-ганцаардмал амралт-

876 78 3
                                    

Юнги: яагаад надруу ийм аймар хараад байган арай надад дурлачихсан уу
Би: битгий мөрөөд
Юнги: би чамайг ясан ч тоохгүй болохоор надад битгий дурлаарай
Би: тийм юм хэзээ ч болохгүй болхоор битгий санаа зов
Юнгитэй хамт байгаад байхаар Миён Жонгүг хоёроос болоод сэтгэл санаагаар унах нь бага болоод яагаад ч юм хөгжилтэй байна. Одоо л Юнги амьдралын минь туслах дүр биш гол дүр болж байх шиг байна. Гэхдээ тэр Жонгүг шиг биш Жэнни шиг л зүгээр л сайн найз. Юнгитэй хамт байхаар сэтгэл тайвширч, бага зэрэг догдолдж , дотно санагддаг ч тэр хэзээ ч Жонгүгийг орлож чадахгүй.
өвлийн амралт эхэлсэн ч миний амьдрал дэндүү уйтгартай аймшигтай залхмаар болчихлоо. Учир нь Миён гэж шулам Жонгүгтай хамт аялалд явчихсан Дээрээс нь Юнги , Жэнни хоёр гэнт хаашаа ч юм алга болчихсон.  би хэзээнээс эхлээд ийм өрөвдмөөр ганцаардмал нэгэн болчихсын бэ. Энэ бүхэн Пак Миёноос л болсон.
Амьдралын минь хамгийн аймшигтай уйтгартай нэг сар маргааш дуусах нь эцэст нь би энэ уйтгартай амьдарлаасаа салах нь байна. Ердөө 24 цаг л тэсчих юм бол энэ бүхэн дуусна
Юнги: ганцаараа байсаар байгаад галзуурчихсан юм уу. ийм эрт гадаа юу хийж байган
Би: Юнги энэ чи юу бурхан минь чамайг хараад баярлах өдөр ирдэг л юм байна
Юнги: намайг хараад баярлаад байгаа муу
Би: чи муу зэвүүн амьтан хаана байж байгаад одоо ирж байган. Би ганцаардаж үхэх шахлаа
Юнги: Миёноос болоод бүтэн сар зовж байгаад ирлээ
Би: айн Миёнтой хамт байсымуу
Юнги: тийн ёстой хэлэх ч юм биш бүтэн сарын турш бид нар Миёнд зарагдаж байгаад ирлээ
Би: юу вэ намаг ганцааранг нь орхиод хаашаа явчихаад ирж байган
Юнги: амралт эхэлсний маргааш өглөө нь Миён гэнт хувцасаа аваад ир бид нар бүгдээрээ байна гэж дуудсын тэгээд очсон чинь дагуулаад хөдөө эмээгийнхээ гэрт аваачаад бид нарыг бүтэн сарын турш зарцалсан. Бодохоор л уур хүрээд байхын
Би: намайг яаж орхиж явж чадаж байна аа
Юнги: чам руу зөндөө залгасан утас чинь болохгүй байсан.  Миён чамайг Тайланд явчихсан гэсэн шд. Бид нар итгэхгүй ээж рүү чинь залгасан ч утас нь бас л болохгүй байсан
Би: амралт эхлэхийн өмнөх орой нь би утсаа хаячихсан шд. Бас ээж амралт эхэлсэн өдөр Тайланд явчихсан. Энэ бүхнийг анхнаас нь тэр Пак Миён намайг ганцааранг нь орхиж явах гэж төлөвлөсийн байна.
Юнги: тэгсэн л юм шиг байна.
Би: Муу шулам зальтай амьтан би чадуулчихсан байна шд ээ
Юнги: хэрвээ Миён ингэж байгаа бол чи Жонгүгд сэтгэлээ илчил
Би: айн яагаад гэнт
Юнги: Миён чиний бодож байгаагаас чинь ч муу санаатай. Одоо л сэтгэлээ илчлэхгүй юм бол Жонгүгийг тэрэнд алдана
Би: би чадахгүй бол яана
Юнги: эхлээд ямар ч байсан оролдоод үзэх хэрэгтэй. Орой Жонгүгтай уулзхаар явцгаая
Би: за
Юнги: тэгвэл орой хүрээд ирье
Би: хаачих гэж байган
Юнги: Миёныг дагаж яваад тэрний эмээгийнх нь буудалд амрах ч завгүй ажилсан болхоор ядарж үхэх нь харьж унтлаа
Би: айн буудалд ажилсан гэнээ тэнд юу хийсийн ажилчид нь ясын
Юнги: гэнт бүгд амралтаа авчихсан гэсэн. Би тэнд өдөр шөнөгүй гараараа даавуу угаадаг байсан
Би: юун даавуу чи яагаад тэрийг гараараа угаадын угаалгын машин гэж юм байсаар байхад
Юнги: угаалгын машин нь эвдэрчихсэн бас тэр буудал нь тэр тосгоныхоо ганц буудал нь юм шиг байсан. Ирсэн хүн болгонд шинэ даавуу өгдөг болохоор даавуугаа дандаа угаах хэрэгтэй. Хүмүүс яаж тийм муухай байж чаддаг байна аа. Ямар би угаах биш гэсэн шиг аймар болгочоод явчина. Там ч тийм байхгүй дээ
Би: эгдүүтэй юм аа
Юнги: юу нь эгдүүтэй байна
Би: чамайг анх удаа л ингэж гомдоллож байхыг харж байна. Хөөрхөн бас үнэхээр эгдүүтэй байна
Юнги: чи тэнд байгаагүй болхоор л ингэж байган. Чамайг бодоол би тэнд тэссэн
Би: намайг бодсон бол чи намайг ганцааранг нь орхихгүй байх байсан
Юнги: Миён Жонгүгийг яачих ч юм билээ. Би чиний төлөө тэднийг ажиглаж бас дотно болгочихгүй юмсан гээд их л хичээсэн
Би: чи яагаад ийм ухаантай сайхан сэтгэлтэйн бэ.
Юнги: жинхнээсээ явлаа орой уулзья
Мин Юнги хөөрхийн бэ миний төлөө тэнд Миёноос болж тэгж их зовж байгаад ирэх гэж. Пак Миён чи ч гайхалтай хорон санаатай зальтай үнэгэн шулам юмдаа. Гэхдээ чиний ачаар би ийм сайхан сэтгэлтэй найзтай болчихлоо. Юнги одоо л би чиний хэн болохыг ойлголоо чи бурханы надад явуулсан сахиусан тэнгэр. Одоо хэн ч юу гэж чамайг муу хэлж байсан ч би тэдэнд итгэхгүй чи бол үнэхээр сайн хүн.
Орой Юнги нойрмог царайлсаар ирээд намайг дагуулан нэг кофе шофд ирээд
Юнги: удахгүй Жонгүг ирнэ ирхээр нь сэтгэлээ илчлээрэй
Би: чи хаачих гэж байган
Юнги: би энэ хавьд ойрхон сууж байя намайг харааад дахиад хардаад эхлэнэ
гэж хэлчихээд явчихав удсанчгүй Жонгүг ирэв
Жонгүг: уулзалгүй удлаа шүү. амралтаар хаана байсын залгаад байхад утас чинь яагаад болохгүй байсын
Би:  утсаа хаяцан амралтаар хаашаа яваагүй гэртээ л байсан
Жонгүг: гэрт чинь очих хэрэгтэй гэж мэдээд байсымаа
Би: Жонгүг аа чи бид хоёр зөндөө удаан хамт байсан тиймээ
Жонгүг: тийн сүүлийн 3 жил хамт байсан
Би: энэ бүх хугацаанд би чамайг сайн найз гэж бодож байгаагүй. Би чамайг анхнаасаа л эрэгтэй хүн гэж хардаг байсан
Жонгүг: юу тэгэхээр чи арай надад
Би: тиймээ би чамд сайн. Анхнаасаа би чамд сайн байсан. Би Миёноос илүү сайн найз охин чинь байж чадна аа
гэж хэлтэл гайтай муу Пак Миён ороод ирэв. Хаанаас гараад ирдэг гай вэ?
Миён: Лиса уулзалгүй удсан байна. Чи хаана байсын бэ бид нартай хамт явахгүй
Би: харин тиймээ би явах ёстой байсын
Миён: та хоёрын ярих юм дууссан бол Жонгүгийг аваад явлаа шүү
Жонгүг: арай дуусаагүй байна чи гадаа хүлээж бай араас чинь удахгүй очьё
Миён: за
гээд дуртай дургүй худлаа инээсээр гадаа гараад цонхны цаанаас бид хоёрыг харж байв
Жонгүг: чи Миёноос илүү хөөрхөн сайхан сэтгэлтэй ч би одоо Миёныг орхиж чадахгүй уучлаарай
Би: чи дараа нь харамсах болно . ганцхан чамайг л хардаг хэнээс илүү ойлгодог над охин чамд дахиж олдохгүй
Жонгүг: би мэднээ гэхдээ уучлаарай хэрвээ ийм юм болоогүй байсан бол чамаас түрүүлээд би сэтгэлээ илчлэх байсын
Би: битгий яв
Жонгүг: Миён хүлээж байгаа болхоор явлаа дараа уулзья
гээд гараад явчихав юу вэ би хаягдчихдаа шд ээ. Пак Миён чи яг юу хийсэн болоод тэр намайг хаячихаж байган бэ. Чи надаас царай муутай намхан дээрээс нь хорон санаатай байтал яагаад Жонгүг чамайг сонгож байган.
Юнги: тэр бас хийчихсийн бэ
Би: би хаягдчихлаа шд ээ. Одоо би яахын бэ. Дахиад Жонгүг шиг хүн байхгүй шд ээ
Юнги: тайвширдаа чамайг Жонгүг шиг хаях хүн зөндөө олдоно
Би: муухай амьтан тайвшруулахын оронд ингэх байсымуу. хурдан яв
Юнги: ойлголоо доо би Миёныг Жонгүгээс хурдан салгаад өгье
Би: хэрэггүй ээ одоо Жонгүгийг явуулах хэрэгтэй байх
Пак Миён чи яагаад надаас Жонгүгийг булааж байган бэ. Энэ чиний хэлээд байсан тэр тэнэг утгагүй өшөө авалт уу. Одоо үнэхээр Жонгүгийг амьдралынхаа гол дүр биш гэдгийг хүлээн зөвшөөрөх бололтой. Жонгүг миний биш Миёны амьдралын гол дүр. Би үнэхээр яаж ч хичээсэн Жонгүгийн амьдралын гол дүрд тэнцэхгүй нь...

~Гол дүрд тэнцсэнгүй~Donde viven las historias. Descúbrelo ahora