Хальрэн

201 12 3
                                    

Хэлж мэдэхгүй юм. Би ширээн дээр тавьсан улаан хайрцагтай сүйн бөгж рүү гээ нэг, мөн царайг минь тусган харуулах өрөөний булан дахь толь руу нэг ээлжлэн харав. Тийм ээ, Хальрэн бол үнэхээр гайхалтай, сайхан охин. Гэхдээ надад тэр үнэхээр биш. Гурван сарын өмнөөс л мэдэрч эхэлсэн юм. Бүх зүйл илүү хурдан болоод байгааг, энэ хурдан эхэлсэн харилцаа хурдан дуусах юм шиг мэдрэмжийг. Хэтэрхий ялгаатай байдлаас болж над руу орилж хашгирах бүрт түүний нүднээс урсах нулимснаас олж харсан. Яг л анх танилцсан өдрөө хэлж байсан үг шиг нь.
Хэтэрхий төгс байсан болохоор бүтээгүй юм. гэсэн шиг Хэтэрхий ялгаатай болохоор ч бас бүтэхгүй юм. Би түүнээс олон сайхан чанар олж харсан. Тэр миний амьдралыг гэрэлтүүлж, цээжин дэхь хоосон мэдрэмжийг минь дүүргэсэн. Харин би үгүй юм шиг санагддаг. Би түүний дотор байсан бүхнийг хоосолж, түүнийг шаналгаж ганцаардуулдаг юм шиг мэдрэгдэнэ. Бөгж минь ч гэсэн, аз жаргалтай гэрлэлтийн баталгаа биш сэтгэлдээ үлдсэн хоосон зайгаа Хальрэнээр дүүргэн байхийн баталгаа юм шиг. Бид хамтдаа адилхан байж болдог байсан бол бүгд илүү дээр байсан байж болох. Гэвч тийм байсангүй.  Харин би энэ үгийг хэлж чадалгүй байсаар хэтэрхий хол явчихсан нь харамсалтай. 8 цагт яг 45 минут дутуу байв. Би утсаа толгойндоо наан яах ийх тухайгаа бодлоо. Одоо эсвэл хэзээ ч биш гэж тэр хэлдэг. Гэхдээ түүнийг гомдоож бас шархлуулж ханасан. Дэрийг нь нулимсан дуслаар бүлээцүүлж ханасан. Түүний хэнд ч өгөхгүй гэж хадгалж байсан зүрх сэтгэлийг шаналал цөхрөлөөр сийчиж ханасан. Өөрийнхийгөө ч бас. Хэн нэгнийг хайрлахыг хүсдэггүй байсныгаа гайхах юмгүй. Би зүгээр л гудамжин дахь сандал дээр ганцаар суугаад гудамжаар зөрөх жаргалтай хосуудыг ажиглаж суусан нь дээр хүн. Ганцаардал түүнд ч надад ч илүү зохино. Хамтдаа байхаас ч илүү...
  Би хүрмээ тайлав. Тэгээд зангиагаа, цамцаа... Би өнөөдөр түүн дээр зүгээр л очихгүй. Ширээний урд очоод улаан хайрцагний тагийг хаав. Тэгээд ширээний шургуулганы ард тал руу шидлээ. Би хэнтэй ч биш зүгээр л ганцаараа баймаар байна. Энэ зуур Хальрэнтэй авхуулсан зураг нүдэнд туслаа. Тэр надад тав билүү зургаан сарын өмнө хайрцаг дүүрэн шоколадтай хамт бэлэглэж байсан юм. Хальрэнтэй байхын нэг сайхан тал нь хүссэн үедээ зөөлөн боов, бас амттай кофе ууж болно. Түүний тохилог кафед нь цонхоор зөрөн өнгөрөх хүмүүсийг харангаа гарыг нь атган суух сайхан. Гэвч төд удалгүй л муудалцаж бас дахиад л нулимс.. Залхаж байна... Анх ирэхдээ л төрүүлсэн тэр сонин мэдрэмж нь түүнийг хүндлэх мэдрэмжийг үгүй хийчихсэн юм шиг санагддаг. Заримдаа би үнэхээр энэ охин уурлаад хаа холдов л гэж боддог. Тийм ээ, тэр хаашаа ч холдохгүй. Тиймээс би түүнийг өөрөөсөө холдуулах гэж байгаа юм. Хол байсан нь дээр. 8 цаг... Хальрэн дөрвөн удаа залгажээ. Өдий болтол дугаарыг нь утсан дээрээ ямар нэг нэрээр хадгалаагүй. Тэр энийг харах бүртээ гомддог л байх гэж боддог ч түүнийг гомдоож шархлуулах нь таалагддаг. Түүний хацрыг даган урсах нулимс, заримдаа миний хацрыг ч даган урсах нулимс... Бидний нэгнийхээ зүрх сэтгэлд зүү мэт шивэгдэн үлдэх хурц үгнүүд. Хальрэний яаж байгаа тухай бодохийг ч хүссэнгүй. Түүний өмссөн даашинз, бас түүний ямар харагдаж байгаа талаар бодохийг ч хүсэхгүй байна. Би түүний инээмсэглэхэд дуртай. Гэхдээ уйлж байгаа нь таалагддаг. Учир нь гэрэлтсэн инээмсэглэл биш, нулимсных нь гашуун дуслууд л энэ хүртэл тэсэх шалтгаан болж ирсэн учраас. Тийм болохоор чамайг зовоомоор байна. 

- Залгах хэрэггүй ээ. Би очихгүй, унтлаа. 

Хальрэн руу сэтгэл гарган бичсэн сүүлийн зурвас. ИЛГЭЭГДЛЭЭ

HalirenWhere stories live. Discover now