Жонгүг Жиминий үгийг дуусгалгүй утасаа таслан хажуудаа зогсож байсан Халлаг унагаах шахам мөрлөөд далайн эргийг даган гэрийнхээ зүг гүйлээ.Миний талаас
Аймшигтай гэдэг үгээр тодорхойлогдох энэ өвдөлт аажмаар багассаар төд удалгүй амьсгалж чадахтайгаа болон бие минь хэвийн байдалдаа орлоо.Чухам энэ өвдөлтийн учрыг мэдэхгүй байгаа нь сэтгэлийг минь улам дордуулж байна. Далайн ус хүчтэйгээр давалгайлах нь намайг цаашаа яв гэж хэлээд ч байгаа юм шиг. Байдал ширүүсч салхины хүч нэмэгдэн улмаар тэнгэрт хөвж яваа үүлс туугдсаар уудам хязгаарыг бүрэнхий нөмрөв.Гүнзгий амьсгаа аваад зах нь харагдахгүй их далайн зүг алхалж эхэллээ.Явсаар ус цээжээр минь татахад сүүл гарч ирэхгүй байгаа нь миний сэтгэлийг хангалттай зовоож байв.Доошоо харж байсан нүд минь хөлөг онгоцны чимээнээр тэр зүг рүү харлаа.Дээрээ хэдэн зуун хүнийг суулгасан тээвэрлэлтийн онгоц намайг чиглэн ирж байхыг хараад нуруугаар хүйтэн хөлс чийхарч хөл чичирсээр хөлөг онгоцны давалгайнд бут цохигдон хойшоо уналаа.Усан дотор амьсгалж чадахгүй байна.Хий дэмий хашгиран тийчлэсээр сүүлдээ чадалгүй болон биеэ зөнд нь орхив.Ус ам хамраар сорогдон доошоо живж эхлэхэд нүд ч даган анигдлаа.
Катерина:Марина дөнгөж төрсөн далайн одыг хардаа
Би түүн дээр очоод:Би наадахыг чинь зөндөө харсаан
Катерина:Маргааш чи 18 нас хүрнэ юу бодогдож байна
Би:Би 18 насныхаа төрсөн өдрийг л хүлээж байна.Аав намайг 18 нас хүрэх өдөр миний хүслийг зөвшөөрөх болов уу
Катерина:Хаа байсан 18 нас вэ.Би 18 насныхаа төрсөн өдөрөөр маш их эрдэнэс хүснэ ээ.Харин чи дахиад л нөгөө хүн болох мөрөөдлөө хүсэх үү
Би:Тийм ээ
Катерина барьж байсан элсэн байшингаа нураан:Би ганц дүүгээ явуулмааргүй байна.Чи яагаад хүн болохыг хүсдэг юм бэ
Би дээшээ харан нүдээ томруулаад:Яагаад гэвэл хүн-
Хэн нэгний нэрийг минь олон дахин дуудан хашгирах дуунаар бодит байдалдаа эргэн ирж дээшээ гарахыг тэмүүллээ.Дуудаж байгаа хүн далайн хүчтэй давалгааны улмаас харагдахгүй байв.Хальт толгойгоо цухуйлган амьсгаа авчихаад буцан доошоо ороход тэр хүн гарнаас минь хүчтэй барин дээшээ татлаа.
Би дөнгөн данган амьсгаа аваад:Жонгүг чи
Жонгүг гүнзгий гүнзгий амьсгаадсаар доош живэхгүйг хичээж байгаа бололтой их л хэцүү харагдаж байв.Тэр миний гарнаас улам чанга атгаад:Чи сэлж чадах нь уу *Хашгирах*