5-р хэсэг ( Сүүлчийн бүжиг )

5K 355 20
                                    

Миний талаас

Төгсөлтийн үдэшлэг босоо хүлээн авалтаар хийгдэж байлаа. Биднийг орж ирэхтэй зэрэгцэн хүлээн авалт эхлэж сургуулийн захирал үг хэлхээр тайзан дээр гарч байв.

Тэхён над руу ойртон чихэнд минь
Тэхён: тэр яг далайн гахай шиг харагддаггүй гэж үү?
Би: би бас тэгж боддог байсан шдээ гээд бид хүнд сонсогдхооргүйгээр инээлдлээ.
Захиралын урт удаан нээлтийн үг хэлэлтийн дараа урлагын үзүүлбэр бас охидын дунд алдартай болж байгаа хөвгүүдийн хамтлаг ирж дуулж бүжиглэсээр аль хэдийн 2 цаг өнгөрсөн байлаа. Тэхён бид 2 тэднийг харах гэж яаралгүй холоос ажиглаж байв.

Тэхён: гарцгаах уу? Энд халуун байна гэхэд нь толгой дохиход
Тэхён: гадаа байгаа саравчинд хүлээж байгаарай! Би уух юм аваад араас чинь очьё
Би: за гээд түүнээс салан гарах хаалгаар гаран Тэхёны хэлсэн саравчинд суугаад Тэхёныг ирхээс өмнө хөлөө амраая гэж бодон өсгийтөө тайлан хөлөө базлангаа эргэн тойрноо харж байтал биднээс өөр сурагчид энэ хавьд харагдсангүй!

Тэхёныг ирхээс өмнө өндөр өсгийтөө өмсөн түүнийг хүлээж байтал тэр ундаа барьсаар саравчинд орж ирхэд нь

Би: гадаа үнэхээр гоё байна шүү!
Тэхён: ядарч байна уу? Гээд ундаа сарвайхад нь би ундааг аван
Би: үгүй ээ! Удахгүй болох шалгалтнаас өмнө гайхалтай амралт шиг л санагдаж байна гээд малийхад тэрний надад өгсөн ундааг задлах гэтэл дийлсэнгүй!
Тэхён надаас ундааг аван задлангаа
Тэхён: миний дээр асуусан асуултын хариуг бодож үзсэн үү? Гэхтэй зэрэгцэн ундааг задлан над руу сарвайв.
Би ундааг аван
Би: бүдүүлэг байж болох ч би тэр үед сонсоогүй ээ! Гээд ундаас балгахад
Тэхён: тийм байхнээ, миний найз охин болох уу? Гэж асуусан юм гэхэд нь миний уусан ундаа буруу хоолойгоор орж би ханиалгах нь тэр.

Тэр миний нурууг цохиж өгөөд
Тэхён: намайг уучлаарай! Би зүгээр л бидний харилцаа нэг алхамаар урагшлах ёстой гэж бодсон юм гэхэд
Би: надад бодох хугацаа өгч болно биздээ гэж хариулав.
Тэхён: би маргааш шалгалтаа өгчихөөд шанхай явж тэмцээнд орно. Намайг эргэж иртэл сайн бодоод хариугаа өгөөрэй за. Гэхэд нь би толгой дохиж байтал түүний уруул миний духанд хүрэх нь тэр.
Дахиад л бүх зүйл удаашран түүний биеийн саванд согтох шиг болов.
Тэр надаас холдход л би ухаан орон ичингүйрэн түүн рүү хархад тэр малийгаад
Тэхён: орцгоох уу? Бид ядаж хамтдаа бүжиглэх ёстой биздээ.
Би: би бүжиглэж чаддаггүй шдээ
Тэхён: би ч гэсэн гэхдээ ахлах сургуулийн сүүлчийн удаагийн үдэшлэг дээр хичээх хэрэгтэй биздээ
Би: тэр ч тийм шүү!!

♦ Our lies ♦ [Complete]Where stories live. Discover now