Haliren

180 13 4
                                    

Хүний амьдрал их баялаг. Яг л арга билэг мэт хар цагаан өнгө хосолхийн сацуу таамаглашгүй гэнэтийн бэлэг сэлтээр дүүрэн байдаг юмсанж. Хэн ч цагийн дараа юу болохыг мэдэхгүй. Бүр хальтхан мэдэх залуутайгаа өөрөө очиж танилцаад, танилцсан өдрөө хамт хононо гэдэг...
  Гэвч би өөрийгөө үүндээ буруутган шаналхыг огтоос үл хүсэв. Би өөрөө өөрийнхөө шийдвэрээр хийсэн, энэ нь намайг жаргалтай болгосон. Энэ нь л надад хангалттай.

  Нурууг минь илбэх Өлзийгийн гарны зөөлөн нь сайхан. Тэр эр хүн хэрнээ эмзэг булбарай арьстай, зөөлөн няхуур хөдөлгөөнтэй нэгэн юм. Түүний гэсэн бүхнээс надад хамгийн ихээр таалагдсан нь гэвэл түүний үнэр. Хажуугаас нь холдож зүрхэлмээргүй болтол хажуудаа тогтоон согтоох үнэр. БИ түүний энгэр цээжинд наалдан гараараа удаанаар илбэв. 

-Хүүе гэж тэр хэллээ. 

 Аль хэдийн сэрчихсэн байсан байх нь. Би бага зэрэг ичисхийн нүүр минь улайв. Ичих гэдэг үг бид хоёрын хувьд тохиромжгүй санагдана. Би олон, олон жил хамт байсан нэгэнд ч нээж байгаагүй ихээр түүнд өөрийгөө нээсэн байлаа. 

-Яасан? гэж би аль болох эелдэг, сайхан ааштайгаар асуув.

- Чамд сонин санагдаж байна уу? гэж тэр асуув.

- Сонин гэдэг үгээрээ юу илэрхийлэх гэж байгаагаас чинь л хамаарна гэж би хэллээ.

- Чи нээрээ... гэж тэр амандаа шивнэв. 

 Би нээрээ гэж би дотроо давтан шивнэв. Би нээрээ яасан хүн юм бол доо? Ингэж бодоход бүх зүйл нуран унах шиг санагдлаа. Өлзийгийн хэлсэн үг нь намайг гайхаж бишэрсэндээ биш харин өрөвдөж эсвэл хачирхсандаа хэлсэн мэт санагдаад явчихав. Үнэхээр тэгж бодох нь ч аргагүй мэт. Эмэгтэй хүний үнэ цэнийг эрхэмлэдэг болсон цаг шүү дээ. Би түүнд яг л нэг бэлээхэн... Янхан шиг санагдсан биз. Ийм бодол төрөнгүүт би хэвтээд байж  төвдсөнгүй. Гуравхан алхмын цаана хаягдсан фудболкаа аваад өмслөө. Аз болж би тийм ч айхтар өмсөхөд хэцүү хувцаслаагүй байсан юм. Хүний гэрт сэрж байгаа болохоос л биш өөр талаар ялгаатай, хачирхмаар санагдсангүй. Би гэртээ ч мөн адил ийм хүнийрхүү, өрөвдмөөр мэдрэмжинд хүлэгдэн байж сэрдэг билээ. Харин өнөө өглөөг хачин жаргалтай мэдрэмжээр угтсан минь талаар болчих шиг боллоо. Би орноос өндийн дотуур хувцсаа өмсөөд өндийчхөөд Өлзий рүү эргэн харлаа. Түүн рүү харахгүй байж чадсангүй. Ер нь ч цаашдаа харахгүй байна ч гэж бодогдохгүй байх юм. Би түүнд дассан, үгүй ээ яг л дурласан юм шиг мэдрэмжинд автсан гэдгээ энэхэн мөчид ухаарав. Гэвчиг нүдийг минь яах ийхийн зуургүй нулимсан дуслууд бүрхэн хацар даган урслаа. Өлзий гялсхийсэн хурдаар өндийн босж ирээд гарнаас минь атгав.

- Яасан бэ? Би зүгээр л асуусан шд ээ. Гомдоод байгаа юм уу?

- Үгүй ээ.

- Болж байгаа явдал хэтэрхий хурдан бас сонин биш гэж үү гэж асуусан юм аа. 

- Мхн.

- Үнэн шүү. 

 Тэр ингэж хэлээд намайг арагш өөр лүү гээ татлаа. Тэгээд цээжээ нуруугаар минь налуулан хүзүүнд минь толгойгоо наав. Түрүүхэн төрж байсан гомдол, цөхрөлийн мэдрэмжүүд ул мөргүй алга болжээ. Саяхан уйлж байсан хэр нь одоо уруул минь хөнгөхөн инээмсэглэн байв. Ийм хачин мэдрэмжийг мэдрээгүй хичнээн удаа вэ? Би үүнийг юу гэдгийг мэднэ ээ. Хайр шүү дээ. Харин Өлзийд ийм мэдрэмж төрж байгаа болов уу гэж би гайхлаа. Мэдэхийг хүссэн л бол заавал мэдэж байж салдаг нь миний муу бас сайн тал билээ.

- Өлзий, чи надад дурлаж байна уу? гэж би асуулаа. 

 Би түүнд хайранд итгэдэг арван зургаан настай жаахан охин шиг санагдсан байж магадгүй юм. Тэртэй тэргүй тэр өмнө нь хүн хайралж үзээгүй гэсэн юм чинь ингэж бодох нь аргагүй байлгүй. Тэр одоо чангаас чангаар шоолж инээсэн ч би гайхахгүй. Учир нь хэн нэгэн хайр гэдгийг мэдэхгүй бол, түүнд хайр дурлал их инээдтэй санагддаг юм. Хөнгөхөн хийсвэр зүйл шиг санагддаг.

- Тийм гэж тэр ганцхан үгээр хариуллаа.

 Ганцхан... Тэр ганцхан үгээрээ ганцхан хоромд намайг өмнөө сөгдөөн буулгаж дөнгөв. Тэр ганцхан дуугаараа миний оюун санаа, чихийг эзэмдчихээд ганцхан өдрийн дотор намайг өөртөө татаж ганцхан үгээрээ бүр өөрийн болгоод авчихав. Би хэрэвзээ далавчтай байсан бол тэнгэрийн хаяа, далайн чанад руу дүүлэн нисэхэд ч болох байлаа. Гэвч далавчгүй юм чинь яая гэхэв. Суусан байрандаа сэтгэл хөдлөлөө дарж ядан үлдлээ. 

- Харин чи? гэж тэр эргүүлэн асуув. Харин би үүнд нь ганцхан үгээр хариулж чадахгүй юм. Учир нь би түүнд ганцаас ч илүү олон зүйлийг сэтгэлдээ тээгээд байв. Мэдээж ганц үгээр илэрхийлж болно. Хайртай гээд хэлчихэж болох хэдий ч яагаад ч юм амаар минь давж гарсангүй ээ. Тиймээс би зүгээр л толгой дохилоо....

  Тэр өдрөөс  хойш удаан хугацаа өнгөрөөд байв. Урсан өнгөрөх нь хурдан хэр нь эргээд харахад удаан хугацаа байдаг даа. Амьдралыг минь урьдын адил тогтуун нуур биш нэгэнтээ давалгаалан хөвөлзөх их далай болгон орхиод байв. Би өчигдрийг ч, өнөөдрийг ч, маргаашийг ч түүнтэй хамт харах ба бүхий л амьдрал минь түүний эд эс бүртэй холбогдоод байв. 


- Хөөрхөн байна гэж эгч минь хэллээ. 

 Би нүдээ нээн харвал улаан даашинз, дээш шуусан үс, тод будалт гээд л их л сайхан эмэгтэй. Үнэндээ өөрийгөө ч таньж үл чадлаа. Би инээмсэглэв. Өнөө оройд үнэхээр бэлэн болжээ. Би энэ гайхалтай оройд яг л тохирсон гайхалтай харагдаад байх шиг байна. Өнөөдөр бидний нэг жилийн ОЙ. 


HalirenWhere stories live. Discover now