Энгийн л нэг хичээлийн өдөр эхэллээ
Охид чанга орилолдох дуу гарах нь сургуулийн алдартай 2 бүлгийн аль нэг нь ирснийг илтгэнэ. Үнэхээр ЕХО-гынхон ирсэн байгаа харагдана. ЕХО бол 12 гишүүнтэй алдартай хөвгүүдийн бүлэг бүгд 2-1-р бүлэгт хамт сурдаг.Гишүүдийн хувьд гэвэл:У Сэүн, Бюн Бэкхён, Пак Чанёол, Ким Жунин дөрөв бол жинхэнэ багш нарыг тамлагчид байгаа юм Сэүн Жунин 2 бол их зан гэдэг хязгааргүй газрын бус тэнгэрийн амьтад харин Бэкхён Чанёол 2хоёр бол дуугүй байх гэдэг үг үгсийн санд нь байдаггүй жинхэнэ ядаргаатай амьтад Лае Лухан хоёр тусдаа байвал сахиусан тэнгэрүүд харин хамт байх юм бол жинхэнэ ад чөтгөр гэсэн үг, Крис Тао хоёр бол гайгүй, гэвч бас зэвүүн үедээ зэвүүн зүгээр үедээ зүгээр Чэн, Шиүмин, Сухо, Кёнсүү дөрөв бол ёстой сайн хүүхдүүд бүх хүмүүстэй эелдэг сайхан харьцана тусална (мэдээж үүнд BTS –хэн багтахгүй хэхэхэ)
Удалгүй охид дахин орилолдон BTS-хэн ирсэн байлаа. BTS бол 7 гишүүнтэй алдартай хөвгүүдийн бүлэг мөн хамтдаа 2-2-р бүлэгт суралцдаг.Гишүүдийн хувьд гэвэл Жонгүк бол бас л их зан гэж дээд цэгтэй тулчихсан амьтан Тэхён Шюга хоёр бол бас ам хуурайгүй чалчдаг ядаргаатай амьтад Жин бол бусад даа их анхаарал тавьдаг үнэхээр сайн залуу Хөүп Жимин Намжүүн /Rapmonster гэхээс залхуурав хэхэхэ/ гээд л эднийг нээх төлөв даруухан гэж л лав хэлэхгүй.
Эдгээр залууст аль алинд нь хийж чадахгүй зүйл гэж тун ховор учир нь байнга бие биенийхээ дээр гарах гэдэг тэмцэл нь тэднийг ийм мундаг болгосон байх. Хүнд хор шар байж л бусдаас нэг алхам түрүүлж алхдагтай ижил энэ залуусын тэмцэл нь бие биенээ хэр их хурцалж мундаг болгож байгаагаа хэн хэн нь үл мэднэ.
Тэдний тэмцэл аль бага сургуульд байхаас л эхэлсэн. Бага сургуульд бол ЕХО BTS гэсэн нэр байгаагүй зүгээр л 12 хөвгүүн дотно найзалдаг бас нэг 7 хөвгүүн сайн найзууд л байсан бие биенийхээ ямар байх хэн байх гэдгийг огтхон ч сонирхож байгаагүй бас ч үгүй үг солихтойгоо дажгүй харилцаатай байсан тэдний харилцааг нэгэн охин бүр мөсөн үгүй хийсэн.Тэднийг бага сургуульд орсон жил тэдний сургуульд Анна гэдэг орос солонгосын эрлиз охин шилжиж ирснээр бүх хагарал тэмцэл эхэлсэн, учир нь Кай Жонгүк хоёр хоёулаа тэр охинд сайн болсон бөгөөд хэн хэнийх нь хувьд анхны хайр нь байсан юм.Тэгээд л тэр хоёр Аннаг өөрийн болгох гэж бяцхан тэмцэл эхэлсэн нь одоогийн энэ том тэмцлийн суурь болсон. Кай Жонгүк хоёр Аннад мундаг болж харагдах гэж юм юм сурч түүнийг нь ч даган найзууд нь бие биенээсээ илүү гарах гэж мөнхийн тэмцэлддэг болсон гэвч Анна тэднийг дунд сургуульд ордог жил нүүж явснаар тэдний хэн нь ч ялж чадаагүй. Тэд бие биетэйгээ хэр барагтаа л бол үг солихоо байж үг солих л юм бол хэрүүл маргаан эсвэл ямар нэг мөрий тэмцлээр дуусдаг байлаа залуус ч өөрсдийн бүлгийг нөгөө бүлгээсээ алдартай болгохын тулд бүлэгтэй нэр өгч бас хаана л уралдаан тэмцээн олимпиад болно тэр бүгдэд тэргүүн байрын төлөө өрсөлдсөөр өдийг хүрчээ.

YOU ARE READING
/Дууссан/ 💓 Охин найрах төлөвлөгөө 💓
FanfictionEXO BTS тэд мөнхийн өрсөлдөгчид. Яг л гал ус хоёр шиг. Гэвч тэд мөрий тавьсан, харин тавьсан мөрий нь тэднийг салж хагацашгүй сайн найзууд болгоно гэж яаж ч төсөөлөх билээ. . .