Haliren

215 12 0
                                    

Би уучихсан байна уу? Тийм ээ, би бага зэрэг уучихсан юм шиг байна. Энэ залуу надад таалагдаж байна. Надад ямар нэг залуу таалагдаагүй ямар их удаа вэ? Удсан ч гэж дээ. Энэ амьдралын минь туршид нэгээхэн хүн ч таалагдаж байгаагүй санагдах юм. Багын л би өөрийгөө ганцаардсан, гунигтай охин мэтээр төсөөлж ирсэн. Магадгүй төсөөлөл минь биелэлээ олж энд би ингээд зогсож байж болох юм. Энэ залууг үнсэж байхад мэдрэгдсэн мэдрэмж. Үнэхээр шинэлэг байлаа. Далайн эрэг дээр зогсож байхад давалгаа нааш нэг түрэн цааш нэг татравч, энэ хэмнэл хэзээ ч зогсдоггүйн адилаар түүний уруул миний уруулыг шүргэх мөч ч мөн адил хэзээ ч зогсохгүй мэт санагдана. Ийм гэнэтийн бөгөөд сэтгэл догдлуулам үзэгдлийг кино, аль эсвэл ном зохиол дээрээс харж байсан болохоос биш миний жирийн амьдралд ийм зүйл тохиолдоно гэж огт мэдсэнгүй явсныг хэлэх хэрэгтэй. Хэдий түүний хүзүүг өөр лүү гээ чангаасан хүн нь би хэдий ч, үүнийг яг ч би биш харин хэн нэгэн, эсвэл ямар нэгэн далдийн хүч намайг ховсдон хийлгүүлсэн гэвэл ононо. Энэ залууг анх харсан үеээс л түүний хоолой нь миний тархины гүнд зогсолтгүй цангинах болсон бөгөөд өнөөдөр өдөр түүнийг харсан үеээс эхлээд би ер бусын зоригтой, хүчирхэг нэгэн болж хувирсан юм шиг санагдана. Түүний гар нь миний бэлхүүс хавиар мэдрэгдэж чангалан тэврэх үед нь би зогслоо. Учир нь хэрвээ би түүний биенд наалдуулан тэврүүлэх л юм бол бүр уусаад орчих юм шиг санагдаад байв. Би түүнийг бараг танихгүй гэдгээ ухаарч мэдэж байгаа хэдий ч зүрх минь, зөвхөн минь зүрх минь ч биш миний бүхий л бие махбод түүнийг аль хэдийн танидаг мэт аяглах нь хачирхалтай. Намайг үнсэхээ больж түүний цээжинд толгойгоо наахад тэр нэг гараараа мөрний минь доогуур тэвэрч нэг гараараа үсийг минь илбэв. Байрны ард хэн ч байхгүй, тэгээд бүр цэв цэвэрхэн байх бөгөөд хүүхдүүдийн тоглох дуу хааяа нэг цангинан сонсогдохоос бусдаар бидэнд саад болох зүйл юу ч алга байлаа.

- Яг л кино шиг байна шүү. гэж тэр амандаа бувтнав.

- Харин тийм ээ.

- Бараг танихгүй хүмүүс шүү дээ.

- Тэгвэл танилцах хэрэгтэй байх.

- Нэг газар орж суух уу?

- Кафе эд нар одоо удахгүй хаах байлгүй дээ.

-Нээрээ, тийм байна.

- Орц орох уу?

- Эсвэл...

- Хэл, хэл.

- Буруугаар ойлгох хэрэггүй шүү. Би элдэв янзын юм бодоогүй ээ. Манайд ч очиж болох юм.

HalirenWhere stories live. Discover now