Гол дүр

1.2K 110 9
                                    

Хурим хийснээр дахин өөр нэг киноны эхлэл болж цоо шинээр өөр нэг киноны зохиолыг бурхан бидэнд бэлдчихсэн байгаа. Гэхдээ би энэ удаа гол дүрд дахин тэнцэхгүй байх вий гэхээс айх хэрэггүй. Учир энэ киноны гол дүрүүд хурим хийсэн цагаас эхлээд л тодорхой болчихсон.
Гэхдээ өнгөрсөн жилийг хүртэл түүнтэй гэрлэнэ гэж огтхон ч бодож явсангүй.
...5 жилийн өмнө Тайландад ирснээр миний амьдралын гол дүр Жонгүг, Юнги хоёрын хэн нэгэн нь байх аа больсон.
Тайландад удаан хугацаанд ирээгүй болоод ч тэр үү огтхон ч танил биш танихгүй шинэ газар ирчихсэн юм шиг санагдаж дасахад хэцүү байна. Хэдий хамаатнууд гэр бүлийхэн минь бүгд байгаа ч Солонгост байгаа найзуудыгаа маш их санаж байна яг одоо буцаад очиход ч бэлэн байна гэхдээ нээх сүртэй юм ярьж ирчихээд яаж ганц хоёрхон хоноод буцаад очихын бэ?
...Энд ирээд хэдий нь нэг жил өнгөрчихөж анх ирж байснаа бодвол одоо би зорилго мөрөөдөлтэй болсон. Мөрөөдлийнхөө төлөө өдөр бүрийг завгүй өнгөрөөж байгаа болхоор бараг л Жонгүгийг мартаж байх шиг. Жэнни Юнги хоёртой сард гурав дөрөвхөн удаа л утсаар ярьдаг болчихсон ингэж л холийн харилцаа хосуудыг салгаж найзуудыг багасгадаг байх. Хол зай гэдэг аймшигтай харгис юм
Жирийн нь л өдрүүдийн адил хичээлээ тараад харьж явтал
Юнги урд инээгээд зогсож байв. Хичнээн их санаж байлаа ингээд энд ирнэ гэж бодож ч байсангүй. Шуудхан л гүйж очоод тэвэртэл
Юнги: хүмүүс хараад байхад ичмээр юм бэ. Тэгтлээ их санасан юм бол буцаад очих нь ясын
Юнги-г тэвэрхээ болиод
Би : яаж сургуулиа хаяаад шууд очихын. чи ингэхэд энд яах гэж ирсийн
Юнги: чамайг буцааж авж явах гээл
Би: чи ганцаараа л ирсэн юм уу
Юнги: чамайг харахгүй дахиад нэг л өдөр болох юм бол санаад галзуурчих юм шиг санагдаад хэнд ч хэлэхгүй ганцаараа шууд хүрээд ирсэн
Би: Тайландад анх удаа бас ганцаараа ирсэн гэхэд үнэхээр сайн юм аа манай сургуулийн олчихсон байна шд
Юнги: ийм чамайг гэсэн сэтгэлтэй ухаалаш залуутай үерхмээр байна уу
Би: дахиад л хачин юм ярих гэж байна уу
Юнги: би чамд хайртай гэж хэлж байсныг санаж байна уу
Би: аанха тэр юу гэж
Юнги: тэр үгээ буцааж авлаа
Би: айн яагаад гэнт
Юнги: яаж ч хичээсэн надад найдвар байхгүй би Миён шиг болмооргүй байна
Би: нээрээ Миён ясан үхээд хэдэн сар болсон бэ уг нь оршуулах ёслол дээр нь очих гэж байсан юмсан
Юнги: Миён үхээгүй шд бид нар дахиад л хууртчихсан байна лээ
Би: гэхдээ эмнэлэг дээр би очсон яг үхэх гэж байгаа юм шиг л харагдаж байсан
Юнги: бид нар Миёнд эцсээ хүртэл хууртчихсан байна лээ
Би: бурхан минь энэ чинь л Пак Миён үнэхээр үнэг шиг охин юм даа. Миён амьд гэхээр арай Жонгүгтай хамт байган биш биз дээ
Юнги: харин л дээ сүүлд хархад гэрийнх нь үйлчлэгч болчихсон явж байсан аан бас хэдхэн хоногийн өмнө би Жонгүгийн сүүдэр гээд хаа явсан газар нь дагаад байсан
Би: юу тэгээд намайг дуудахгүй ясын Пак Миёнд дахиад ясан ч ялагдахгүй энэ удаа заавал ялна Жонгүгийн амьдралын цор ганц гол дүр нь би
Юнги: тоглож байна аа ийм юм байж яах гэж явсын Жонгүгийн ардаас хэдэн охин гүйж байгааг мэдэх үү
Би: дахиад тоглож байна уу
Юнги: үгүй ээ үнэн сургуулийнх нь таван охин араас нь гүйгээд байсан тэдний нэг нь бараг л модел шиг биетэй бас үнэхээр хөөрхөн
Би: тийм үү Жонгүг тэгвэл охидуудыг араасаа гүйлгээд их алдартай болсон юм шиг байна
Юнги: ахлах сургуульд ч алдартай байсан чи л хажууд нь дандаа яваад байдаг болхоор охидууд айгаад ойртдоггүй байсан
Би: надаас айгаад уу яагаад
Жонгүг: тэд нарт чамайг өөрийнхөө  найз охин их хартай болхоор та нарыг яаж ч магадгүй гээд хэлчихсэн
Би: тэгээд л би Жэнни-с өөр эмэгтэй найзгүй юм байна шд
Юнги: чи байхгүй болхоор сонирхолгүй байна тиймээс буцаад явцгаая
Би: би ч бас эргэж очмоор байна одоо энэ жилийн хичээлээ дуусгаад дараа жилээс солонгосын их сургууль руу шилжнээ
Юнги ирснээр миний солонгос явах хүсэл улам нэмэгдэж эцэст нь би арай гэж хичээлийн жилээ дуусгаад шууд л солонгос руу явсан.
Солонгост эргэж очиход бодож байсан шиг үнэхээр дотно санагдаж . Бас найзууд минь ч бас баяртай байсан харин Жонгүг хаана байна аа. Би эргэж ирээд долоо хоносон ч тэрэнтэй огт уулзаж чадсангүй. Одоо удаан уулзахгүй байж чадахгүй нь би хангалттай хүлээсэн би л очиж уулзах хэрэгтэй гэж бодоод гэрт нь очихоор явж байтал гэрийнх нь ойролцоо Миён явж байв юу вэ Юнги-н хэлээд байсан үнэхээр үнэн байхан нь Миён Жонгүгийн гэрийн үйлчлэгч болчихож  Пак Миён чи ч бууж өгөхийг мэддэггүй бололтой
Миён: Лиса удаан уулзсангүй шүү. яагаад ингэж их царай алдаа вэ царай муутай болчихож хүүеээ ямар аймар таргалчихсан юм бэ
Би: аль эрт үхсэн байх ёстой хүн энд юу хийж байган булшнаасаа яаж гарсын
Миён: чамд намайг амьд гэж хэн ч хэлээгүй бололтой. Тэнэг юм шиг надад итгээд Тайланд руу явсан гэсэн эргээд ирсэн байх шив. Чиний ачаар жинхнээсээ энэ удаа Жонгүг минийх болсон тэгэхээр чи энэ хавиар дахиж эргэлдээд байлгүй яв
Би: худлаа ярихгүй л бол амьдарж чаддаггүй чам шиг хүний үгэнд яаж итгэхийн.
Миён: Манай бяцхан Лиса том болчихжээ худлаа ярьж байгааг минь мэддэг болчихож. Яхав энэ удаа чи яллаа чи Жонгүгийг авж болно надад Юнги байгаа болхоор зүгээр ээ
Би: Жонгүг ямар тэмцээний шагнал юм уу чи ялсан чи ав ч гэх шиг бас Юнги-г тайван байлга
Миён: чамд Жонгүг хангалтгүй байна уу хоёр эрийн голд гүйх гээ юу
Би: би ямар чи юм уу Юнги бол миний сайн найз тийм байхад чам шиг худалч охинд яаж Юнги-г өгхийн
Миён: сайн найз гэнээ Юнги чамайг сайн найзаа гэж боддоггүй юм шиг байсан
Юнги: Пак Миён бас яах гээд энэ хавиар эргэлдээд байган онгоц чинь нисэх нь хурдан яв
Миён: би зүгээр баяртай гэж хэлхээр л ирсэн
Би: юу онгоц гэнээ чи явах гэж байгаа муу
Миён: би ганцаараа биш бид явна
Би: бид гэхээр арай Юнги та хоёр уу
Миён: тийн чамд одоо хэрэггүй юм чинь би авлаа
Юнги: чи одоо хэрэггүй юм цуглуулах дуртай юм уу. Би яахаараа чамтай хамт явдын хэрэгтэй хэрэггүй юм яриад байлгүй хурдан яв нөхөр чинь хүлээгээд байна
Би: юу нөхөр гэнээ чи гэрлэчихсэн юм уу
Миён: сарын өмнө гэрлэчихсэн. чамайг урих гэж байсан зочид ихдээд тэгээд ч манай нөхөр чамайг урих хэрэггүй гэсэн
Би: миний таньдаг хүнтэй гэрлэсэн юм уу
Миён: Жонгүг бид хоёр гэрлэчихсэн
Би: айн
Юнги: Миён болио хүүхэд айлгаад байхын
Миён: чиний царайны хувирал үнэхээр шилдэг нь яаж ийм гэнэн байдаг байна аа. Лиса дараа уулзья баяртай
гэж хэлээд инээсээр яваад өгөв
Юнги: чи Жонгүгтай уулзахаар ирсэн үү
Би: тийн гэхдээ Жонгүг намайг ирснийг мэдээгүй юм уу яагаад надтай уулзах гэж ирэхгүй байган
Юнги: тэр нэг асуудалтай болчихсон болхоор уулзахгүй байган
Би: ямар асуудал
Юнги: тэр авто ослоор үхчихсэн
Би: айн Жонгүг үхсэн яагаад надад хэлээгүйн шууд хэлэхгүй ясын хаана оршуулсан хурдан хэлээдэх
Юнги: Лиса чи мэдэх үү чи үнэхээр хөөрхөн юм аа. наад царайгаа хардаг ч болоосой ийм болхоор л Миён чамд худлаа яриад байдаг байсын байна
Би: боль боль надаар тоглох тийм сайхан байна уу
Юнги: Жонгүг оюутан солилцоогоор явчихсан долоо хоногийн дараа ирнэ
Би: ашгүү дээ ямар ч л байсан амьд л байган байна
Юнги: Лиса би одоо жинхнээсээ чамайг явуулж байна
Би: хаашаа
Юнги: одоо Жонгүг та хоёр нийлэх цаг нь болсон
Би: зүгээр үү чи яг уйлах гэж байгаа юм шиг харагдаад байна
Юнги: уг нь эхлээгүй харилцааг дуусгах амархан гэж бодсон ч жоохон хэцүү байдын байна.
Би: ойлгож байна аа би кинон дээрээс ийм юм зөндөө харсан
Юнги: Чи хүүхдүүддээ над шиг царайлаг залуугийн анхны хайр байсан гэж гайхуулж болно шүү
Би: тэгнээ
Долоо хоногийн дараа Юнги-н хэлснээр Жонгүг ирсэн. Ирсэн өдрөө л тэр над дээр уулзахаар ирсэн тэрнийг хараад зүрх хүчтэй цохилж догдолж эхлэв би яаж тэрэнгүй амьдраад байсын бэ тэрнийг харах төдийд л амьдралын утга учрыг ойлгох шиг болж байна
Жонгүг: Лиса чи миний амьдралын гол дүрд тэнцсэнгүй
Би: айн яагаад  уулзалгүй удчаад яагаад гэнт ийм юм хэлж байган намайг дахиад хаяж байгаа муу
Жонгүг: одоо миний ээлж би чиний амьдралын гол дүрийн шалгаруулалтанд орьё. Би нэг л оролдлогоор л гол дүрд чинь тэнцэх болно
Би: сэтгэлээ илчлээд байгаа муу
Жонгүг юу ч хэлэлгүй инээгээд над руу ойртож ирээд уруул дээр үнсээд
Жонгүг: би гол дүрд тэнцсэн биз дээ
Би: Жон Жонгүг тэнцлээ
......Мин Юнги гэх хүн миний амьдралын аврагч. Хэрэв Юнги байгаагүй бол өнөөдрийн энэ хурмийг Миён Жонгүг хоёр хийх байсан биз. Амьдралд хоёрхон гол дүр байдаг бусад туслах дүр огтхон ч хэрэггүй гэж боддог байсан ч энэ бодол минь худлаа байж. Туслах дүрүүдийн ачаар л гол дүр илүү тод гялалзаж чаддаг. Амьдралд Миён шиг хорон санаат дүр хэрэгтэй хорон санаат дүрүүдийн ачаар л амьдрал илүү сонирхолтой адал явдалтай болдог.
Би амьдралыг кино гэж боддог энэ магадгүй ямар ч үндэслэлгүй тэнэг бодол байх зарим хүн ч санал нийлэхгүй байх. Гэхдээ миний хувьд амьдрал бол кино. Нэг төрлийн кино биш адал явдалт инээдмийн романтик аймшгийн гээд киноны бүх л төрлийг багтаасан кино бол амьдрал....



[Энэ хүртэл хамт байсанд баярлалаа.
Амьдралынхаа гол дүрийг олвол битгий алдаарай Миён шиг хэн нэгэн гол дүрийг чинь булаах гэж оролдсон ч битгий бууж өгөөрэй.
Эцэст нь хосууд аз жаргалтай байхад хаягдаж үлдэж байгаа Юнги шиг хүмүүсийг битгий гомдоож сэтгэлийг нь шархлуулаарай. Хэрэв тэгтэл Миён шиг хорон санаат дүр болчихоно шүү]

~Гол дүрд тэнцсэнгүй~Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang