15.Бэлэг

1.6K 173 18
                                    

###

Зул сарын өглөө бяцхан Рахел хичээлийн ширээгээ налан унтсанаа мэдэн нүдээ нухалсаар сэрсэн даруйдаа л математикийнхаа дэвтрээ тэврэн нүдээ аниад өөрийн хамгийн ихээр хүссэн хүслээ дахин нэг шивнэлээ.

Рахел "Хүндэт Санта та намайг ухаантай болгосон гэж амлаач" гэсээр нүдээ нээн дэвтрээ дэлгэн ширээн дээрээ тавиад өхөөрдөм бяцхан гараараа ирүүгээ тулан бодож чадалгүй үлдээсэн бүх бодлогоо дахин нэг нухацтай царайлан харлаа. Гэвч ахиад л алийг нь ч ойлгохгүй байсан тул хошуугаа унжуулсаар цонхныхоо урд очин тэнгэр ширтээд "Би ухаантай болохыг үнэхээр их хүссэн юмсан" гэсээр санаа алдахад нүднийх нь үзүүрт цонхных нь доор улаан утсанд ороож унжуулсан хайрцагтай зүйл туслаа. Сайн ажиглан харвал утасны үзүүрийг чулуунд ороож цонхонд нь тогтоосон харагдана. Рахел улаан утсыг дээш нь татан жижигхэн хайрцагыг эргүүлэн тойруулан хараад нээж үзэхэд дотор нь таван хошуу хэлбэртэй алтан шаргал өнгийн жижигхэн үсний хавчаар болон дугтуйтай зүйл байлаа. "Хөөх ямар гоё юм бэ" гэсээр Рахел хавчаарыг авч үсэндээ зүүгээд дугтуйг нээж үзэхэд бодож чадахгүй байсан бүх бодлогыг нь бодчихсон мөн цаасных нь доор

"чамайг энэ даалгаврыг сайн хийж чадахгүй бол багшдаа загинуулна гэдгийг чинь санаандгүй сонссон юм. Тэгээд би бодлогын чинь цааснаас бүх бодлогыг чинь бичиж авсан юм. Буруугаар ойлгох гэсний хэрэггүй шүү!!! Би чам шиг охидод угаасаа дургүй. Яахав гараас атгахаар тайвширдаг л юм билээ. Би нэг их уйлаад байдаг хүн биш л дээ. Ер нь бол би том болчихсон царайлаг хөвгүүн. Миний хамгийн хайртай нохой тэр өдөр алга болчихсон юм. Гэхдээ орой нь нохой маань буцаад ирсэн. Ямартай ч баярлалаа гэж хэлэхээс ичиж байгаа болохоор энэ хавчаарыг өгмөөр байна. Яг л чам шиг жижигхэн байгаа биз... " гэх зурвас байлаа.

Рахел үнэндээ хэнийг гэдгийг нь мэдэхгүй байгаа ч хүүгийн бичсэн олон үгтэй өхөөрдөм захидалд инээмсэглэж байлаа.

***

Рахел ээждээ бэлэг болон захиагаа үзүүлэхээр "Ээжээ энийг хардаа. Надад эрэгтэй хүүхэд бэлэг өгсөн" гэж чанга хашгирсаар очиход ээж нь "Рахел аа хүмүүс сэрэх нь зөөлхөн ярь л даа" гэсээр хавчаарыг үзээд "хөөх хөөрхөн юм аа

Рахел "Үнэхээр гоё байгаа биз? Бас их ухаантай хүүхэд бололтой. Хэзээ нэг өдөр тааралдвал би түүнд шууд л гэрлье гэж хэлэх гэж байгаа

The Melt Project [COMPLETED]Where stories live. Discover now