Та бүхэн тоглолт бүрийн тайзны ард, үзүүлбэр дууссаныг илтгэн тайзны хөшиг хаагдахад юу болж өрнөдгийг мэдэхгүй л биздээ. Тэгвэл энэ хэсэгтээ үзэгдлүүд болон гүн сэтгэл хямралын ард юу болж байсаныг сонирхоцгооё!
.... Хусогын талаас....
Эхний өдөр... Түүнтэй эргэж уулзсан эхний мөчид л би хичнээн их гэгэлзэж догдолсноо ойлгосон. Гэхдээ би балмагдсан. Тэрнийг хархад яг л найз залуугаа орхиж ядан юм шиг харагдсан...Бага сургуульд үргэлж намайг бусдад дээрэлхүүлэхгүй гэж явдаг хэл ам нь гүйцэгдэхгүй хэрсүү чөтгөр их өөрчлөгджээ. Одоо тэр илүү дуу муутай болчихож. Гэхдээ л түүний амнаас гарах цөөн үг ч даацтай хэвээр...
Нүүнна бид хоёр их дотно байдаг. Яг л төрсөн эгч дүүс шиг л.. Гэхдээ тэр намайг түүнийг харах бүртээ юу мэдэрдгийг, түүнд хүрэх бүртээ хэр их догдлол самуурал амталдагыг огт гадарлахгүй.. Энэ хэдий харамсалтай зүйл ч гэсэн намайг мэдрэмжээ нуун гэнэн дүүгийн баг зүүхэд тусалдаг юм шүү. Гэхдээ л би ягаад гэнэн дүүгийн дүрд тоглоод байгаагаа ойлгохгүй байна...
...Магадгүй тэр хэн нэгэнд дуралчихсан байх тийм үү? Тэр зүгээр сууж байгаа д надаас асуусан. "Зүгээр л чи хэн нэгний нүдрүү хараад тэр гүн ангалд унаж, гарах боломж байсан ч тэндээ үдэгдэхийг хүсэх ямар мэдрэмж юм бол?" Түүний асуул яг л хэн нэгэн хүнд анхны харцаар дуралчихсан юм шиг санагдсан..
Тэр намайг тоохгүй байна. Магадгүй түүний хувьд аль хэдийн галав юүлэгдээд би үл үзэгдэгч нэгэн болчихсон байх тийм үүү...
....Эргэн тойронтойгоо ямар ч харилцаа үүсгэлгүй зөвхөн өөрийнхөө гэх тодотголтой буланд шигдэн илүү гүнээс гүнд хавчигдсаар л.... Би түүнд санаа зовж байна.... Түүнтэй адил л цөхөрч байна. ....Үнэхэээр их.....
Их хачирхалтай зүйл болсон. Надтай хамт бэлтгэл хийдэг Ким Тэхён эгчийг таньж түүнтэй ярилцаж аргадах гэж оролдсон нь намайг цочирдуулсан. Гэхдээ түүнд атаархаж байна. Би кориг гаргаад аргадаж, аль эсвэл сэтгэлийг нь зүсэх хатуу үгсийг зүгээр л урсгачихаж чадахгүй нь...
Юнги ах... Хачирхалтай нь Юнги ах хүртэл эгчийг аргадан тайтгаруулж байхыг би харсан. Тэгээд бүр хэн хүнээс ч илүү нандигнадаг тэмдэглэлийнхээ дэвтрийг түүний гарт атгуулсан. Тэд хэзээ ийм дотно болчихоо вэ?
Зүрх савлуулж цочирлыг дээд цэгт нь хүргэсэн аймшигтай мэдээ. Эгч алга болчихсон. Бид түүнийг хайсан ч түүний оронд захиа л олсон. Тэр захианд яг л зориуд явчихсан юм шигээр бичсэн байсансан.
Гэхдээ л тэр амралтын хоёх хоног өнгөрсний дараа өөрөө хүрээд ирсэн. Би түүнийг алдчихаж ч мэдэх юм гэх айдас намайг ороох үед эргэлзээнээсээ мултрахаар тэмүүлж түүнд сэтгэлээ илчлэх хэрэгтэй хэмээх шийдэлийг барьж авсан юм.
Зохиолчийн талаас/жинхэнэ тайлбар яваадхъя/
Вик хэдийгээр жинхэнэ мөрөөдлөө орхисон гэх боловч зүгээр л зүрхнийхээ гүн жалганд хийгээд цоожилчихсон басан төдий. Харин энэ үед ятгагчид түүнийг авархаасаа илүү эргэлзээнд живүүлчихсэн. Гэтэл урлагын сургуулийн хэдэн сурагчдын бодлогогүй хэдий ч зоригтой алхам бүхнийг орвонгоор нь эргүүлчихсэн. Тэд Викийг сургуулиасаа гэрлүүгээ удаанаар бодолдоо автан эргэн тойрноо ч анзааралгүй хөлөө зөөн алхаж байхад нь зүгээр л өргөөд амыг нь дараад аваад явчихсан. Мэдээж нойрсуулагчаа юу гэж мартхав. Харин дараа нь цугладаг байрандаа яг голд нь модон сандалдтүүниг хүлчихээд сэрхийг нь хүлээхдээ маш ихээр сандарсан ч хэлэх үгээ тус бүрнээ блдож байсан юм. Дараагаар нь Вик сэрж тэдний ятгалга эхэлсэн. Мөрөөдөлдөө шантралгүй зүтгэж хэзээ ч эргэлзэж байгаагүй дөрвөн залуугийн эрс шийдэмгий энэхүү үйлдэл толгойг нь хагалах шахам давалгайлж байсан эргэлзээний далайг чинь гэтлээд жинхэнэ чамайг олж өгсөн. Бусдад гоочлуулж байсан ч нууцхан мөрөөдлөө хаяж чадаагү бяцхан охин ч биш, бодлын нугачаандаа төөрөлдөн явахдаа бүдрэн буруу замыг сонгосон тэнэгхэн охин ч биш зүгээр л мөрөөдөгч нэгнийг сэрээсэн. Тэр мөрөөдөгч нэгэн тэдний гуйлтыг зөвшөөрснөөр загварын ангийн залуус маань ам өчиг авч Викийг тавьж явуулсан.A/n: Ийиййиийи аймаааааар удсан тийм ээ? Гэхдээ дараагийн хэсэг төгсгөл байх болно оо. Тиймээс гаж фикээрээ ахиж цаг завийг чинь хумслахгүйээ😊😊
أنت تقرأ
Миний Википедиа /Дууссан/
أدب الهواةЗүгээр л бодолд эргэлдсэн дүрслэлээ үг болгох гэж оролдсон анхны фик Мангархан охины бодрол дахь төөрөгдөл болон шаналгаатай амьдрал~~~ Ер нь эхний хэдэн хэсгийг тэвчээд уншчихвал үйл явдал нь толгойг чинь эргүүлнэ шүү :)))))