• үзэн ядах шалтгаан •

847 74 4
                                    

Би зөв юм хийсэн. Яаж тийм өрөвдөлтэй охиноос Жонгүгийг булааж чадах юм бэ. Хэдэн ч удаа бодсон үнэхээр миний зөв. Миний Жонгүгийг гэх хайр дөрвөн жил өөрчлөгдөөгүй бас би ганцхан Жонгүгийг л хардаг байсан тиймээс одоо дахиад ганц жил хүлээхэд миний хайр огтхон ч өөрчлөгдөхгүй.
Бага зэрэг хэцүү байна гэхдээ би өөрийнхөө аз жаргалын төлөө хөөрхий өрөвдөлтэй охины эцсийн хүслийг биелүүлэхгүй байж чадахгүй нь. Өдөр бүр Миён Жонгүг хоёр урд минь хөтлөлцөөд хамтдаа алхаж байхыг харах хэцүү ч ядаж л надад амьд явах олон өдөр байна.
Өнөөдөр дахиад л хичээл тарж яваад Жонгүг Миён хоёртой таарчихлаа. Бурхан намайг мартчихсан юм байхдаа яагаад ингэж сэтгэлийг минь өвтгөх гээд байган бэ?
Юнги: тэднийг ингээд араас нь харах сайхан байна уу. Боломж олдож байхад яагаад Жонгүгийг тэрэнтэй хамт бай гэж хэлсийн. Миён угаасаа тийм ч сайн охин биш энэ удаа ч худлаа ярьсан байж магадгүй
Би: гэхдээ тэр одоо муу юм хийснийхээ хариуд тийм муухай өвчтэй болчихсон. Би тэр өвчний тухай сонсож байсан нэг дор маш их өвчин тусаад их зовж байж үхдэг гэсэн биз дээ
Юнги: хэрвээ тэр жоохон ч гэсэн сайн хүн байсан бол ядаж л удаан амьдрах байсан байх
Би: чи Миёны тухай их сайн мэдэх юм аа та хоёр тийм дотно юм уу
Юнги: жилийн өмнө манайд ирэхэд нь уулзаж байсын. Тэрнээс хойш хэд хэд уулзсан тэр дандаа надад зовлонгоо тоочдог байсан. Гэхдээ ихэнхдээ худлаа хэлдэг байсныг нь саяхан мэдсэн
Би: гэхдээ хэдий тийм их худлаа ярьсан ч ядаж одоо үхэх гэж байгаа юм чинь Жонгүгд хайртай гэж үнэн хэлсэн байх тийм ээ
Юнги: харин нь л дээ ядаж хайртай гэсэн нь үнэн байгаасай л гэж найдаж байна
Би: би чамаас нэг юм асуучих уу
Юнги: тэг тэг юу юм
Би: аль дээр Жонгүг чамайг эмэгтэй хүнийг үзэн яддаг үерхсэн ч нээх уддаггүй гэж байсан чи үнэхээр эмэгтэй хүнд дургүй юм уу
Юнги: тийм ээ
Би: яагаад
Юнги: эмэгтэй хүмүүс эд хөрөнгө араас л явдаг нэг хүндээ хэзээ ч үнэнч байдаггүй худалч хуурамч зөвхөн хар амиа л боддог болхоор нь би эмэгтэй хүнд дургүй ээ
Би: гэхдээ чи өмнө нь олон найз охинтой байсан юм шиг байсан дургүй юм бол яагаад үерхдэг байсын
Юнги: аавыг баян болхоор нь миний үеийн охидуудаас эхлээд Миёны ээж хүртэл маш олон эмэгтэйчүүд зөвхөн мөнгөний төлөө. Тэр олон нууц амрагуудынх нь нэг болдог
Би: гэхдээ бүх эмэгтэй адилхан биш шд Чи зүгээр л дандаа муу хүмүүстэй хамт байсан болхоор л бүгд адилхан санагдсан байх
Юнги: тийм ээ чамтай уулзаад би бүгд адилхан биш гэдгийг ойлгосон Би: би ямар гэж
Юнги: тэнэг юм шиг дандаа л өөрийгөө биш бусдыг бодож байдаг дэндүү сайхан сэтгэлтэй. Хайртай хүнээсээ өөр хүн хардаггүй үнэнч
Мин Юнги чи гаднаасаа зүгээр байгаа юм шиг харагддаг ч дотроо их шаналдаг бололтой. Ямар их гомдсон болоод яаж их хууртагдсан болоод эмэгтэй хүнд дургүй юм бэ.
Юнги: бас юугаа бодоод зогсчихвоо
Би: чамд тусалж сэтгэлийн шархийг чинь эдгээж өгмөөр байна гэхдээ яаж гэдгээ мэдэхгүй байна
Юнги: Лиса битгий ингэ л дээ ингээд байвал би чамайг явуулж чадахгүй шд ээ
Би: хаашаа явуулж чадахгүй гэж
Юнги: чи бусдаас дэндүү онцгой. Нэг л өдөр гэнт амайг инээж байхыг чинь харах болгондоо өөрийн мэдэлгүй инээчихдэг бас гуниглаж байгааг чинь хараад инээлгэмээр санагддаг болчихсон байсан. Би анх удаа л ийм зүйлийг мэдэрж байна. Би чамд хайртай юм шиг байна
Би: айн юу хайртай гэнээ гэнт юу яриад байган бэ
Юнги: би сая юм хэлсэн билүү. Гэрлүүгээ эртхэн яв оройтох нь
Би: гэхдээ одоо дөнгөж 2 л өнгөрж байна шд.
Юнги: би ажилтай
гээд юу ч хэлэлгүй явчихав. Юу.вэ гэнт юун хайр. Яана би сая Юнги надад сэтгэлээ илчилж байхад нь хаячихсан уу. Хэцүү байгаа болов уу хайртай хүндээ хаягдчихаар сэтгэл их өвддөг юм байна лээ. Юнги одоо шаналж байгаа болов уу. Яагаад заавал надад хайртай болдог байна аа. Гэхдээ анх удаа надад хүн сэтгэлээ илчилж байна хэн нэгэн надад хайртай гэхээр гоё санагдаж байгаа ч би тэрэнд хайртай биш болхоор яах ёстой вэ. Хэрвээ Юнги надаас үерхэе гэж асуувал би юу гэж хэлсэн дээр үү татгалзвал Юнгид хэцүү байна яах ёстойн бол оо
...Яг унтах гээд орондоо ортол хонх дугарав. шөнийн 11 цаг байхад хэн байдаг байна аа гэж бодоод хаалгаа нээтэл Жонгүг зогсож байв
Би: чи энд юу хийж байган
Жонгүг: гэрээсээ хөөгдчихлөө.  ганц шөнө гэрт чинь хоночихож болох уу
Би: болно оо
Жонгүг их баяртайгаар гэрт ороод буйдан дээр суув.
Би: яагаад хөөгдчихсөн юм хэн чамайг хөөсийн
Жонгүг: өрөөндөө унтаж байсан чинь эгч нар орж ирээд Миёнтой үерхлээ гээд юу ч хэлж чадаагүй байтал намайг юу юу ч үгүй гэрийн хувцастай хөөчихсөн. Тэгээл би танайд хүрээд ирлээ. хэрвээ гэртээ хонуулах эвгүй байвал миний хувцаснуудаас хэдийг өгөөч би Тэхёны гэрт хончихьё
Би: зүгээр ээ чи хонож болно.
Жонгүг: баярлалаа
Би: чи хоол идсэн үү
Жонгүг: тиймээ надад ямар нэг юм хэрэггүй зүгээр унтмаар байна
Би: тэгвэл би ор засаад өгье
Жонгүг: тэгэх хэрэггүй ээ. урьд нь олон ирж хонодог байсан болхоор хаанаас юу авах аа мэднэ. чи харин буцаад унт даа
Би: за тэгвэл сайхан амраарай
Жонгүг: сайхан амраарай
Би: нээрээ тийн чи яагаад Миёнийг жирэмсэн гэхэж итгэсэн юм. Та хоёрын дунд ямар нэг юм болсымуу
Жонгүг: амралтаар тэний эмээгийнд очсон байхгүй юу.тэгээд сэрсэн чинь Миён надтай хамт унтаж байсан
Би: чи согтуу байсымуу
Жонгүг: ажил хийгээд зав гарахгүй байхад хэзээд нь юугаа уудын
Би:  зүгээр хамт сэрсэн болхоороо л жирэмсэн гэдэгт нь итгэчиж байгаа муу
Жонгүг: тийн
Би: чи тэнэг байх аа. хамт унтахаар жирэмсэн болчдымуу. найзуудынхаа үзээд байдаг +18 +21 киног үзэж байгаагүй юм уу
Жонгүг: заавал тийм юм хийж байж хүүхэдтэй болдымуу. Гэхдээ биен чинь бид хамт унтчихсан болхоор жирэмсэн болчихсон гээд байсан шд
Би: за за ойлголоо унт унт
Жонгүг чи ийм л мангар хүүхэд ч яаж бий болдгийг мэдэхгүй гэнэн цайлган. Би чамайг ийм мангар болхоор чинь л хайртай болчихсон байх.
Сонин юм аа өмнө олон удаа Жонгүг манайд хонох гэж ирж байсан ч ийм хачин санагдаж байгаагүй дээ. би тэрэнд сэтгэлээ илчилсэн тийм байхад яаж ч өмнөх шигээ сайн найзууд шиг байж чадах билээ
Буцаад орондоо ортол утас дугарав би ч энэ шөнө унтахгүй нь дээ
"Би: байна уу
Миён: Пак Миён байна. чи түр гараад ирж чадах уу
Би: Миён чи ийм орой манай гэрийн гадаа байгаа муу
Миён: орцны чинь гадаа хүлээж байя. Жонгүгд битгий хэлээрэй ганцаараа гараад ир хэлэх юм байна
Би: аан за одоо очлоо"
Эхлээд Жонгүг дараа нь Пак Миён одоо Юнги л манайд ирэх дутуу байх шив. Ийм орой яах гэж ирдэг байна аа. Хувцасаа өмсөөд гарах гэж байтал
Жонгүг: ийм орой хаачих гэж байган
Би: найзтайгаа уулзах гээ
Жонгүг: арай Юнгитэй уулзах гэж байгаа муу
Би: биш ээ өөр найз би хурдан уулзаж юу хэлхийг нь сонсчихоод ирье
гэж хэлээд гүйх нь холгүй гэрээсээ гараад явсаар орцноосоо гархад Миён хүлээгээд зогсож байв
Би: ийм орой ямар хэргээр ирсийн
Миён: чи биш би найз охин нь байхад яагаад Жонгүг танай гэрт ирж байган.
Би: маргааш сургууль руу явахдаа  өмсөх хувцасгүй тэгээд манай гэрт тэрний орхиж явсан зарим хувцаснууд нь байдаг болхоор л тэр байх
Миён: Лиса чи надаас юугаараа илүү юм. Яагаад чамд бүгд байган бэ? Надад байх ёстой юм яагаад чамд байган. Чи миний амьдралыг сүйрүүлчихээд яагаад ийм сайхан амьдраад байган
Би: чи гэнт юу яриад байган бэ би чамайг ясан гэж
Миён: яагаад юу ч мэдэхгүй юм шиг царайлаад байган
Би: үнэхээр би мэдэхгүй байна. Тодорхой юм хэлээч дээ
Миён:чи миний аз жаргалыг булаасан
Би: юуг яаж булаасан юм
Миён: чи тэр аавыгаа явуулах ёсгүй байсын. аав чинь ээжээс чинь салаад манай ээжтэй гэрлэсэн. Тэр миний мэдэх хамгийн аймшигтай харгис хэрцгий нэгэн. Эхлээд хамт амьдархаар ирэхдээ их л сайхан ааштай сайн хүн байсан ч удаан хамт байсны эцэст жинхэнэ төрх нь ил болсон.  Чамайг санасандаа намайг чам шиг байлгах гэдэг болсон. Цаг үргэлж чамайг магтаж намайг хичнээн сайн юм хийсэн ч хэзээ ч магтаж байгаагүй. Сүүлдээ гадаад төрхийг минь өөрчилж чамтай адилхан болгох гэж намайг хэд хэдэн удаа мэс засалд оруулах гэж оролдсон. Жилийн өмнө Юнгийн аав тэрнээс салахад бидэнд тусалсан ч ээж минь одоо тэрний зугаагаа гаргадаг хүүхэлдэйнүүдийнх нь нэг болсон.
Би: би аавыгаа арай ч тийм аймар хүн гэж мэдсэнгүй. гэхдээ чи намайг үзэн ядах хэрэггүй ээ би буруугүй
Миён: чи ээж аав хоёрыгоо салгах ёсгүй байсан салсан ч аавтайгаа хамт амьдрах нь ясын.
Би: танай ээж гарж ирсэн болхоор л аав биднийг орхисон
Миён: тэгвэл чи анхнаасаа төрөх ёсгүй байсын чи байгаагүй бол намайг чам шиг болгох гэж тэр тийм харгис нэгэн болохгүй байсан.
Би: Миён чи утгагүй юм ярьж байна. энэ томчуудын хийсэн сонголт би ямар ч буруугүй
Миён: Лиса чамайг үзэн ядаж байна Жонгүг Юнги хоёр яагаад надад биш чамд хайртай юм . Чи л байхгүй болчихвол би аз жаргалтай сайхан амьдрах гээд байна. Чамаас ганцхан л юм гуйя
Би: юу юм
Миён: Лиса гуйж байна чи зүгээр л үхээд өг
гэж хэлээд хаанаасаа ч юм гэнт хутга гаргаад ирэв
Би: Пак Миён чи галзуураа юу. юу хийх гээд байган
Миён: хэрвээ чи л үхчихвэл би сайхан амьдрах гээд байна. Чи л үхчихвэл хүмүүс намайг анзаарч хайрлаж эхлэнэ. Тиймээс одоо ингээд үхээд өг

~Гол дүрд тэнцсэнгүй~Onde histórias criam vida. Descubra agora