9.Бяцхан цагаан

2.1K 215 19
                                    

Рахел Жонгүгийн суух ширээний зүг гөлрөн суух ба тэдний аз жаргалтайгаар инээмсэглэхийг харахад яагаад ч нүдэнд нь нулимс хуралдаж байлаа. Магадгүй түүний хэзээ ч инээмсэглэхийг нь харахгүй гэж бодож байсан хүн өөр эмэгтэйг харахдаа чин сэтгэлээсээ инээмсэглэж байгаад нь тэр гомдсон байх. Гэвч тэр өөрийнхөө яагаад байгаа тухай ойлгохгүй байлаа.

Тэхён Рахелийг хүргэж өгөхийг хүссэн ч Рахел татгалзан ганцаараа гэрийн зүг алхах ба сэтгэл санаа нь түүнд үл захирагдах аж. Рахел харанхуй гудамжаар алхсаар гэрийнхээ урд ирэхэд Хусог хаалганых нь урд зогсож байлаа.

Рахел түүнийг тоолгүй гэртээ орох гэтэл тэр гараас нь атган өөр лүүгээ харуулав. Гэвч Рахелд түүнтэй ярилцах хүсэл байсангүй тул зүгээр л асуулт эрсэн харцаар түүнийг ширтэж байлаа.

Хусог зөөлхнөөр атгасан гараа суллан түүнийг энгэртээ тэврээд "Санасан" гэж зөөлхөн шивнэхэд Рахелийн уур хүрч түүнийг өөрөөсөө түлхээд "Тэр өдөр миний, чиний, бидний гэх бүх зүйл дууссан Хусог! Аавын хүслээр ч бай өөрийн хүслээр ч бай би чамтай гэрлэхгүй. Санасан гэнэ ээ? Чи намайг хог новш шиг хаяж явахдаа энэ тухайгаа тооцоолох ёстой байсан юм!" гэж хэлээд түүнийг түлхэн хаалгаа савах шахам гэртээ орлоо.

Хаалганы цаана Хусог санаа алдан "Би чамд чин сэтгэлээсээ хайртай байсан Рахел. Надад чамайг орхих шалтгаан байсан юм" гэж зөөлхөн шивнээд нүднээсээ урсах доголон нулимсаа арчин инээмсэглээд хаалганы цаанаас буцах аж.

Rachel's P.O.V

Хонх дуугарах үед ангиас гарч сургуулийн төв хаалганы зүг алхаж байтал үүдэнд Жон мөс зогсох ба удалгүй өнөөх багш бүсгүй "Жонгүг ахаа" гэсээр түүнийг сугадан хамтдаа хаа нэг тийшээ алхаад өгөв.

"Кхх. Жонгүг ахаа" гэнэ шүү. ИХ ЗАНТАЙ ЖОН МӨС! Жон мөс мэдэв үү!

Тэнэг хүн шиг л ганцаараа ярьж байгаа өөрийгөө гайхах юм. Гэхдээ одоо надад ингээд зогсох цаг алга. Амралтын хоёр өдрөө өөрийнхөө төсөлд зарцуулж чадаагүй тул ядаж эртхэн цэвэрлэгчийн ажилаа дуусгаад харих хэрэгтэй шүү дээ.

Сургуулиас гарснаас хойш л нэг жижигхэн цагаан нохой намайг дагаад байлаа. Би амьтанд тийм ч их хайртай хүн биш л дээ. Би түүнээс холдох гэж хичээн түргэн түргэн алхсаар автобусны буудал дээр ирэхэд ч тэр намайг дагасаар л байлаа. Би түүнийг харахгүйг хичээн чихэвчээ гарган дуугаа тултал нь чангалаад автобус хүлээн зогсож байтал гэдэс минь хоржигнож эхлэх нь тэр. Бурхан минь би өлсөж байна. Намайг өлсөж байгаагаа мэдрэн халааснаасаа ганц байсан жигэнэмэгээ гарган задлахад өнөөх нохой хөөрхөн царайлан гараа урдаа аван суулаа. Би чихнээсээ чихэвчийг салган доош суугаад өнөөх нохойд жигэнэмэгээ өгөн "чи төөрчихсөн юм уу" гээд түүний толгойг зөөлхөн илэхэд тэр үнэхээр өхөөрдөмөөр газар өнхрөн эрхэлж байлаа. Автобус ирэх үед би автобусанд орон хамгийн хойно суухад өнөөх нохой намайг өрөвдөлтэй гэгч нь хараад байсанд тэсэлгүй буух улаан товчыг даран автобуснаас буулаа. Намайг урдаас нь алхахад өнөөх нохой баярлан сүүлээ хөдөлгөн эргэлдсээр нааш гүйж урд минь ирлээ. Ахх хүмүүс яагаад нохойг хайрлаад байдгыг нь ойлголоо. Энэ бяцхан амьтан үнэхээр хайр татам юм гэж бодсоор би түүнийг дүрэмт хувцасныхаа хүрмээр ороон энгэртээ тэвэрлээ. Гэвч гадаа хүйтэн байсанд би өөрөө хөлдөж үхэх шахав. Даарсандаа хамар минь яг л улаан манжин шиг болж мэдэрч байна. Автобус явчихсан тул дэмий л нохойг тэврэн зогсож байтал урд минь нэг машин ирж зогсоод цонхоо нээхэд тэр Жон мөс байлаа.

The Melt Project [COMPLETED]Where stories live. Discover now