Хальрэн

173 12 2
                                    


-Сайн, сайн уу? гээд Хальрэн руу хариу биччихээд гүн амьсгаа аваад хойш орон дээрээ уналаа. Анир чимээгүй ноёлсон гэр минь. Миний ганцаардал бас миний аз жаргал. Эцэг эх минь гадаад руу явснаас хойш ганцаараа амьдраад даруй долоон жил болжээ. Анхандаа эвгүйрхэж, хачирхдаг байсан хэдий ч одоо харин бүр хэн нэгэнтэй байвал төвөгшөөх болсон билээ. 

   Haliren Suren-Erdene гэсэн фэйсбүүк хаяг. 3хан зурагтай тэрэн дээр нь өөрийнх нь царай огт бүтэн гараагүй байлаа. Тэгээд баахан дуучид бас tumblr зурагнууд. Фэйсбүүк профайл нь ч мөн адил нэг их нүдэнд тусахаар биш юм аа. 


-Мхн гэж түүнээс хариу ирлээ. Мхн гэнэ шүү. Түүнийг Seen дээд орхичихвол алдаад байх зүйл байхгүй ч гэлээ би тэгэхийг нэг их хүссэнгүй ээ. Яагаад ч юм бэ, түүнтэй ярилцахад төрж байгаа энэ тайван ч гэх үү мэдрэмж таалагдсан учраас үргэлжлүүлхээр шийдлээ. 


-Тэгээд юу хийж байна?


-Хийсэн юмгүй. Ярих уу? 


  Ярих уу гэнэ ээ? Ярих гэдэг чинь. Тийм дээ, надад ямар өөр хийчхээр зүйл байгаа биш. би шууд түүн рүү залгалаа. Messenger call-аар дуудлага хийхэд дуугардаг энэ дуунд би нэг их дуртай биш. Би чихэвчээ залгаад, түүнийг автал нь хэсэг нүдээ анин хүлээлээ. 


-Байна уу? 

 Түүний хоолой сонсогдоход бие минь жирсхийх мэдрэмж төрлөө. Яагаад ч юм өөрийн мэдэлгүй инээчихлээ.  

-Тийм байна.


-Ярих уу гэхэд гайхсан уу?


-Гайхаагүй.


-Чамаас олон хүн ингэж асуудаг юм шиг байна.


-Ёстой үгүй. Надад бүр харьцдаг охин ч байхгүй.

Яагаад түүнд ингээд хэлчихснээ ч мэдсэнгүй. Тийм ээ, би охидуудтай харьцдаггүй. Ихдээ л ганц хоёр хоног чатлаж байгаад больчихдог. Болзоо энэ тэрд яваагүй хэр их удсанаа ч мартчихаж. Найзууд минь үерхэх нь үерхэж, гэрлэх нь гэрлэж байхад би ганцаараа л. Гэлээ гээд энэ тэнд ганц бие гэдгээ зарлаж, сайхан учрал хайж явсан удаа байхгүй. Учирах ёстой бол яаж ийгээд учирна гэж би өөрийгөө тайтгаруулдаг. Цаг нь болоогүй байна л гэж хэлэх нь зөв юм уу даа.  

HalirenWhere stories live. Discover now