Сайн байна уу ? Энэ нэг ёсондоо миний түүх юмаа. Тэгэхээр нэн түрүүнд миний нэрийг Викториа гэдэг хүмүүсийн хэлдгээр эрлийз нэгэн. Гэхдээ би ингэж дуудуулах дургүй амьтныг л эрлийз гэдэг биздээ. Орос болон хятадын эрлийзжүүлсэн үүлдэрийн ямаа гэдэг ч юм уу нэг тиймэрхүү сонин санагдаад байдаг юмаа . Харин би нэг муухай хочтой тэр нь википедиа нэвтэрхий толь. Ядаж эхлэл нь адилхан мөн хүмүүс намайг Вик гэж дууддаг болохоор зарим намайг сайн мэдэхгүй хүмүүс жинхэнэ нэр нь л гэж боддог. Яахав яагаад ийм хочтой болсныг өгүүлвээс би америкад амьдарч байсан тэд буюу ёвропчууд аймшигтай илэн далангүй хүмүүс байдаг. Би тэдний дундаа лав даруухан ноомой зожиг нэгэн. Бас би лавлах товчоо шиг л бүхнийг мэддэг. Учир нь юмыг амархан чээжилж тогтоочихдог. Миний хоч нэг ёсны магтаал шиг ч онцгүйгээр ёжилсон нэр. Дээр дурьдсанчлан би тэндээ лав нэлээд зожиг хүн. Ямарсайндаа л багш хүртэл намайг нийгэмшээгүй нийтэч биш гэж ээжид хэлхэвдээ.
Харин гадаад төрхний тухайд бол өөрийгөө дажгүй гэж боддог шүү. Америк аавтай болохоор хүнхэр нүд өндөр хамартай харин ээж маань солонгос болохоор цэвэрхэн цагаан арьс зөөлөн булбарай уруулыг нь дуурайсан гэж байгаа.
※※※※※※※※※※※※※※※※
Тэгэхээр энэ уйтгартай танилцуулгыг энд хүрээд өндөрлөж өөрт тохиолдоод байгаа зүйлсээ ярьж эхэлье.
Энэ зун ээж аав 2 минь зан ааш таарахгүй байгаа хэмээх шалтгаанаар салж би мэдээж охин хүүхэд тул ээжийгээ даган америкаас сөүлд ирсэн билээ. Ээж энд байдаг нэг найзтайгаа хамт оёдлын нэгдэл ч гэхүү компани ч гэхүү хувцас загварын газар ажиллуулах болж бид тэр эгчийнд цуг амьдрахаар болон одоо таксинд суугаад явж байна.
※※※※※※※※※※※※※※※※※※※※※
За ингээд ирэх газраа ирвээ гэж ээжийн найзынд орвоос дажгүй том байшин байв. Биднийг ороход ээжийн найз болон түүний хүү гэх цариалаг залуу 2 угтаж авлаа. Ээж ороод л шууд найзтайгаа тэврэлдэнэ. Арга ч үгүй биз удаан уулзаагүй сайн найз нь шүү дээ. Харин энэ зуур би хүүг нь ажиглана.
Тэр надад хагасыг нь өгөөч гээд гуйчихмаар өндөр хамартай, том давхраатай хэдий ч бүлцэн нүдтэй, зузаан ч биш нимгэн ч биш таарсан уруултай нэг л нүдэнд дулаахан цариалаг залуу юм.
Ашгүй нэг ээж тэврэлтээсээ салан намайг найздаа миний охин хэмээн танилцуулахад би инээмсэглэн ёслов. Тэр нэг л итгэхгүй байгаа бололтой намайг харснаа:
-үнэхээр том болжээ. Үзэсгэлэнтэй ч болж. Манай хүүг санаж байгаа биздээ. Та хоёр багадаа хамтдаа их л тоглодог байсансан.
Мэдээж би санаж бна. Манайх болон ээжийн найзынх 2 өмнө нь хөршүүд бсан ба цуг наймаа хийж бид цуг үлддэг бсан. Тэр ч үнэхээр өөрчлөгджээ.
"Сайна уу? Удаан уулзсангүй шүү Вик" тэр надруу харан мэнд мэднэ. Би өөдөөс нь зүгээр л инээмсэглэн харна. Тэр ч мөн надруу харан инээмсэглэв.
Гэнэт хэлсэн ээжийн найзын "Аа тийн та 2 нэг өрөөнд байна" гэх бидэнд хандсан үг намайг цочирдуулав. Ээж харин гайхсан янзтай харагдхад ээжийн найз "Харин чиний өрөө энд" гэсээр ээжийг нэг тийш дагуулан явав. Би ч хойноос нь даган явсаар нэг өрөөний үүдэнд ирлээ. Энэ тийм ч жижиг биш өрөө нэг ор болон хувцасны шүүгээнээс бүрдсэн өрөө байв. Мөн энэ өрөөний цаана ахин нэг хаалгаар тугаарлагдсан өрөө байх нь ажлын өрөө, энд хэд хэдэн төрлийн оёдлын машин, маникан гэх мэтийг байрлуулжээ. Ээжийн найз "энэ бидний ажлий өрөө. Хүүгийн өрөө дуу чимээний хамгаалалттай болохоор охиныг чинь тэнд оруулахаар болсон. Оёдлын машин их дуу чимээтэй шүү дээ." хэмээн ээж ч толгой дохин зөвшөөрөв.
※※※※※※※※※※※※※※※※※
Мм тэгэхээр одооноос байх өрөөгөө дүрсэлвэр давхар ор, 2 хувцасны шүүгээ, 2 хичээлийн ширээ гэх мэт байв. Гэхдээ энийг 2 өөд өөдөөсөө харсан хананд яг адилхан шүүгээ болон ширээ байрлууж харин үлдсэн 2 хананы 1д давхар ор тавьж нөгөөх нь маш том цонхтой өрөө байна. Намайг ийнхүү өрөөгөө ажиглан зогсож бхад тэр "Би өндрөөс айгаад бдаг болохоор доотлых нь минийх" гэж хэллээ. Би ч угаасаа өндөр газар мөн харанхуй 2т дуртай юм болохоороо зөвшөөрлөө. Гэтэл тэр " би чамайг эр юм байж айлаа эдр гэх байх гэж бодсон. Гэхдээ чи шууд л зөвшөөрчихлөө" гэх нь тэр би хариуд нь " Тэгээд айдаг гээд аль хэдийн авчихсан орон дээр чинь хамт унтах ёстоймуу" гээл хэлчихлээ тэр ч бантсандаа чимээгүй болж би ачаагаа эмхэллээ.
※※※※※※※※※※※※※※※※※※
Энэ мэт шинэ гэртэйгээ танилцан ачаагаа эмхэлсээр орой болон хооллочихоод унтахаасаа өмнө усанд орж хувцасаа өмсчихөөд ээж эгч 2ын ажлын өрөөгөөр ороход тэр 2 дарс шимсэншигээ сууж байлаа. Би ч төвөг удахгүйн тулд өрөөрүүгээ явлаа. Ирснээсээ хойш хөндий хандсан болохоор түүнтэй бага насаа дурсахаар түүний орон дээр суулаа.
Тэр: Уул нь убба гэж дуудуулахыг хүссэн юмсан даан ч нүүна гэх болчихлоо-_-
Би: Чи тэгээд дээд ангийнхаа эгчээр убба гэж дуудуулмаар бгаму-_- тийм ихээр хөгшин болохыг хүсээ юу эсвэл дүүтэй болмоор байгаа юм уу.
Тэр: Гэхдээ л ....
Би: Хусогаа өмнө нь багадаа хоюулахна байхдаа өлсөөд гоймон түүхийгээр нь идэж байснаа санаж байна уу?
Хусог: Мм. Мэдээж ш дээ тэгэхэд бас тог тасарцан харанхуй байсан болохоор би айхад та намайг тэврээд эгч нь энд байна зүгээрдээ гэж байсан.
Би: Тэгвэл анхны аймшгын баяр-
Хусог:" Тэр талаар дурсаад ч хэрэггүйв. Би хичнээн айлаа" гэж миний үгийг таслан хэлээд үргэлжлүүлэн " гэхдээ нүүна та үнэхээр хөөрхөн болчихож"
Би: мм. Баярлалаа. Чи харин ийм өндөр хамартай байлуу гэсээр түүнлүү нухацтай ширтэж байтал тэр намайг тэврээд "их санасан шүү Вик нүүна ялангуяа энэ харцыг"
Би: Хубияа одоо тавилдаа эвгүй бна бас заавал нүүна гэх албагүй нэг л нас ш дээ.
Хусог: Яг зүгээр биз хүндлээгүй гээд зодохгүй биздээ.
Би: заа юу гэж зоджийдын гэсээр бид шөнөжин ярилцаж дурсамжаа сэргээн бишүүрхэлээ арилгасан юм.
Ууг нь би багадаа их л хэрсүү хүүхэд байждээ даан ч нүүрэмгий биш ичимхий болохоор үг дуугарч чадахгүй дээрэлхүүлж байсан ч юм шиг. Ямартай ч одооноос өөрчлөгдөх ёстойгоо л мэдэж байна.A/n:Заа миний анхний өгүүллэг хэзээ оруулах эсвэл оруулах үгүйгээ мэдэхгүй ч сонирхолтой байлгахыг хичээж байгаа. Шүүмж үзэл бодлоо хэлж тус болоорой. Эцэст нь энэ үе буюу зохиолд өрнөж буй цаг хугацааны Жон Хусог
YOU ARE READING
Миний Википедиа /Дууссан/
FanfictionЗүгээр л бодолд эргэлдсэн дүрслэлээ үг болгох гэж оролдсон анхны фик Мангархан охины бодрол дахь төөрөгдөл болон шаналгаатай амьдрал~~~ Ер нь эхний хэдэн хэсгийг тэвчээд уншчихвал үйл явдал нь толгойг чинь эргүүлнэ шүү :)))))