"Чамд нэг санал тавъя, би бүр өрийг чинь барагдуулах болно. Харин чи манай гэрт амьдар, яг гурван сарын хугацаанд" гэж Хёомины өмнө байх ширээний урд гараа эвхэн зогсож буй үл таних настайвтар эмэгтэй хэллээ. Өмссөн хувцас, байгаа байдал зэргээс нь хэр их хөрөнгө чинээтэй нэгэн болохыг нь мэдэж болмоор. Гэхдээ яагаад заавал түүнд ийм санал тавьж байгаа юм бол?
Гайхаж орхисон Хёомин тэр эмэгтэйн өөдөөс итгэлгүйхэн харцаар ширтсээр:
- "Яагаад надаас ийм зүйл хүсч байгаа юм? Танд ямар хэрэгтэй гэж?"Өнөөх эмэгтэй намайг яг л дорд үзэж байгаа мэт хальт хяламхийснээ:
- "Чамд шалтгаан чухал уу? Эсвэл мөнгө үү?. Шалгаагаад байх хэрэггүй, зүгээр л эцэг эхийг чинь таньдаг байсан болохоор өрөвдсөн төдий. Тэгэхээр гэрээ байгуулах уу? Гурван сарын туршид манай гэрт амьдрахын зэрэгцээ үйлчлэгчийн ажил хийх болно, тэгээд л бүх өр чинь цайрч чи тайван амьдарч болно доо"Энэ хүний яриа яг л түүнийг энэ тамын амьдралаас аврах юм шиг санагдлаа. "Ямар ч шалтгаантай байсан гэсэн гуравхан сар тэвчээд амьдарчихад л энэ бүх дарамт минь үгүй болно" хэмээн тэр бодно.
"Тэгээд эргээд сайхан амьдралаараа амьдарч болно шүүдээ, бүгдийг тэсээд л өнгөрөөе"дотроо ийн шивнэсээр Хёомин өмнө нь тавьсан гэрээ гэгч цаасыг нягтлан уншсаныхаа дараа салганан чичрэх гараа арайхийн хөдөлгөж гарын үсгээ зурлаа.
Үзгээ тэр цааснаас салгав уу үгүй юу өнөөх эмэгтэй тэр гэрээг шүүрэн авч:- "Зөв шийдвэр гаргасан байна, тэгэхээр маргааш чамд өгсөн хаягийн дагуу явж очоорой. Аан тийм, би нэг хүүтэй гэдгээ хэлэхээ мартчихаж. Гэхдээ зүгээрээ, их хүмүүжилтэй болохоор санаа зоволтгүй" гэх хэдэн ойлгомжгүй үгс хэлчихээд яаран гарч одов.
Дагаж орж ирсэн хамгаалагч бололтой хэдэн хүн ч бас тэрнийг даган гарахад Хёомин өнөөх л нэг хэдий нь дасал болсон хүйтэн бас ганцаардмал харанхуй оромжиндоо ганцаар суусаар үлдлээ...
Тиймдээ, магад энд ингэж хийх зүйлгүй сууснаас ямар нэгэн зүйл хийсэн нь дээр байх.
Тэр бол энгийн нэгэн ахлах сургуулийн сурагч. Үгүй ээ энгийн гэхээсээ илүүтэйгээр хэтэрхий хөгийн гэвэл зохих байх. Эцэг эх нь түүнийг намайг асар их өрөнд унагаан алга болцгоосноос хойш би тэр их ачааг нь өөрийн нуруунд үүрэн явж байна.
Алдах зүйл үгүй болсон түүнд амиа хорлохоос өөр сонголт үлдээгүй байтал гэнэт л нэг хачирхалтай санал ирсэн нь энэ, үнэхээр л харамсах зүйл үгүй тул тэр ирээдүйгээ ч бодолгүй үүнийг зөвшөөрсөн юм..Цаашид юу болохыг үнэндээ хэн ч мэдэхгүй...
ČTEŠ
-Mr. Sadist -[END]
Fanfikce...Чамайг зовох тоолонд би жаргалтай байна...Одооноос чи миний зарц, харин би чиний ноёнтон... Үнэндээ тэр бол жинхэнэ САДИСТ!! Exo version 2016-2017 онд бичигдсэн бөгөөд засвар хийж чадаагүй ч зарим уншигчдынхаа хүсэлтээр ахин нийтэлж байна. Засв...