16.Баяртай

1.5K 167 31
                                    

Rachel's P.O.V

Аавын байсан өрөөнд ороход тэр үнэхээр байсангүй. Ча туслах руу хэд хэдэн удаа залгасан болов ч утас нь холбогдохгүй байлаа. Би яах учир аа олж ядсаар буцан гарч жолоочоос цагдаагын газар хүргэж өгөхийг гуйхад тэр зөвшөөрлөө. Намайг цагдаагын газар ирэхэд хаа сайгүй л хашгичих хүмүүс болон ажилдаа дарагдан бухимдсан цагдаа нар угтана. Би хаана очихоо мэдэхгүй хамгийн ойр тааралдсан цагдаа дээр очин "Аав минь алга болчихсон юм. Түүнийг олоход туслаач" гэхэд цагдаа намайг нэг хараад "Бүсгүй бид их завгүй байгаа болохоор түр хүлээж болох уу?" гэсээр намайг зөрөн цааш алхлаа. Нулимс хацрыг минь даган урсаж аавд минь юу тохиолдсон бол гэхээс надад түүнийг олоход нэг минут ч хайран санагдана. Би цагдаагын гараас зуурсаар доош сөхрөөд "Гуйя туслаач" гэсээр нулимстай нүдээрээ түүнийг ширтэхэд цагдаа залуу хоёр гараа салаавчлан ар дагзаа барин санаа алдаад "За яахав. Дээшээ босдоо. Надад чам шиг охин дүү байдаг болохоор туслъя. Бид өнөөдөр их завгүй байгаа" гэсээр цааш алхахад би дээш босон нулимсаа арчин түүний араас дагалаа.

***

Цагдаа:-Алга болсон иргэний нэр?

"Юн Хичан

Ц:-Нас болон онцлог шинж тэмдэг

Би үүрч явсан цүнхнээсээ хэтэвчээ гарган дотроос нь гэр бүлийнхээ зургыг үзүүлэн "57 настай. Алга болхоосоо өмнө ухаангүй байсан.

Ц:-Алга болоод хир удаж байна?

"Ойролцоогоор 5 цаг болж байна

Цагдаа залуу бүх мэдээллийг миний өгсөн зурагтай хамт нэгтгээд:-Бид энэ хэргийн тухай шалгаад хэлэх болохоор хүлээлгийн суудал дээр түр хүлээж байгаарай

Би "Үнэхээр их баярлалаа" гэсээр түүнд бөхийхөд цагдаа залуу мөрөн дээр зөөлхөн цохиод зөрөн цааш явлаа.

###

Цагдаагын хэлтсийн архивын өрөөнөөс цагдаа залуу Юн Хичаны мэдээллийг хайх ба түүний туслах олчихлоо гэсээр хэдэн бичиг авчиран залууд өгөхөд залуу цаасыг авч хараад хөмсгөө үл ялиг зангидлаа. Улсын бүртгэлд Юн Хичан гэсэн хүн байсангүй. Учир нь Юн Хичан 5 сарын өмнө нас барсан гэж бүртгэгдсэн байлаа. Удалгүй цагдаа залуугын утсанд удирдах ажилчнаас нь дуудлага ирэв.

The Melt Project [COMPLETED]Where stories live. Discover now