-гол дүрд тэнцсэнгүй-

894 72 2
                                    

Удаан хүлээсэн ч Жонгүг ирсэнгүй. Багаасаа л ганцаараа байхаас айж ганцаараа удаан байх юм бол яг ээж аавд хаягдсан шиг бүх хүн намайг хаяна гэсэн айдаснаас үүссэн нэгэн төрлийн сэтгэлийн эмгэгтэй болхоор ганцаараa байж тэсэлгүй Жэнни-г дуудтал дуртай дургүй үгэлсээр ажлаа тараад гэрт ирэв.
Жэнни: тэр ирээдүйн найз залуу руугаа залгасан юм уу.
Би: утсаа унтраачихсан байна лээ. Арай тэр муу шулам шиг Миён дахиад заль гаргаад арай гэнэн цайлган Жонгүг тэр заль мэхэнд нь итгээд ямар нэгэн юм тохиолдсын биш байгаа
Жэнни: мэдэхгүй ээ ядаргаатайн унтацгаая маргааш хичээлтэй биз дээ
Би: за...Галзуурахнээ унтаж чадахгүй нь Жонгүг Миён-той одоо хүртэл хамт байвал яхын тэд одоо юу хийж байгаа бол
Жэнни: чимээгүй унт
... Жонгүг-д санаа зовж тэд хамт юу хийсэн бас яагаад ирээгүй утас нь болохгүй байгааг ч мэдхийг хүсэн элдвийг бодсоор унтаж чадалгүй өглөө болгов. Аль болох хурдан сурууль дээр очиж Жонгүг-с яг юу болсныг асуухыг хүсэж хурдхан шиг сургууль дээр очиж манаач шиг ангийнх нь гадаа тэрнийг хүлээв. Хичээл эхэлхээс 5 минутын өмнө сэгсийсэн үс бас өчигдрийн хувцастайгаа Жонгүг хурдан хурдан алхаж байснаа намайг хараад алхаа нь удааширж гэмшсэн хүүхэд мэт толгойгоо гудайлган над дээр ирээд
Жонгүг: уучлаарай удаан хүлээсэн
үү. ганцаараа яаж хоносон
Би: яагаад ирээгүй юм бас наад үс хувцас чинь одоо юу вэ Миён-той хамт хоносон юм уу
Жонгүг: бид 2н хооронд юу ч болоогүй. Миён ээжийнхээ нойрны эмийг цайтай андуураад надад өгчихсөн гэсэн. Тэгээд би нойрны эмнээс болоод унтчихсан бас утасны цэнэг дуусчихсан бололтой асахгүй байна. уучлаарай их гомдсон уу
Би: хичээл чинь эхэллээ ангидаа ор
жонгүг: хичээл тараад жинхнээсээ хамт явцгаая хүлээж байгаарай
гээд ангируугаа оров. Пак Миён чи ч ёстой шулам юм даа. Нойрны эм цай 2г андуурсан гэнээ. Гэнэн царайлчихаад үнэхээр зальтай юм гээч. Чам шиг шуламд Жонгүг-г өгчих юм шиг байна уу .
Буцаж ангидаа очиход Миён гэж шулам ирчихсэн тэнэг юм шиг ганцаараа инээгээд сууж байв. Шулам шиг заль гаргаж Жонгүг-г надаас булаахыг хүссэн юм биз дээ. Чамд ямар ч боломжгүй гэдгийг чинь мэдрүүлээд өгье
Хичээлийн завсарлагаанаар угаалгын өрөө ортол манай ангийн Ина Жигён 2 зогсож байв.
Ина: Лиса чи харсан уу сүүлийн үед Миён Жонгүг-тай дандаа хамт явж харагдаад байгааг
Би: тийм үү анзаараагүй л юм байна
Жигён: чамайг Жонгүг-тай үерхдэг гэж боддог байсан шд үгүй юм уу
Би: бид зүгээр л сайн найзууд
Ина: Жонгүг чамд сайн юм шиг байна лээ гэхдээ Миён гарж ирээд тэрнийг яамаа холдуулах гээд байгаа
Би: тийм юм байхгүй ээ
Жигён: өчигдөр би тэднийг хамт явж байгааг харсан. Тэр Миён их зальтай юм байна лээ. боломж л олдвол Жонгүг-д ойртчих гээд
Ина: аймар сээтгэнүүр үнэг шиг охин. Бас хоолойгоо албаар шахаж нарийхан дугаргадаг сэжиг хүрмээр дээрээс нь тэр өмссөн хувцас нь ямар ч загварын мэдрэмжгүй би шуудай угалсан ч тэрнээс дээр харагдана даа
Би: хүнийг араар нь ингэж ярих чинь муухай шд. Юм ярьж ч үзээгүй байж хүнийг гаднаас нь дүгнэх хэрэггүй ээ
Ина: яаж ийм сахиусан тэнгэр шиг сайхан сэтгэлтэй байдаг байна аа
Жигён: гэхдээ л Миён үнэхээр үнэг шиг болгоомжтой байгаарай
гэсээр гарав. би хэдийн Миёнд дургүй ч бусадтай нийлж муулж болохгүй хэрвээ тэгвэл би муу хүн болчихно. Хана хүртэл яихтэй гэдэг тиймээс хэнд ч итгэж болохгүй ялангуяа энэ хоёрт бол итгээд бүр ч хэрэггүй магадгүй. гараа угаагаад эргээд хартал Миён зогсож байв
Би: ёоо ингэж цочих гэж
Миён: баярлалаа
Би: айн юунд
Миён: Ина Жигён хоёр шиг наиайг муугаар яриагүйд
Би: битгий хүндээр тусгаж ав угаасаа иймэрхүү юм байдаг л юм
гэж хэлээд тэндээс хурдхан шиг гарав. Ямар азаар тэднийг дагаад муулчхаагүй юм. хэрвээ муулчихсан бол миён Жонгүг-т хэлээд би муу хүн болох байлаа.
Хичээл тараад Жонгүг-тай хамт гэрлүүгээ явав. Яг л Миён-г ирхээс өмнө бид ямар харилцаатай байсан тэр үе шиг санагдаж байна
Жонгүг: Лиса надад хэлэх юм байна
Би: юу юм
Жонгүг: би үерхэж байгаа
Би:ЮУ
Жонгүг: чимээгүй байлдаа
Би: хэнтэй хэзээнээс эхэлж үерхэж байган
Жонгүг: Миён-той үерхэж байгаа
Би:юу очиж очиж тэр олон охиноос яагаад Пак Миён гэж яагаад юу нь тийм сайхан гэж
Жонгүг: сая надтай уулзаад надад сайн үерхмээр байна гэсэн, би үгүй гэж хэлж чадаагүй
Би: чи бас Миён-д сайн юм уу
Жонгүг: тэр чухал гэж үү
Би: мэдээж чухал хоёр хүн бие биендээ хайртай болж байж л үерхэх хэрэгтэй. Хэрвээ хайргүй бол тэр гомдох байсан ч хамаагүй ясан ч зөвшөөрж болохгүй.
Жонгүг: хэрвээ надтай үерхэж чадахгүй бол амиа хорлоно гэсэн
Би: тэр чинь зүгээр л нэг үг. Хэрвээ би ч бас чамд хайртай гэвэл чи ч бас надтай үерхэх юм уу
Жонгүг: мэдэхгүй ээ. надаас болоод хэн нэгэн зовход би дургүй
Би: Жон Жонгүг муу мангар. Яаж Миён-той үерхэж чадаж байна аа.
Жонгүг: чи Миён-д дургүй юм уу
Би:  үзэн яддаг
Жонгүг: яагаад
Би: гэртээ харь би ганцаараа явлаа. хармааргүй байна
Жонгүг: тэгвэл маргааш уулзья баяртай
Би: хүний сэтгэл ойлгодоггүй муу мангар.
Жонгүг: гэнт яагаад уурлачихваа
Жонгүг-г орхиод хурдан хурдан алхав муу тэнэг араас ирэхгүй байх шив. Пак Миён чи яаж ийм хурдан надаас Жонгүг-г булааж чадваа. үнэхээр гомдмоор байна би сайн гэдгээ хэлж чадахгүй хэдэн жил зовлоо. Жонгүг ч гэсэн гуйсан болгонд зөвшөөрж байдаг муухай амьтан надаас асуух хэрэгтэй шд. Юу вэ миний киноны гол дүр явчихлаа шд ээ тэгхээр чинь би ямар ч киноны гол дүр биш ердөө л жирийн нэг туслах дүр болчихлоо. Би ийм гунигтай төгсдөг хайрыг хүсэхгүй байна. Би сэтгэлээ ч илчилж чадалгүй хаягдчихлаа. Яг хэнд гомдож буруутгах ёстойгоо ч мэдэхгүй байна. Би одоо ямар тэнэг харагдаж байгаа бол гудамжаар нэг уйлж яваад яг галзуурчихсан хүн шиг тэнэг юм. Гэхдээ энэ урсаад байгаа нулмисыг би зогсоож чадахгүй байна. Пак Миён чамайг үнэхээр маш их чин сэтгэлээсээ үзэн ядаж байна. Ийм амархан тэр охинд ялагдах байсан юм уу. Би Жонгүг-н амьдралын гол дүрд тэнцсэнгүй...

~Гол дүрд тэнцсэнгүй~Opowieści tętniące życiem. Odkryj je teraz