{өрөвдөлтэй охин}

839 77 9
                                    

Одоо л үнэхээр хэцүү санагдаж байна. Хүмүүсийг яагаад хайраас болж тэгж их сэтгэлээр унаад байдгийг одоо л ойлгож байх шиг байна. Яагаад би биш Пак Миён юм бэ. Би 4 жил хамт байхдаа сэтгэлийг нь өөрийн болгож чадаагүй байтал гэнт гарж ирсэн Миён хэдхэн сарын дотор л сэтгэлийг нь өөрийн болгочихлоо.
Уйлаад байхаар сүүлдээ нулимас нь хүртэл гархаа больчихдог юм байна. Саяын нэг сар үнэхээр айдастай арай гэж л тэссэн байтал ингээд хаягдчихаар улам л хэцүү санагдаж байна. Ээжийгээ ямар гайхалтай болохыг сая л ойлголоо. Аавд хаягдсаныхаа дараа яаж зовсон бол энэ хэцүү тэсвэрлэхийн аргагүй өвдөлтийг яаж тэвчсэн юм бэ. Зүгээр л сэтгэл маш их өвдөөд байна. Магадгүй би зүрхний өвчтэй болчихож байгаа юм болов уу
Хэдий амралт дуусаж хичээл эхэлсэн ч одоо надад Жонгүг Миён 2н царайг харах хүсэл алга. Бодох төдийд л ийм хэцүү байхад тэднийг хамт явж байгааг харвал тэгээд уулзвал би бараш л сэтгэлээр унаад амиа хорлочихож мэднэ. Хорвоогийн залуучууд дууссан биш ганц Жонгүгийн араас ингэж сүр болгож шаналах хэрэггүй гэж бодсон ч дахиж Жонгүгд хайртай байсан шигээ хэн нэгнийг хайрлаж чадахгүй бас дахиж хаягдхаас айж байна. Яагаад миний хайртай хүн надад хайртай байж болоогүй юм бэ
хоёр өдөр гэрээсээ гаралгүй яагаад Пак Миён гэх асуултыг хариуг бодсоор л эцэст ээж гэрт эргэж ирсэн тул санааг нь зовоохгүйн тулд худлаа инээгээд юу ч болоогүй юм шиг дүр эсгээд хичээлдээ явав.
Гэрээс гараагүй удсан болоод ч тэр юм уу эргэн тойрны юм бүхэн шинэлэг санагдаж байна. ямар нэг юм өөр болчихсон ч юм шиг хачин байна шүү.
Эцэст нь би ирчихлээ насан туршдаа зугтаж чадахгүйгээс хойш одоо л бүх зүйлтэй нүүр тулах хэрэгтэй тиймээ би чаднаа. Лиса зоригтой бай.
гэж өөртөө хэлээд сургуулийн хашаа руу ортол урд Жонгүг явж байв. Бурхан минь би бэлэн биш юм байна. Буцаад гэрлүүгээ явья гээд эргэтэл
Юнги: сургууль цаана чинь байна
Би: тийм л дээ гэхдээ би бодит байдалтай нүүр тулж хаягдсан гэдгээ хүлээн зөвшөөрхөд бэлэн биш юм шиг байна
Юнги: одоо биш бол хэзээ юм
гээд гарнаас чирээд алхав
Би: би яг маргааш ирнээ яг маргааш бэлэг болчино
Юнги миний хэлж байгааг ч сонсохгүй хурдан хурдан алхсаар Жонгүг дээр ирээд
Юнги: бид одоо үерхэж болно биз дээ
Би: бурхан минь Мин Юнги юугаа яриад байган бэ
Юнги: чи тэрнийг хаячихсан биз дээ. Миён-г сонгосон биз дээ
Жонгүг: надад сонголт байгаагүй
Юнги: чи одоо хэлээдэх Миён уу Лиса юу
Жонгүг: юу тэр Миён
Юнги: би чамайг арай ийм тэнэг амьтан гэж мэдсэнгүй.
Би: Юнги чи юу хийгээд байган бэ яагаад ингээд байган
Юнги: яагаад Миён гэж. Бид нар бүгд мэднэ чамайг яг хэнд хайртай гэдгийг. Тэгтэл яагаад чи одоо болтол хэнд хайртайгаа ч мэдэхгүй яваад байган бэ
Жонгүг: тиймээ би Миёнд хайртай биш гэхдээ тэр жирэмсэн дээрээс нь хорт хавдартай ганцхан жил амьдрана гэсэн. Би яаж тийм өрөвдөлтэй охиныг гомдоох юм
Би: юу жирэмсэн гэнээ арай чиний хүүхэд юм уу
Жонгүг: магадгүй минийх байх
Би: Юнги гар тавь би явлаа. надад энэ бүхэн хангалттай
Юнги: та нар Пак Миёнд хууртчихаж
Жонгүг: юу гэсэн үгийн
Би: айн яаж
Юнги: Миён жирэмсэн болох зоригтой биш хорт хавдартай ч биш гэхдээ амьдрах жил үлдсэн гэдэг нь үнэн
Жонгүг: тэгвэл надад энэ бүх хугацаанд худлаа ярьж байсан байх нь ээ
Юнги: хичээл тараад уулзья тэр болтол тэрнийг худлаа ярьж байгааг нь мэдээгүй юм шиг байгаарай
...Одоо л санаа амарчихлаа Миёны худлаа ярьснаас болоод л би хаягдсан байх нь. Угаасаа Жонгүг шиг сайхан сэтгэлтэй хүнд жирэмсэн гэж хэлвэл тэр хариуцлагаа хүлээнэ гээд тэрнийг сонгох нь тодорхой
Хичээлийн турш Миёныг араас нь бараг л цоортол нь ширтэв. Яагаад бүр жирэмсэн гэж худлаа яриад надаас Жонгүгийг булаахыг хүсээд байган бэ. Жонгүгд тийм их хайртай юм уу эсвэл хэлээд байсан утгагүй өшөө авалт нь юм уу. Гаднаасаа ямар ч гэмгүй гэнэн ариухан охин шиг хэрнээ яагаад дотроос чинь худал үгс ийм их гарж ирээд байган бэ. Пак Миён чиний зорилго юу юм бэ
Хичээл тараад хурдхан шиг Юнги-н анги дээр нь очтол ангийхан нь гараад явчихсан Юнги Жонгүг хоёр л сууж байв
Би: танай ангийхан хаана байган
Юнги: эрт тарчихсан
Би: аан
Гэсээр Юнги-н хажууд суув удалгүй Миён инээсээр хаалга онгойлгоод Юнги бид хоёрыг байгааг хараад хачин царайлаад Жонгүгийн хажууд ирээд суув
Юнги: Пак Миён чи одоо арай л хэтэрч байна
Миён: би ясын
Жонгүг: хорт хавдартай гэдэг чинь худлаа жирэмсэн гэдэг чинь ч худлаа чиний хэлсэн юмнууд дунд нэг ч үнэн юм алга. Ер нь Пак Миён гэж чиний жинхэнэ нэр мөн юм уу
Миён: Жонгүг аа чи юу яриад байган бэ хэнээс юу сонссын. Арай нь энэ Мин Юнги хэлсийн биш биз дээ. Би тэрнийг танихгүй тэр миний тухай мэдэхгүй
Юнги: худлаа ярих аа боль. Энд сууж байгаа Пак Миён миний аавын нууц амрагийн охин. Би чиний тухай сайн мэднэ
Миён: үгүй ээ тийм биш. надад аав байхгүй
Би: яагаад амнаас чинь гарж байгаа үг болгон худлаа байгаад байган. чиний худлаа ярьж байгааг Юнги засаж хэлэх ёстой юм уу
Жонгүг: чи зүгээр үнэн ээ хэлж болохгүй юу
Юнги: өвчнийхөө тухай чи хэлсэн дээр байх
Миён: би тархины хорт хавдартай
Юнги: Пак Миён худлаа ярих аа болиоч дээ
Жонгүг: би худалч хүнийг үзэн яддаг дахиж худлаа ярьхыг нь сонсмооргүй байна явлаа
Миён: би үнэндээ ДОХ-тай
Би: айн
Жонгүг: бас л худлаа юу
Миён: жилийн өмнө бараг 5 сар ээжтэйгээ муудалцан байж шивээс хийлгэсийн тэгтэл тэр шивээс хийдэг зүү нь ДОХ-н халдвартай байсан. Энэ зун би ДОХ-тай бас ганцхан жил амьд явна гэдгээ мэдсэн
Би: тэгээд яагаад надаас Жонгүгийг булааж заавал ингэж их худлаа яриад байсын
Миён: хуучин сургуулийхан маань намайг яаж ч юм ДОХ-тай гэдгийг мэдчихсэн тиймээс л энэ сургууль руу шилжиж ирсэн. Ирсэн өдрөөсөө л хэн нэгэн мэдчих вий гээд дандаа айдастай явдаг байсан. Жонгүгтай уулзсан өдрөөс эхлээд би үхэхийг биш амьдархыг хүсдэг болсон. Би Жонгүгд үнэхээр чин сэтгэлээсэй хайртай. худлаа яриад ч болтугай амьд байх богинохон хугацаандаа хамт байхыг хүссэн
Юнги: гэхдээ чиний энэ худлаа ярьснаас чинь болоод Лиса ямар их зовж байгааг мэдэж байна уу
Миён: би Лисагийн өмнө ямар ч буруугүй. Тэрэнд бүх юм байдаг бүгд л тэрэнд сайхан ханддаг Жонгүг байхгүй байсан ч тэр хэзээ ч ганцаардахгүй. Жонгүг миний хажууд байгаа болхоор л би өвчингөө мартаж аз жаргалтай байдаг.
Жонгүг: чи бусдын сэтгэлийг бодох хэрэгтэй шд
Миён гэнт босоод газар өвдөг сөгдөж суугаад
Миён: би тэр утгагүй өшөө авалтаа мартаад чамд ямар ч муу юм хийхгүй. гуйя надад ганцхан Жонгүгийг өгчиж болохгүй юу
Юнги: өрөвдөлтэй харагдаад байна боль. хурдан бас
Миён: миний амьдрах шалтгаан Жонгүг.Би тэрэнгүйгээр нэг ч өдөр байж чадахгүй
Би: Жонгүг аа би зүгээр болохоор чи тэрнийг эндээс явах өдөр хүртэл нь хамт бай. Чамд хэцүү байхыг мэдэж байгаа ч хэрвээ надад бас ийм юм тохиолдсон бол би хайртай хүнтэйгээ хамт байхын тулд юу ч хамаагүй хийх байсан. Жилийн дараа хэрвээ миний сэтгэл өөрчлөгдөхгүй бол би дахад чамд сэтгэлээ илчлэх болно тэр үед намайг дахиад хаяж болохгүй шүү

~Гол дүрд тэнцсэнгүй~Opowieści tętniące życiem. Odkryj je teraz