Багшаар донгодуурсандаа шаралхаад түүхээ судлахыг унтахаас урьтал болгосон юм. Энэ хугацаанд би алдагдсан хоч википедиагаа санаад байна. Уул нь би чинь нэвтэрхий толь шиг л бүхнийг мэдэгч юмсан...
Бурхан тэнгэр минь гэж би яах ёстой вэ? Намайг бүтээсэн тэр энгийн бөгөөд эгэлгүй нэгний амьдрал надаас л болж ийм эрт эцсийн цэгтээ ирсэн тийм үү? Үгүй гэж би лав хэлж чадахгүй. Надаас л болж миний хамар доорх хагархайгаас, санамсаргүй хэлсэн үгсээр минь зүрх нь өвчилж байсан тэр хүн эцэст нь тэвчээрээ алдлаа гэж үү? Би тэр нэгэн хамгаас хайрт хүндээ хайраа илчлэхийн оронд зовлонгын далайруу хөтөлж үр дүнд нь харууслын ангалд уначихлаа. Тиймээ тэр бүх гандан өнгө зүсээ алдаж байсан гол шалтгаан нь цаг хугацааг буруутгаж, гэм нүглээ наминчлахын оронд өрөөлрүү чихсэн би л байж. Тэрхүү ганц өгүүлбэрийг сонссон мөчид биеийн минь бүх эрхтэн, эд, эс, цаашлаад бүр эрхтэнцэр нь хүртэл царцаж зарим захаасаа хөлдөөд амьд шинжээ алдаж эхэлсэн. Тэрхүү ганц үгийг л сонсоход би гэдэг амьд оршихуй дотроо хэд дахин үхээд төрж эс эдийнхээ түвшинд задарч таран одсон. "Үхэл" хэмээх үгийг ойлгох хугацаа хүртэл миний бие, миний сэтгэл санаа хэдэн мянга биш ээ хэдэн сая жилийн тэртээд хэдэн тэрбум бээрийн холруу дүрвэн одсон. Үгүй ээ би энэ үгийг ойлгомооргүй байна. Үгүй ээ энэ бүхэн зүгээр л худал хуурмаг тийм биздээ. Магадгүй энэ орчлон ертөнцийн тоглоом байх...
... : Байна уу ээж яасан хэмээн энгийн инээмсэглэлээр бялхсан үгний хариуд
:энэ Ким Ханилын охины утас мөн үү? Гэх танил бус нэгний хоолой зүрхийг минь түгшээж намайг сандралруу хөтөлж орхилоо.
: Тиймээ мөн гэж аль болох сандралтай сүлэлдэн орж ирэх олон олон таамаг түүнээс үүдсэн эргэлзээгээ нуун далдлах оролдлого хийсээр хэллээ.
: Ким Ханил өвчтөн сая авто машины ослоор ирээд хагалгаанд орж байна...
Цочрол... Айдас... Сандрал... Гайхшрал... Гуниг... Харууслын мэдрэмжүүд энэхүү мөчид намайг хучин авч бүхэл биеийг минь эд эсээр нь салган задлаад намайг сарниулаад ууршуулчих шиг л болов. Энэ мэдрэмжүүдээ хадгалсан чигтээ арай гэж өөрийгөө барин байж сонсож заалгасан эмнэлэгрүү гар хөл салганан чичирсэн биетэй хүн гэхэд хэцүүхэн л юм зүглэн шалавлана....2010оны 10сарын 18ны өдрийн17цаг 54минутанд Ким Ханил өвчтөн таалал төгслөө.....
Эмнэлэг нэртэй хахир хатуу, хөндий хоосон бөгөөд хоёр ертөнцийн холбоос зааг болсон газарт очоод сонссон үг минь л энэ. Харин харсан зүйл минь бол оргүй хоосныг илтгэх цагаан өнгийн даавуу байсан юм.....
YOU ARE READING
Миний Википедиа /Дууссан/
FanfictionЗүгээр л бодолд эргэлдсэн дүрслэлээ үг болгох гэж оролдсон анхны фик Мангархан охины бодрол дахь төөрөгдөл болон шаналгаатай амьдрал~~~ Ер нь эхний хэдэн хэсгийг тэвчээд уншчихвал үйл явдал нь толгойг чинь эргүүлнэ шүү :)))))