Чи миний амьдралын гол дүр

2K 84 1
                                    

Би амьдралыг кино гэж боддог. Найруулагч нь бурхан. Бурхан яг л кино найруулагч шиг өөрийн уран сэтгэмжийг ашиглан хувь тавилан мэт бидний амьдралын зохиолыг бичдэг. Миний бага насны амьдрал инээдмийн кино шиг л өдөр бүр үнэхээр хөгжилтэй сайхан байсан. Гэвч би 13 нас хүрээд л өөрийн амьдралыг инээдмийн биш хайр дурлалын романтик кино болгохыг маш ихээр хүсэх болсон.
Бурхан яг энэ хүслийг минь сонссон мэт намайг 13 настайд минь анхны хайртай минь учруулсан. Тэрнийг анх хараад л энэ л миний амьдарлын гол дүр  мэдэрсэн.
12 насандаа ээжийнхээ хамтаар аргагүйн эрхэнд Солонгост амьдрах болсон тул шинэ сургууль шинэ бүр өөр улсад дасах эхэндээ хэцүү байлаа. 13 насны тэр нэгэн хавар ангийнхаа хэдэн хүүхэдтэй хичээлээ таслаад нууцаар суршуулиас гарах гэж байгаад багшид баригдан талбай тойрж гүйж байхдаа сандал дээр суугаад ном уншиж буй мэт дүр эсгэн унтаж байсан тэр л унтамхайд би анхны харцаар дурлачихсан.  Тэр цагаас хойш би ганцхан түүнийг л харах болсон яг л энэ дэлхий дээр тэрнээс өөр хүн байхгүй юм шиг ганцхан түүнийг харж амьдарах болов. Жил гаруй түүнийг холоос харж нууцаар хайрлаж явсаны эцэст очиж танилцан найзууд болж чадсан юм.

Найз гэх нэрний ард нуугдан нууцхан хайрласаар бид хэдий нь төгсөх ангийн сурагч болчихжээ. Магадгүй энэ жил түүнтэй хамт байх сүүлийн жил байх.
Хичээлийн шинэ жил эхэлж сурагчид цугларч ийнхүү амралт дуусаж хичээл эхэллээ. Эргэн тойрны охидын анхаарлыг татан тэдний ярианы сэдэв болон охидын яриаг сонссон ч сонсоогүй мэт царайлан чихэвчээ зүүн тайвнаар алхах энэ сурагч бол миний амьдралын гол дүр Жон Жонгүг харин эргэн тойрондох энэ олон охид бол ердөө л хэсэгхэн хугацаанд гараад өнгөрдөг туслах дүр.
Түүнийг харсандаа баярлан шууд л түүн дээр гүйсээр очив. Тэр ч намайг харсандаа баярлан инээж чихэвчээ авав. Туслах дүрийн охид минь та нарт ямар ч боломж байхгүй. Жонгүгийн амьдралын цор ганц гол дүр нь би.
Жонгүг: хаашаа ингэтлээ хурдан гүйгээд байган унах нь байна шд
Би: чамайг хараагүй удсан болхоор маш их санаад
Жонгүг: өөрчлөгдсөн юм нэг ч алга байх шив

Бид элдвийг ярилцан алхсаар тус тусынхаа ангидаа ороод сууж байтал ангийн багш намхан хэрнээ тийм ч царайлаг биш байдаг л нэг энгийн охиныг дагуулан орж ирэв.
Багш: энэ бол манай ангид шилжиж ирсэн сурагч Пак Миён

Сурагч шилжиж ирэх нь хэвийн үзэгдэл болхоор тэр охиныг нээх их тоосонгүй жирийн л миний амьдралын туслах дүр гэж бодон сууж байтал
Жэнни: сайн уу уулзаагүй удсан байна
Би: Жэнни~
гэсээр босож түүнийг тэвэртэл намайг түлхээд
Жэнни: ясан ч нялуун юм
Би: надад яаж ингэж хандаж чадаж байна аа. намайг яагаад өөрөөсөө түлхэж байган.
Жэнни: чи драма үзхээ болих хэрэгтэй. Яагаад ийм тэнэг юмнууд сурдаг байна аа
Би: чи яагаад ийм сэтгэл хөдлөл багатайн бэ.
Жэнни: чам шиг амьдралыг кино гэж боддоггүй болхоор л тэр байх
Би: гомдмоор юм

хичээл ч ар араасаа орсоор их завсарлагаан болж Жэнниг дагуулан юм идхээр сургуулийн цайны газарт иртэл шинээр шилжиж ирсэн охин булшаа ухаж байгаа бололтой анх ирсэн өдрөө л алдаа гаргачихлаа сургуулийн охидын дунд алдартай Жонгүг бас тэрний хэдэн бүдүүлэг найзын байнга суудаг ширээнд тэднээс түрүүлээд суучихав.
Би: Жэнни хардаа шилжиж ирсэн охин одоо булшаа ухчихлаа
Жэнни: шинээр ирсэн болхоор гайгүй байх аа
Би: хэрвээ би тэдэн дээр очоод тэр охиныг аварчихвал би яг супер эмэгтэй шиг харагдаж бүгд намайг ямар сайхан сэтгэлтэй болхыг гайхаж энэ жил би бусдын дунд алдартай болох байхдаа
Жэнни: бас юун супер эмэгтэй вэ
Би: би явчихаад ирье супер эмэгтэй авархаар явлаа
Хусог: ХУРДАН БОС
Би: ёооё ямар аймар юм бэ надад супер эмэгтэй байх тохирохгүй юм байна
Хусог: чамайг бос гээд байна
Миён: би юу
Хусог: энд чамаас өөр хүн байхгүй байгаа биз дээ
Миён: би яагаад босох ёстой гэж энд олон хоосон ширээ байна
Хусог: олон юм ярьж байх шив
Жонгүг: Пак Миён байх аа энд бид нар дандаа суудаг болхоор чи энд дахиж сууж болохгүй шүү за. хажуугийн ширээнд суучих
Миён: айн юу за
гэж хэлээд Миён ширээнээс босч тэд өөрсдийн өмч гэж боддог ширээндээ суув
Хусог: чи сая намайг яг л муу хүн шиг харагдуулснаа ойлгож байна уу
Жонгүг: чи охидтой сайхан харьцаж хүндлэх хэрэгтэй. хэрвээ тэгвэл чи хурдан найз охинтой болно
Жин: тэрний зөвөлгөөнд битгий итгэ. тэр охидтой сайхан харьцдаг ч амьдралдаа хэзээ ч найз охинтой байж үзээгүй
Жонгүг: дуугүй бай

..Би: Юу вэ дургүй хүрмээр юм хэн болчхоод Жонгүг тусалж байган. хнн тэнэг охин. юу за чихшиг ёооё
Жэнни: чи Жонгүгийн найз охин биш байж ингэж хардах хэрэгтэй юм уу
Би: би бараг л найз охин нь одоохогдоо л биш болхоос
Жэнни:  сайн мөрөөд

-Хэдэн өдрийн дараа-
Жэнни: урагшаа битгий хараарай
Би: битгий хараарай гэхээр ямар тэнэг хүн харахгүй байхын
гээд урагшаа хартал Миён савтай усаа дийлэхгүй Жонгүг тусалж байв
Би: юу гээч нь вэ энэ охин арай хэтэрч байна аа. Ямар хүн гэхээрээ иймхэн савтай усыг дийлдэггүй юм. Ёстой сайхан жүжиг тоглож байх шив.
Х: энэ охин ойрын хэд хоног Жонгүгтэй хамт явж байгаа харагдаад байхын арай тэд үерхээд байган биш биз дээ
Би: юу нээрээ муу
Жэнни: ойрын хэд хоног Миён Жонгүг 2 хамт яваад байгаа
Би: тэгээд надад хэлэхгүй ясын яаж надаас ийм чухал юмыг нууж чадаж байна аа
Жэнни: хэлсэн ч чи тоогоогүй
Би: Миён шиг хачин охидуудад амьдралынхаа гол дүрийг ийм амархан өгчихгүй шүү.
Жэнни: бас юугаа л сэдээд байна даа
Би: би тэрнийг Жонгүгийн амьдралаас алга болгох болно

~Гол дүрд тэнцсэнгүй~Donde viven las historias. Descúbrelo ahora