29-р хэсэг ( Танилцах уулзалт )

2K 187 8
                                    

Эмч: бага зэргийн цочирлоос болсон болохоор ураг зүгээр.  Жирэмсний сэтгэл гутралтай байж байгаад гэнэт ихээр баярласан бололтой. Сэтгэл санааг нь сайн дэмжиж байвал сайн шүү
Тэхён: ойлголоо
Эмч: шим тэжээл муу байна. Бид энд хэдэн дусал залгаад явуулна. Маргаашнаас аль болох жимс ногоо идүүлж гурилан бүтээгдэхүүнээ багасгах хэрэгтэй! Бас мах идүүлж, ясны шөл уулгах хэрэгтэй!
Тэхён: ойлголоо эмчээ

Миний талаас

Нүдээ нээхэд хүйтэн өнгөтэй тааз намайг угтаж шууд л гэдэсээ тэмтэрч үзэн сандархад Тэхён гарнаас минь атган

Тэхён: бидний хүүхэд зүгээр байгаа
Би: ашгүй дээ. Яагаад гэнэт ...
Тэхён: жирэмсний сэтгэл гутралтай байж байгаад гэнэт ихээр баярлаад цочролд орсон байна гэсэн. Бас шим тэжээл муу байна гэж байна лээ.
Би: уучлаарай!
Тэхён: чиний буруу гэж байхгүй байхад юунд уучлал гуйгаад байгаан А-Ёнаа
Би: би ~ би алдах шахлаа шдээ
Тэхён: чиний буруу биш шдээ. 2уулаа туршлагагүй болохоор л ийм зүйл боллоо.

И-Ён: онни
Би: чи бас ирсэн юм уу?
И-Ён: та зүгээр биздээ. Хүүхэд зүгээр үү?
Би: бид 2 2уулаа зүгээрээ
И-Ён: та ёстой муухай юм аа. Надад юу ч хэлээгүй!
Би: уучлаарай! Энэ зөвхөн бид 2н нууц байсан юм. Одоо харин чи хамгийн эхэнд мэдлээ шдээ.
И-Ён: би таныг ийм хурдан ээж болногэж бодож байгаагүй гэж чичигнэсэн хоолойгоор хэлээд дараа нь уйлах нь тэр.

И-Ён миний хажууд зөндөө уйлж байсан ч ингэж ихээр уйлж байсныг нь би харж байсангүй! Би түүнийг тэврэн
Би: уйлах юм байхгүй шдээ бүр зүйл болдгоороо болж байхад гэхэд тэр нусаа татан үргэжлүүлэн уйлав.

Тэхён бид 2 түүнийг шоолж бас аргадаж байгаад дуслаа дуусгаад Тэхён биднийг хүргэж өгөөд гэр лүүгээ явсан юм.

Тэхёны талаас

Гэртээ ирэхэд аав ирчихсэн байв.

Аав: хоол ундгүй л явна уу?
Тэхён: өлсөж үхэхнээ
Аав: хувцсаа солиод ир. Шөл бэлэн болчлоо гэв.

Бид хоолны ширээнд ойр зуурын зүйлийг ярилцаж байгаад өөрт тохиолдоод байгаа зүйлээ аавд хэлэхээр шийдэн

Тэхён: би найз охинтой болсон
Аав: мэдэж байгаа
Тэхён: хөөх хэзээ мэдсийн
Аав: нүүрэн дээр чинь бичээстэй байхад би ямар тэнэг хүн үү? Нилээн удаж байгааг чинь бас мэдэж байгаа
Тэхён: найз охин маань жирэмсэн
Аав: энэ чинь харин мэдээгүй юм байна.
Тэхён: А-Ёныг гэртээ албан ёсоор авчирмаар байна. Ээж ааваас нь зөвшөөрөл аваад. Та надтай хамт явах уу?
Аав: мэдээж би худуудтайгаа танилцалгүй л яахав. Эхлээд би хоолоо тайван идчий тэгээд хамт явий

♦ Our lies ♦ [Complete]Where stories live. Discover now