The Melt Project [Төгсгөл]

3.2K 237 19
                                    

▪Төгсгөлийн бүлэг▪

Жонгүг үүрийн дөрвөн цагт сууж байсан газраасаа сэрэн дээш босоод өлмий дээрээ алхсаар өрөөнөөсөө гарлаа. Тэр дуу гаргалгүй болгоомжтой алхсаар ашгүй гал тогооны өрөөнд орон хаалгаа хаахдаа санаа нь амран хөлөө доош буулгав. Удалгүй тэр хөргөгч уудлан өөрт хэрэгтэй зүйлсийг гарган ширээн дээр тавив. Дараа нь утсан дээрээсээ "Далайн байцааны шөл хийх арга" хэмээн хайгаад хамгийн эхэнд гарч ирсэн бичлэгэн дээр даран үзэж эхэллээ.

Rachel's P.O.V

"Бид өчигдрийн сурагчдад зориулсан намрын өдөрлөгийг маш сайн зохион байгуулж чадлаа. Тиймээс загварын хэлтсийн ажилчдад хоёр өдрийн амралт олгож байна.

Намайг үгээ хэлж дуусав уу үгүй юу л бүх ажилчид хашгиралдан дээш бослоо. Тэдний ийм аз жаргалтай байхыг хараад өөрийн эрхгүй л нүүрэнд минь инээмсэглэл тодроно. Хмм тэдний энэ байдал надад их л танил санагдах юм. Тасгийн өрөөнөөс гаран урагш алхах үед толгой минь хатгуулан өвдөж эхлэв. Би түргэхэн цүнхээ ухан савтай эмээ гарган амандаа хийлээ.
Намайг ийм байдалтай байхыг харсан аав минь нурууг минь илсээр "Рахел өнөөдөр ингээд гэртээ харьж амардаа

"Гэхдээ дөнгөж ажлын цаг эхлэж байна шүү дээ.

Аав: Зүгээр л харьж амар Рахел. Би чамайг ахин ажил дээрээ ухаан алдаж унахыг чинь хармааргүй байна. Хуучин дурсамжууд чинь хэдий нь сэргэж эхэлсэн. Ийм үед чамайг илүү болгоомжтой байх ёстой гэж эмч хэлсэн шүү дээ.

Түүнийг ийн хэлэхэд би санаа алдсаар түүнд бөхийн "Тэгвэл би ингээд явъя даа" гэсээр түүнийг зөрөн алхлаа.

***

Намайг явсаар дөнгөж л гэрийнхээ урд ирэхэд гэрийн маань хаалганы урд нэгэн шууданч залуу гартаа нилээн том хайрцагтай зүйл тэвэрсээр зогсож байлаа. Би машинаа байрлуулчихаад өнөөх залуугын дэргэд ирэн "Манайд юм хүргэж ирсэн юм уу?" хэмээн асуувал өнөөх залуу толгой дохин "Тийм ээ. Энэ илгээмжийг бидний үйлчлүүлэгч таньд энэ өдөр өгүүлэхээр нэг жилийн өмнө манай хүргэлтийн газарт ирж байсан юм."

"Х-хэн өгсөн юм бол?

Залуу гарт минь хайрцгыг өгөөд "Тэр танийг хайрцгыг нээх үед ээ мэдэх болно гэсэн.

Jungkook's P.O.V

Цагийн зүү наймын тооруу дөхөж эхлэхэд би бага зэрэг сандарч байлаа. Би одоо ч бүрэн болоогүй далайн байцаан шөлрүүгээ санаа зовинонгүй харсаар утсаа асаан ахин нэг удаа хоол хийх бичлэгийг эхлүүллээ. Бурхан минь хоол хийх ч үнэхээр тоглоом биш юм шүү!

The Melt Project [COMPLETED]Where stories live. Discover now