахиад идэхийг хүсвэл хэлээрэй

Би шивнэх төдий:Уг нь өлсөөгүй л юмсан

Жонгүг хормогчоо тайлж тавиад шууд л өрөөндөө орчихлоо.Тэр яагаад байгаа юм бэ????

Aqua Marina /Дууссан/ Where stories live. Discover now