Зүрх минь өмнө нь хэзээ ч ингэж цохилож байсангүй! Түүний үнсэлт зүрх гэлтгүй эд эс бүхнийг минь сэрээж амь орох шиг л боллоо.
Жимин бид 2н бүтэлгүй харилцаанаас болсон сэтгэлийн шархыг минь тэр л эдгээж өгсөн. Бас түүнээс болж нэг удаа шархлаж байсан ч дахин түүнд итгэж түүний гарнаас атган хүрэх газар хүртлээ явхыг хүсэж байна.
Бид бие биеэн рүүгээ ширтэлцэж, би Тэхёны гараар оролдож байлаа.
Тэхён: маргааш сургуулиас чинь очиж авна шүү
Би: манай сургуулийн охидууд надад атаархах байхдаа.
Тэхён: харин хөвгүүд нь надад атаархах байх.Бид нилээн ярилцаж суусаны эцэст намайг хүргэж өгөхөөр хөдлөв. Би хөтлөлцсөн хэвээр манай гэр хүртэл явцгаасан юм.
Машинаас буун гэрийн үүд хүртэл явхадаа Тэхён бид 2 юу ч дугарсангүй! Зүгээр л хамтдаа алхаж байлаа.
Тэхён духан дээр минь үнсээд
Тэхён: сайхан амраарай! Орхыг чинь харчихаад явье гэв.Би түүнийн удаан уяхыг хүсээгүй тул хонхоо даран түүн рүү даллаа. Гэртээ орж ирхэд ээж аав 2 аль хэдийнээ унтаж харин дүү хаалга нээж өгсөн юм.
Дүү: яаая дурлалын шувуухайнууд хөөрхөн юм аа.
Би: яаа чимээгүй бай! Ээж аав сонсох нь ...
Дүү: тэр 2 аль хэдийнээ ханд аваа биз
Би: тэгсэн ч байсан чи чимээгүй бай за юу
Дүү: би мэдээж чимээгүй л байна шдээДүү орондоо орж, харин би хичээлээ ялган дараа нь орон дээрээ хэвтэн Тэхёны өгсөн зүүлтийг эмрэн хэвтлээ. Тэхён мэдсэн юм шиг над руу залгах нь тэр.
Би: харьцан уу?
Тэхён: аанхаа. Унтах гэж байна уу?
Би: тх. Маргааш бие даалтуудаа хийхгүй бол балрах нь
Тэхён: би маргаашнаас шалгалтанд бэлдэнэ хамтдаа бэлдэх үү?
Би: хаана
Тэхён: кофе шоп
Би: болж байна. Хичээлээ тараад яринаа.
Тэхён: за тэгвэл сайхан амраарай! Гээд утасны цаанаас үнсхэд нь би инээд алдан
Би: сайхан амраарай! Зүүдэндээ уулзье гээд утсаа салгацгаалаа.Хүзүүний зүүлтээ эмэрсээр унтсан юм.
~~~~~
Өглөөний хичээлдээ амжиж явхаар яаран автобусаны буудал руу яаран алхаж, хүн чихэлдсэн өглөөний автобус руу чихэн орон өөрт эвтэйхэн байрлалаа олж зогссож чадлаа.
Хичээл орох ангидаа орж ирхэд Ина орж ирэн
Ина: за болзоо хэр болов
Би: Тэхён бодож байснаас минь илүү романтик нэгэн байна лээ шүү гэхэд Ина зүүлт рүү минь харан
Ина: бэлэг үү?
Би: аанхаа
Ина: вуа аргагүй мөнгөтэй хүн шиг загнасан байна шүү! Анар чинь их үнэтэй чулуу шдээ
Би: тийм үү? Би сайн мэддэггүй юм.
Ина: эмэгтэй хүн байж чулуу сонирхож байгаач
Би: заа одооноос судланаа гээд инээлээ.
YOU ARE READING
♦ Our lies ♦ [Complete]
FanfictionБид бүгд худал хуурмаг дунд амьдардаг ч хайр бүгдийг мартуулдаг