Haliren

195 9 0
                                    

Тагтан дээрээ тамхинийхаа сүүлчийн утааг уугиулчихаад өрөө рүү гээ орлоо. Цаад өрөөнд аав ээж дүү гурвын минь дуу цангинана. Би ширээн дээр байсан бооодолтой гаанаас нэгийг авч амандаа хийгээд цамцаа солилоо. Бяцхан дүүдээ тамхиний үнэр үнэртүүлэхгүй гэсэндээ энэ. Гэлээ ч аль хэдийн хуруу, үс, бие махбодид минь нэвширтэл шингэсэн энэ үнэрийг яалтай билээ. Дүүгээсээ нуух гэсэн үйлдэл минь яг л хав халтар ханан дээр нэг цагаан цаас тогтоож байгаатай адилхан. Анх тамхи татдагийг минь мэдчихээд ээж аав хоёр минь юу ч дуугарахгүй гацчихаж билээ. Тэгснээ бүр удаж удаж байснаа Ааанннн... гэж дуугарчихаад өөр юу ч хэлээгүй дээ. Угаасаа би нэг их хамаагүй юм шиг байгаа юм. Ах эгч хоёр минь аль хэдийн тусдаа гарчихсан хүмүүс. Би ч удахгүй тусдаа гарна. Харин дүү минь аав ээжтэйгээ үлдэнэ. Ер нь дүүгээс минь бусад хүнд бол энэ гэрт би байсан байгаагүй ялгаагүй байх. Учир нь гэвэл би чинь мартагдсан айлын дунд хүүхэд. Бага байхад ах эгч хоёр минь байнга л та хоёр муу сурлаа та хоёр ингэлээ тэгэлээ гэж загнуулдагсан. Харин би муу сурдаггүй болохоор намайг тоодоггүй юм болов уу даа? Гэлээ ч онц сурлаа гээд ч нэг их тоогдсон зүйл байхгүй ээ. Би чинь амьд байвал л болоо гэсэн үг.

  Том өрөө рүү ороод буйдангийн зүүн талд суулаа. Дүү минь миний өмнө ирээд АА гээд амаа ангайлаа. Гаа гуйж байгаа бололтой. Би тамхи татсан амнаасаа дүүдээ юм өгөхгүй л дээ.


-Аниагийнх нь ширээн дээр байгаа очоод ав гэж би хэлээд дүүгийнхээ хацар дээр үнслээ.


-Чи юмнуудаа бэлдэж байна уу? Агаа нь сая залгаад засвар чинь дуусж байна гэнэ лээ гэж аав минь хэллээ.


-Аанхан.Хэдэн хувцас,ном аваад болоо. Угаасаа тавилга эд нар хэрэггүй ээ. Анар том болоод хэрэглэнэ биз.


-Анар эмэгтэй хүүхдийн юм тоохгүй ээ гэж ээж минь хэллээ.


Зургаан настай дүүгийн минь юу хүсч, тоож байгаа тухайд ингэтэл анхаардаг хэрнээ надад юунд ингэж хамаагүй мэт ханддаг юм бэ? Ядаж бид хоёр юугаар туслах вэ гээд худлаа ч болтугай асуучихгүй. Би элдвийн юм угаас нэг их гуйдаг биш дээ нээрэн гэж бодогдсон хэдий ч за яахав эцэг эх минь төрүүлж өсгөж өгсөн нь л том гавьяа юм даа хэмээх бодол минь дахиад л дийлж гарлаа. Энэ зуур дүү минь нөгөө өрөөнөөс амаараа дүүрэн гаа чихчихсэн гүйж ирлээ. Тэгээд миний бөөрөнд ирж наалдаад:


-Халиа би чиний утсаар тоглож болох юм уу? гэж эрхэллээ.

Өө утас..Нөгөө Өлзий рүү юм бичнэ гэсэн. Тэр их өвөрмөц залуу байсан шүү. Тэнгэр ширтээд л хурдан хурдан алхлаад л тэгснээ инээмсэглээд л. Тэрэнд таалагдсан үгүйгээ мэдэхгүй л юм. Гэхдээ нэг их чухал биш ээ. Учир нь гэвэл би түүнтэй ямар нэг зорилгоор танилцаагүй. Зүгээр л утсан дээр минь байдаг цөөхөн хэдэн монгол дууны нэгийг хэтэрхий сайн коверлочихсон байсан залуу мөн байсан юм. Ярьж үзэх юмсаан гэж боддог байсан болохоор ч тэр үү түүн дээр очоод танилцсан юм. Нэгэнт би мөд Arctic monkeys, Zayn Malik эд нартай уулзахгүйгээс хойш ядаж л нэгэн нутагт байгаа хүнтэйгээ уулзчихаад дуугүй зөрж болохгүй л биз дээ.


-Чи маргааш зөндөө тоглоорой, аниа нь одоо өөрөө ажлаа хийлээ за юу гэж хэлээд өрөө лүү гээ орлоо. Дүү минь ч юм хэлсэнгүй. Угаас түүнд үгүй гэж хэлдэг цор ганц хүн нь би бөгөөд тэр ч намайг байр сууриндаа үнэнч гэдгийг мэддэг бололтой өөдөөс зөрж уцаарлах нь үгүй.

Утсаа шүүрч аваад фэйсбүүз рүү гээ орлоо.Ulzi гэж фэйсбүүкээс хайлт хиймэгц манай баатар хамгийн түрүүнд гараад ирлээ. 2k followers... Би яаж нэг юм friends дотор нь багтсан юм бэ дээ?


-Сайн уу? Хүргэж өгсөнл баярлалаа....

Илгээх гэтэл хуруу гацчихлаа.

HalirenWhere stories live. Discover now