13.Мэдрэмж

1.9K 212 39
                                    

Эмнэлгийн орон дээр цагаан тааз ширтэн хэвтэх хэдий ч инээмсэглэх бүсгүйн өрөөнд Жонгүг жижиг баглаатай цэцэг барьсаар орж ирэхэд бүсгүй дээш өндийн орны түшлэгээ налан суулаа.

Бүсгүй инээмсэглэн түүний гараас цэцгийг аван "Та дахиад л цэцэг авчиржээ

Жонгүг инээмсэглэн "чи дуртай шүү дээ" гэж хэлэн хажууд нь суухад бүсгүй түүний мөрийг дэрлэн "Би үнэхээр хувиа бодсон хүн юм. Би хангалттай сайхан амьдарсан.

Жонгүг түүний нурууг зөөлхөн илэн "ингэж ярих хэрэггүйдээ.

Бүсгүйн нүдийг хэдий нь нулимс бүрхсэн ч урсгахгүйг хичээн түүнээс холдон эгцлэн хараад "Жонгүг би гэрт байдаг чиний өрөөнд юу байдгийг мэднээ. Би Рахелийг мэднэ. Чамайг түүнд ямар их хайртайг бас чамайг одоо ч орон дээр унтаж чаддаггүйг би мэднэ. Учир нь чиний өрөөнд ор биш тэр бүсгүйн зурсан чиний зурагууд байдаг шүү дээ. Чи тэр бүсгүйн зурсан бүх зургыг хадгалдаг.

Жонгүг түүний нүднээс урсах нулимсыг арчин "Сунни" гэж зөөлөн шивнэхэд Сунни түүнийг тэвэрлээ.

Сунни бол Жонгүгийг авч өсгөсөн гэр бүлийн цор ганц охин. Энэ гэр бүл Жонгүгийг хайрлаж яг л өөрийн хүү мэт өсгөсөн бөгөөд тэд яг л ах дүүс шиг хамтдаа өссөн юм. Жонгүг тэдэнд маш их хайртай ч хэзээ ч ээж аав гэж дууддаггүй байсанд гэр бүл нь тоглоомоор Жон хүргэн гэж хочилдог байв. Гэвч нэг л өдөр Суннигийн ахыгаа хайрлах хайр нь ах дүүгийн хайр биш болон хувирсан юм. Сунни Жонгүгийг ах шигээ хайрладаг байсан ч цаг хугацаа өнгөрөхөд энэ нь өөр хайр болж буйг ухаарсан юм. Гэвч Жонгүг үргэлж түүнийг бяцхан дүүгээ гэж хардаг. Тэднийг өсөж томрох тусам Суннид хэцүү байдаг байв. Тэр ахыгаа хайрлах хайраа үүрд нуухыг хүсэж байсан. Гэвч түүнд амьдрах хугацаа дэндүү богино заяажээ. Тэгээд л тэр гэр бүлээсээ сүүлийн хүслээ гуйсан юм.

Сунни Жонгүгийн гараас атган "Надад байсан эцсийн хугацаад амьдралыг минь дүүргэж өгсөнд баярлалаа Жонгүг. Чи намайг үргэлж ахын хайраар хайрлаж байсныг би мэднээ. Би зүгээр л мэдээгүй юм шиг зөрүүдэлдэг байсан. Чи миний төлөө бүхнийг хийсэн. Би багш болж чадсан бас бусдаар хангалттай их хайрлуулсан"

Сунни нулимсаа арчин "Чи хэзээ ч намайг эмэгтэй хүний хувьд хайрлахгүй ч намайг хайрлах ахын хайр чинь надад хангалттай. Би чамайг аз жаргалтай амьдраасай гэж хүсэж байна...

***

Рахел бяцхан цагаантайгаа хамт цагаахан цасан дунд тоглох нь түр ч гэсэн түүний сэтгэлийг хөнгөлөх аж. Тэр яг л бяцхан охин мэт аз жаргалтай байлаа.

The Melt Project [COMPLETED]Where stories live. Discover now