Цаг хугацаа өнгөрөх тусам мартах биш улам санаад байгаа өөрийгөө үзэн ядаж байна.
Гэртээ орж ирэхдээ уртаар санаа алдхад
И-Ён: бурхан минь гэр нураах гээ юу?
Би: сэтгэл санаа авах юм алгаа
И-Ён: Тэхён ах найз охинтой болчиж уу?
Би: ЯА чи тэр хүний тухай ярихаа больчиж болохгүй юу?
И-Ён: за за юундаа уурладын. Юу болсоноо хэлж байж л би элдэвийн таамаг тавихгүй шдээ
Би: Жин сонбэ намайг үерхэх үү? гэсэн
И-Ён: би мэдээд байсан юм. Эрчүүд зүгээр уулзаж бас найзладаггүй юм шдээ.
Би: Яахаа мэдэхгүй байна.
И-Ён: Хэрвээ та нөгөө хэнийг мартаж чадахгүй байгаа бол энэ чигээрээ үхнэ. Хэн нэгэнтэй үерхэж байж л мартах байх. Нэг нь нөгөөгөө мартуулна. Гэхдээ бүх зүйл энэ Жин гэдэг хүнээс чинь шалтгаална шдээ.
Хэрвээ хүнийг татах увидастай бол тэгээд л асуудалгүй.
Би: Сайн бодох хэрэгтэй бололтой
И-Ён: хнн би хоол хийж байгаа шүү
Би: хувцасаа сольчоод ирий,Би өрөөндөө орж ирэн хувцасаа сольж байхдаа Жин сонбэгийн өгсөн тасалбарыг харж суухдаа дахиад л санаа алдчихлаа. Хувцасаа сольж дуусаад гарах гэтэл хэн нэгэн харагдаж би цонхон дээр очтол цамцныхаа юдэнг өмссөн залуу зогсож байв.
Би өөрийн мэдэлгүй түүнийг харан яаран гарч гүйлээ.
И-Ён: Мэдрэлээ хаачих гэж байгаан гэж араас орилож харин би түүнийг үл тоон гарч очход тэр хүн намайг харсан даруйдаа зугтах гэхэд нь
Би: ЗОГС!!! гэхэд тэр зогсох нь тэр.
Би: яагаад айлын гаднаас ажилаад байгаан. Биднийг танидаг юм уу? гэхэд тэр юдэнгээ тайлан над руу эргэж хархад нь би түүнийг цохиод авхыг хүсэж уур минь багтарч байлаа.
Би: энд юу хийж байгаан. Байнга ирдэг юм уу? Чи сталкер юм уу?
Тэхён: би зүгээр л чамайг хархыг хүссэн юм
Би: бүхэл бүтэн 6 сар ингэж зогсоо юу ?
Тэхён: тийм ээ, болохгүй гэж үү? бид бие биенээ танихгүй хүмүүс юм уу?
Би: намайг яаж зовж байгааг хархыг хүссэн юм уу?
Тэхён: Би зүгээр л ... гээд хэсэг зогсож байгаад
Тэхён: Хүний сэтгэл гэдэг их сонин... Юунд ч захирагдахгүй, тархи түүнийг захирах нь битгий хэл бүр түүнд боль ч гэж хэлж чадахгүй. Эзэн нь хүртэл зүрх сэтгэлээ хорих гэсэн ч яагаад ч дийлэхгүй...
Гэхдээ тэрний бууж өгдөг нэг зүйл байдаг. Тэр зөвхөн өөрийн татагдсан өөр нэгэн оршихуйд л бууж өгдөг... гэхэд нь надад хэлэх зүйл олдсонгүй.Би хэсэг зогсож байгаад
Би: Би Жин сонбэтэй үерхэж байгаа тийм болхоор бидний дундах зүйл дууссан.
Тэхён: Хэн нэгнийг мартах чамд амар байх
Би: Хэн нэгнийг хуурч мэхлэх тэгүүл чамд амар байсан уу? гэхэд тэр юу ч хэлж чадсангүй. Би түүнийг тэнд нь үлдээн дотогш орох гэхэд
Тэхён: Би тийм ч амар бууж өгөхгүй, би хэзээ ч бууж өгч байгаагүй
Би: бүх зүйл чиний худал хуурмаг шиг амар байдаггүй юм шдээ гээд дотогш орохдоо уурласангүй харин ч баяртай байлаа.
YOU ARE READING
♦ Our lies ♦ [Complete]
FanficБид бүгд худал хуурмаг дунд амьдардаг ч хайр бүгдийг мартуулдаг