Хальрэн

233 19 1
                                    

Тэр ирээгүй. Энэ бүх хугацаанд зүрхэнд минь байсан айдас биелэлээ олсон. Би түүнийг нэг л өдөр ирэхээ больчихвий гэхээс айсан. Би ийм учраас л нүүрээ будах дургүй байдаг юм. Сормуусны будагний урссан мөрөнд халтартсан нүүрээ толинд харах зуураа бодож амжив. Хэн нэгнийг буруутгах хүсэл байсангүй. Магадгүй буруу байвал тэр нь надад л байгаа байх. Түүнийг холдож явтал нь залхааж, зовоосон биз. Зүрх байтугай бүх бие минь хөндүүрлэн өвдөх юм. Шархалж байгаа минь анх удаа биш ээ. Харин итгэл найдвар ингэж ихээр тасарсан нь анх удаа байх. Би дахиж ерөөс хэнд ч яаж ч дурлахыг хүсэхгүй байна. Хэнтэй ч зүрх сэтгэлээрээ холбогдохыг хүсэхгүй байна. Учир нь бүх зүйл ингэж л дуусдаг юм байна. Тэр бие сэтгэл бүгдийг чинь эзэлчихээд нэг л өдөр яваад өгнө. Харин чи тасарч үлдсэн хэсгүүдтэйгээ хамтаар ганцаар үлдэнэ. Шалан дээр, хананы буланд, харанхуй өрөөнд... Гэсэн ч өөрчлөгдөх зүйл гэж байхгүй нь харамсалтай. Хэн нэгэнд дурлах мэдрэмжийг зөвшөөөлгүй олгодог шиг ээ хэн нэгэнд орхигдохыг ч мөн адил зөвшөөрөлгүй олгох юм. Ямар ч утгагүй.

HalirenWhere stories live. Discover now