2.Дүрэмт хувцас

2.8K 233 15
                                    

-2 жилийн дараа -

Rachel's P.O.V

Бүрэн хувцаслаж дуусан уруулаа бүдэгхэн өнгөөр хөнгөхөн будаад ширээн дээрээ дэлгэж тавьсан зүйлсээ нийлүүлэн цүнхэндээ хийж эхэллээ. Одоо л хоёр жилийн турш бэлдсэн төслөө эхлүүлэхээр шийдэж байна. Би цааснуудыг ялган цүнхэндээ хийх зуураа дахин нэг сайн гэгч нь нягтлан шалгаж захиралтай уулзаж батлуулахад бэлэн болголоо.

Тэр өдөр би гэрээсээ явсан. Мэдээж би аль хэдий нь ажилд орсон. Эхэндээ надад үнэхээр хэцүү байсан. Учир нь надад найз нөхөд гээд байх хэн ч байгаагүй. Хэтэвчинд минь ердөө 42 мянган вон, мөн 3н доллар л байсан. Анх гэрээс гарахдаа өөртөө дэндүү бардам байсан ч хоёр хоноод л мөнгөгүй бол хэн ч биш гэдэгээ мэдэрсэн. Шөнө нь халуун усны газар хонож өдөр нь шарсан тахианы газар цагын ажил хийж байх үедээ амьдал гэдэг тийм ч амар зүйл биш гэдэгийг яс махандаа шингэтэл ухааран буцаад гэртээ оччихмоор санагдах үе байдаг байсан ч Жун Хусог болон аавдаа өөрийнхөө чадварыг харуулахын тулд тэвчин улам ихээр хичээж цагын ажлын хажуугаар хэд хэдэн сонгон шалгаруулалтанд оролцон одоогийн ажиллаж байгаа компанидаа орсон юм даа. Гэвч ажилд л орчихвол бүх зүйл бүтнэ шууд л амжилтанд хүрнэ гэсэн сайхан мөрөөдлийг минь дампуурахдаа тулсан компани, азгүй хэсгийн ахлагч, болон залхуу багийн ажилчид минь бүүр мөсөн үгүй хийсэн юм. Энд би бүх чадлаараа хичээсэн ч хэн ч ойлгохгүй. Гэвч Юн Рахел хэзээ ч бууж өгөхгүй! Би заавал амжилтанд хүрэх болно!

Би бүх зүйлсээ цэгцэлж дуусан чухал төсөлөө хийсэн цүнхээ барьсаар толинд тусах өөрийн тусгалын зүг нэг сайхан инээмсэглээд дээврийн жижигхэн өрөөнөөсөө гаран ажлынхаа зүг алхлаа. Ажил гэр хоёр минь нэг их холгүй тул таксинд суулгүй чихэвчээ зүүгээд орчин тойроноо болон цаг агаараа мэдрэн алхах нь надад их таалагддаг. Нар зөөлхөн элбээд л, зөөлөн салхины долгион арьсанд мэдрэгдэх цаг агаарт хосууд хөтлөлцөн, харин зарим нэг нь аз жаргалтайгаар инээмсэглэн бүх зүйлс сайхан мэт энэ цаг хугацаандаа л аз жаргалаар бялхана. Харин зарим нэгний хувьд өнөөдөр хүндхэн өдөр ч байж мэдэх юм. Түргэний тэрэг хажуугаар минь салхины хурдаар зөрөн өнгөрөхөд би цочисондоо зүрхээ даран амьсгаа авлаа.

Би толгой сэгсэрсээр "Ямар азгүй нь ийм сайхан өдөр түргэний тэрэгт хэвтээд явдаг байнаа" гэсээр харж байтал өнөөх түргэний тэрэг яг манай ажилын урд очоод зогсох нь тэр. Харин би юу болохыг нь холоос ажиглан зогсож байтал түргэний тэрэгний хаалга онгойж дотроос нь шулуун бор үс, өндөр хамар, нүд нь давхраагүй ч үнэхээр том ба үе үе зүүн нүдэнд нь давхраа орох үнэхээр сэтгэл татам сайхан залуу бууж ирэхэд би уулга алдлаа.

The Melt Project [COMPLETED]Where stories live. Discover now