Анх удаа түүнтэй таарахад төдий л анзаарч хараагүйгээр үл барам миний нэрийг асуухад нь хүртэл сонсоогүйдэг. Угаас тэр бусдаас нэг их онцгойрох хүүхэн биш. Ердийн л нэг хар пальтон дотуураа саарал ноосон цамц, тэгээд бариу хар өмд, үл мэдэг шороонд дарагдсан ботинк. Зарим нэг нь түүнийг ердийн нэг өсвөр насны охиноос үл ялгах бөгөөд үл мэдэг бөгтийн зогсох нь өөртөө итгэлгүй харагдуулна.
-Хүүе гэж тэр миний бугуйнд зөөлөн хүрэв. Би бага зэрэг гайхасхийн баруун чихнийхээ чихэвчийг аваад түүн рүү харлаа. Би хүн рүү төдий л эгцэлж харж чаддаггүй. Харин тэр өдөр танихгүй болохоор ч тэр үү, үл таних охины нүүр лүү эгцлэн ширтэв. Тэр өөдөөс минь инээмсэглэнэ. Нэг их хөөрхөн охин байсангүй ээ. Надад лав огт хөөрхөн санагдсангүй. Байдаг л нэг шар охин гэж би түүнийг хэлэх байсаан. Намхан хамартай, онигор нүдтэй, ёстой шав шар арьстай. Харин их хөөрхөн инээдэг охин шиг санагдав. Гэхдээ хөөрхөн охиний биш хөөрхөн дүүгийнх шиг санагдмаар тийм л инээмсэглэл байлаа.
-Чамайг хэн гэдэг вэ? Гэж би асуусан шүү дээ гэж тэр хэлэв. Хоолой нь харин надад их таалагдлаа. Их гое дуулдаг байх даа.
Би нэг их юм бодсонгүй шууд л нэрээ хэллээ.
-Өлзий гэж хэлээд би инээх аядав.
-Аанн гэж тэр аман дотроо сулхан дуугарав. Тэгснээ над руу гараа сунгаснаа:
-Хальрэн гэж хэллээ.