Зохиочийн талаас
Түргэн тусламжийн машин удалгүй ирж Тэхён болон И-Ён 2 эмнэлэг рүү явж харин Инаг цагдаа нар шалгахаар авч явсан юм.
Үзлэг хийхээр А-Ёныг тусгай тасаг руу оруулж харин Тэхён И-Ён 2 кордиорт хүлээн зогслоо.
Ойролцоогоор цагын дараа эмч гарч ирэн
Эмч: энэ тийм ч хүнд байсангүй! Түүний гоо сайханд нөлөөлөхгүй. Өвчтөн бага зэргийн цочрол орсон байна.
Тэхён: тэр зүгээр болно биздээ.
Эмч: тэрний сэтгэлийн тэнхээ л мэднэ дээ. Орж болно гэж хэлээд эмч яваад өгөв.Тэхён И-Ён 2 түүний байгаа өрөөнд орж ирхэд тэр унтаж байлаа.
И-Ён: аав ээж 2 удахгүй ирэх болхоор та яаж тайлбарлаарай!
Тэхён: бүгд миний буруу болхоор би хариуцлагыг үүрнэ. Санаа зоволтгүй! Гэхэд А-Ён ухаан орон тэдэн рүү харах нь тэр.~~~~~
Миний талаас
Ухаан орход Тэхён санаа зовсон янзтай хажууд минь зогсож байв. И-Ён ч гэсэн ирсэн байлаа.
Би: аав ээж 2ыг дуудаагүй биздээ
И-Ён: тэд удахгүй ирэх болно
Би: өө хэрэггүй байсан юм шдээ. Энэ тийм хүнд шарх биш
Тэхён: бүгд миний буруу болхоор би ... Гэхэд нь би үгийг нь таслан гарнаас нь атган
Би: энд хэн ч буруугүй за юу? Гэхэд тэр газар ширтэн ихэд гэмшиж байв. Би өндийн түүний хацранд гараа хүргэн
Би: би чамайг дахиж харахгүй байх вий гэж их айж байлаа
Тэхён: намайг уучлаарай!Ээж аав 2 ирж байгааг сонсоод Тэхёныг өрөөнөөс гаргаж амжив.
Тэд ихэд санаа зовж харин би тэдэнд юу болсон тухай худлаа ярьсан юм.
И-Ёнд дохио өгч, харин И-Ён дохиог ойлгон аав ээж 2ыг гэр лүү авч явав.
Тэднийг гарсаны дараа Тэхён орж ирэн хажууд минь суугаад
Тэхён: Инаг танидаг гэдгээ хэлээгүйд уучлаарай! Гэхдээ амлий бидний дунд юу ч байгаагүй! Тэр над руу өдөр болгон захиа бичдэг байсан.
Би: тэр чиний шүтэн бишрэгч гэдгийг би мэдсэн. Бас тэр захиануудынхаа ачаар чамд их тус болсон гэж боддог юм байна лээ.
Тэхён: би тэрний захиаг уншдаг байсан ч ийм гэж бодоогүй!
Би: энэ зүгээр л жижиг осол байсан юм. Хэн ч буруугүй! Ойлгосон уу?
Тэхён: за гэж гэмшсэн хоолойгоор хэлэх нь тэр.Би маш их өлсөж байгаагаа Тэхёнд хэлтэл тэр идэх юманд явчаад ирье гэж хэлээд духан дээр минь үнслээ.
YOU ARE READING
♦ Our lies ♦ [Complete]
FanfictionБид бүгд худал хуурмаг дунд амьдардаг ч хайр бүгдийг мартуулдаг