Жонгүг цөхөрсөн хоолойгоор:Чиний төлөө юу ч хийсэн ч хамаа алга,би чамд хайртай,амьнаасаа ч илүү.Ийм байсан ч хариулт чинь хэвээрээ байх уу?
Зүрх догдолж,баярлах сэтгэл дотрыг минь эзэмдэж байсан ч бодит байдал энэ бүгдийг юу ч үгүй нураах нь харамсалтай.
Би нулимсаа зөнд нь тавиад Жонгүгээс гараа хүчтэй татан авахад тэрний гар ч сулбайн уналаа.Жонгүг нулимсаа дахин урсгахгүйг хичээн нүдээ хурднаар цавчилж байгаа нь илт мэдэгдэж байв.Яагаад намайг улаам ихээр өвтгөөд байгаа юм бэ? Битгий...
Би:Ч-чамайг хэзээ ч мартахгүй ээ
Тэр юу ч дугарсангүй,цаашаа гараад явчихав.Аймшигтай байна,би үхлээс айхгүй харин дахиж чамайг харахгүй гэхээс айж байна...
***
Гадаа нь удаан хүлээсний эцэст Жимин хаалгаа тайллаа.Тэрний нүд намайг харан хэсэг зуур томорсноо:Чи юу хийж байгаа юм бэ?
Би сул дуугаар:Би Жонгүгийн гэрээс явчихсан
Жимин:Яагаад?
Би:Би маргааш өөрийнхөө жинхэнэ гэр лүү буцах гэж байгаа,нэг өдөр танайд байж болох уу?
Жимин намайг гэртээ орохыг уриалахын зэрэгцээ гайхаж байгаа нь нүднээс нь л харагдаж байна.Бас надруу тасралтгүй ширтээд байгаа нь их эвгүй.
Жимин:Ккхм *Хоолой засах* чи буцаад шоронд орохоор болоо юу? Түр суллагдсан байсан юм уу? Тэгээд Жонгүг юу гэж байна? Дахиад хэдэн жил суух юм?
Би:Чи намайг шоронгийн хоригдол гэж бодсон хэвээрээ л байгаа юм уу? Би дахиж ирэхгүй
Жимин:Танай гэр чинь хаана байдаг юм,би чамайг хараад л байгаа их сэжигтэй гар
Би:Эндээс нэг их холгүй ээ
Жимин санаа зовж,гайхсан хоолойгоор:Жонгүг юу ч хэлэхгүй байна уу?
Тэрнийг ингэж хэлэхэд зүрхэн дэх гуниг дахиад л сэдэрчихлээ.
Би арайхийн нулимсаа барьсаар:Намайг асуултаар булах аа боль л доо
Жимин:Сонин л юм даа,Жонгүг яагачгүй юм уу?
Би:........
Жимин толгойгоо маажин:Хайрын мэргэжилтэн Пак Жимин алдах ёсгүй дээ гээд наашаа харав.
Би:Тэгвэл би ингээд тэр өрөөнд орлоо шүү
Жимин босч ирэн:Хүлээж бай даа
Тэр ингэж хэлснийхээ дараа босч ирээд царайг минь нухацтай ажиглаад эхлэв.
Жимин:Чи уйлаа юу