1.Мэдэхгүй л байна даа

6.2K 297 20
                                    

"London intl Airport"

Онгоцны буудлын үүдээр орж ирэх залуу гартаа барьсан бичиг баримтаа цэгцэлсээр урагш алхах ба удалгүй түүний утас дуугарав. Залуу утсаа аван:

"Сайн байна уу? Захирлаа" хэмээн ярьж эхлэхтэй зэрэгцэн түүний дэргэдүүр том биетэй хоёр залуу нэг эмэгтэйг хоёр талаас нь чирэх шахам онгоцны буудалруу оруулж байх нь тэр. Харин залуу тэднийг тоосон шинжгүй энгэртээ тогтоосон нарны шилээ аван зүүгээд "Тийм ээ. Өнөөдөр би солонгос руу буцаж байна." гэсээр утсаа таслан инээмсэглээд урагш алхлаа.

Rachel's P.O.V

Дөрвөн жилийн өмнө би гэдэг хүн хүсэл мөрөөдлөө даган өөрийн зурсан загвараар шалгаруулалтанд оролцож Лондонгийн загварын их сургуульд тэнцэн Лондоруу явсан юм. Гэтэл тэнд очоод дээд ангийнхаа нэгэн залуутай үерхсэн ч, тэр бидний гурван жилийн ойн өдрөөр надад салья гэдгээс өөр үг хэлэлгүй орхин одсон юм. Хэзээ ч салж хагацахгүй мэт хайрласан хүн минь юу ч болоогүй мэт, ядаж ганц удаа ч болов эргэж харалгүйгээр намайг орхин явсанд шаналж гашуудсан би, зугаа цэнгэл хөөн сурсан зүйлгүй сургуулиасаа хөөгдөж эцэстээ солонгосруу буцахаас айн эцэг эхдээ худал хэлэн амьдарч байсан ч нэг л өдөр айдас минь биелэлээ олж одоо ингээд хар машинд хоёр гараа хүлүүлчихээд эцэг эхтэйгээ нүүр тулахаар солонгосруу буцах гэж байна...

Хэрэг хийсэн хүн шиг хоёр гараасаа чирүүлэн онгоцны буудлаар алхахдаа ядаж тийм гээд өөрийгөө өмөөрөөд хэлчихээр нэг ч үггүй байсан тул зүгээр л үг дуугүй урагш алхана.

Аавын хүмүүс гарт минь тасалбар болон бичиг баримтыг минь атгуулаад ганцааранг минь үлдээхэд би санаа алдсаар цааш явлаа.

Тасалбар бичиг баримтаа хяналтын ажилтанд шалгуулаад онгоцонд орж ирэн суухдаа шууд л чихэвчээ зүүн дуртай дуугаа тултал нь чангалаад нүдээ анин хэмнэлийг мэдрэх гэж хичээлээ. Би солонгост очоод аавын гарт амьсгал хураах нь ойлгомжтой биз! Гэхдээ энэ цаг хугацаандаа ядаж л өөрөө өөртөө өөдрөг байх хэрэгтэй шүү дээ. Хөгжмийн хэмнэлд нүдээ анин хөлөө зөөлөн товшин суух үед хажууд минь хэн нэгэн ирж суух нь мэдрэгдсэн ч би нүдээ анисан чигээр суусаар л байв.

***

Дуу дуусч дараагийн дуу эгшиглэж эхлэхэд нүдээ зөөлхөн нээн цонхоор харвал, тэнгэрт хөвсгөр цагаахан үүлсийн зөрөн өнгөрөх нь үнэхээр үзэсгэлэнтэй харагдах ба энэ нөхцөл байдал сонсож буй дуутай минь төгс зохицож байлаа. Удалгүй би харцаа хажуудаа байх хүний зүг чиглүүлэн түүний чамин арьсан гуталнаас эхлэн өвөрмөц хийцтэй торгон зангиа хүртэл нь ажиглаж суусаар харц минь түүний царай хэсэгт нь ирээд хэвийн хэмжээнээсээ хэд дахин томорсон юм. Новш гэж Жун Хусог! Намайг хог новш мэт орхиж явсан найз залуу минь юу ч болоогүй мэт тайван гэгч нь нүдээ анин суух ба хамгийн хачирхалтай нь тэр одоо ч гэсэн зүрхийг минь догдлуулж байлаа.

The Melt Project [COMPLETED]Where stories live. Discover now