Магадгүй бид бие биенээсээ хол байсан өдрүүд бидний эргэлзээг үгүй болгож өгсөн байх.
Тэхён: намайг уучлаарай! Чамд эргэлзсэнд ...
Би: би юу гэж хэлэх ёстойгоо мэдэхгүй байна. Баярлах ёстой юу? Эсвэл ... гэхэд тэр намайг улам чанга тэврэн
Тэхён: бидэнд энээс илүү даваа гарч ирэх байх тэр болгонд хамтдаа даван туулна биздээ гэхэд нь толгой дохиход Тэхён надаас холдоод
Тэхён: намайг Жина руу явчихлаа гэж бодсон уу?
Би: тэгж бодсон ч чамайг жаргалтай байгаа гэж бодоод тайвширдаг байсан.
Тэхён: болзоонд явцгаая ... 10 хоног хол байснаа нөхөцгөөё! Болдог бол өнөөдөр хамтдаа хономоор л байна
Би: яа Ким Тэхён !!!
Тэхён: би зүгээр л тэврэлдээд хэвтхийг хүссэн шдээ, чи арай тийм сонин юм бодсон юм биш биз
Би: буцаж нийлэх тухайгаа сайтар бодох хэрэгтэй юм шиг байна гэхэд тэр гарнаас минь хөтлөн
Тэхён: өнөөдөр би чамайг тийм ч амар явуулахгүй шүү! Ийшээ явий гээд намайг чирсээр цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр ирэн
Тэхён: маргааш амралтын өдөр болхоор өнөөдөр надтай жоохон ч гэсэн хамт байгаач А-Ёнаа,
Би: чи үнэхээр 10 хоногийн дотор нялуун бас эрх болчихжээ
Тэхён: санасан болхоороо л тэр.
Би: Жимин надтай үерхэж байгаагаа бусдаас нуухыг хүсдэг байсан. Харин түүнээс салсаны дараа тэр яг л нойтон хамуу шиг зууралдаж эхлэсэн. Хэрвээ тэр надад үнэхээр хайртай байсан бол хэзээ ч надтай үерхэж байгаагаа нуухгүй байсан байх. Зүгээр л дүр эсгэж байсан юм шиг санагддаг.
Тэхён: би хүртэл та 2н тухай сонсоод гайхсан шүү!
Би: тэр ч бүү хэл Сора ч мэддэггүй байсан. Харин Жимин тэр 2 нэг их сургуульд ороод Жиминээс сонссон юм шиг байна лээ,
Тэхён: одоо тийм хүний тухай бодох хэрэггүй би дэргэд чинь байж, гараас чинь хөтлөөд бүхэн хүнд "Энэ миний найз охин" гэж зарлах болно.
Би инээгээд
Би: заавал зарлах албагүй шдээ. Зүгээр л дэргэд минь байгаа чинь хангалттай!
Тэхён: юу ч болж байсан надад итгэж байна гэж амла
Би: амлаж байна гээд түүний хацар үнсхэд тэр хацарнаас минь барин уруул дээр минь үнсэх нь тэр.Бид гадаа нилээн удаан суусны эцэст тэр намайг дөхүүлж өгөөд
Тэхён: сайхан амраарай гээд духан дээр минь үнслээ.
Би инээмсэглээд
Би: чи ч бас сайхан амраарай!
Тэхён: маргааш уулзий. Хайртай шүү! Гээд хөлөөрөө газар өшиглөөд
Тэхён: одоо ор дооГэртээ орж ирхэд И-Ён гараа элгэндээ авчихсан
И-Ён: та надаас их олон юм нуудаг болжээ.
Би: би ядраад байна
И-Ён: аргагүй шдээ цаадхандаа хамаг эрч хүчээ соруулчихсан юм чинь
Би: ЯА!!!
И-Ён: цочих гэж ... Орилох тэнхэлтэй л байгаа юм байна шдээ гэхэд нь би нүдээ эргэлдүүлэн өрөөндөө орж ирэн Тэхёны бэлэглэсэн зүүлтийг имрэн хэвтэнэ.
YOU ARE READING
♦ Our lies ♦ [Complete]
FanficБид бүгд худал хуурмаг дунд амьдардаг ч хайр бүгдийг мартуулдаг